Тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан "Хайрын гурвалжин"-гийн эзэн алдартнууд

Оддын хувьд ч гэсэн энгийн хүмүүстэй адил бүтэлгүй дурлалын золиос болж, заримдаа зүрх нь шархалж хоцрох нь бий. Бидний мэдэх зарим алдартнууд өөр хоорондоо "хайрын гурвалжин" үүсгэж, багагүй шаналалыг амссан байна. Ялангуяа эксүүдийнхээ найзтай хайрын харилцаа үүсгэх нь тэдний хувьд энгийн зүйл бололтой. Ингээд бусдын зүрхийг шархлуулсан алдартнууд хэн болохыг харцгаая.

Тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан "Хайрын гурвалжин"-гийн эзэн алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мила Кунис - Эштон Кутчер - Деми Мур

Эштон болон Деми нар хэдий 15 насны зөрүүтэй ч нас бол зүгээр л тоо гэдгийг Холливудад өөрсдийн гэрлэлтээр батлаж байсан юм. Тэд найман жилийн турш хамт амьдарсан боловч 2012 оноос Эштон Мила Кунистай болзож эхэлснээр Деми түүнээс гэр бүлээ цуцлуусан байна.

Мила Кунис - Эштон Кутчер - Деми Мур

2 Женнифер Энистон - Брэд Питт - Анжелина Жоли

Тэднийг холливудын оддын хамгийн алдартай хайрын гурвалжны эзэд гэхэд болно. Женнифер болон Брэд нар 5 жилийн турш аз жаргалтай амьдарч байсан ч “Mr. & Mrs. Smith” кино зураг авалтын талбай дээр Анжелина Жоли гарч ирснээр хосуудын гэрлэлт төгсгөл болсон. Хэдийгээр Анжелина болон Питт нар зураг авалтын талбай дээр хайр сэтгэлийн холбоотой болсон гэж зарлаагүй ч киноны нээлт болмогц Брэд Женниферээс салж Жолитой гэрлэсэн байна.  Холливудын хамгийн сайхан хосуудын гэр бүлийн харилцаа 10 жил үргэлжилж зургаан хүүхэдтэй болсон ч тэд 2016 онд салсан билээ.

Женнифер Энистон - Брэд Питт - Анжелина Жоли

3 Диана гүнж - Чарльз ханхүү -Камилла Паркер-Боулз

Ханхүү Чарльз 1981 онд Дианад гэрлэх санал тавьж, нүсэр хурим хийсэн юм.  Ингээд хосууд Уильям болон Харри гэсэн хөвгүүдтэй болсон ч Чарльз ханхүү эхнэрийнхээ араар Камилла Паркер Боулзтай болзох болжээ.  Чарльз эртнээс Камиллад дурласан байсан гэнэ. Гэвч аймшигт осол болж Диана гүнжийг нас барсны дараа тэр албан ёсоор Камиллатай гэр бүл болж, хатан хаан Элизабетын адисыг хүртсэн байна.

Диана гүнж - Чарльз  ханхүү -Камилла Паркер-Боулз

4 Том Круз - Николь Кидман - Ленни Кравиц - Кит Урбан

Николь болон Том нарын хайрын харилцаа 1989 оны 12 сард “ Days of Thunder” кино зураг авалтын үеэр эхэлжээ. Хосууд 2 хүүхэд өргөж авсан ч 2001 онд гэр бүлээ цуцлуусан бөгөөд энэ нь Николийн хувьд шок болсон гэнэ. Үүний дараа хөгжимчин Ленни Кравиц болон жүжигчин бүсгүйн харилцаа жил хагас үргэлжилсэн бол 2006 оны 6-р сараас тэр Австралийн дуучин Кит Урбантай гэрлэлтээ батлуулжээ. Хосууд 2008, 2010 онд тээгч эхийн тусламжтайгаар хоёр охинтой болсон бөгөөд тухайн үед Николь 43 настай байсан аж.

Том Круз - Николь Кидман - Ленни Кравиц - Кит Урбан

5 Жанет Жексон - Мэттью Макконахи - Сандра Буллок

Жанет өөрийн хувийн амьдралаа маш сайн нууж чаддаг нэгэн юм. Гэхдээ олон жилийн өмнө тэрээр жүжигчин Мэттью Макконахитай болзож байсан гэх яриа бий. “Оскар”-ын шагналт жүжигчин залуу “A Time to Kill” киноны хамтрагч болох Сандра Буллоктой Жанетаас гадна давхар харилцаатай байсан гэнэ. Харин одоо Жанет нь Камелла Алвестай аз жаргалтай амьдарч байгаа аж.

Жанет Жексон - Мэттью Макконахи - Сандра Буллок

6 Дэнни Вуд - Холли Берри - Оливер Мартинес

Дэнни Вуд болон Оливер Мартинес нар алдарт жүжигчин Холли Беррид хоёулаа дурласан байна. Холли өмнө нь Мартинестэй гэр бүл болж байсан ч одоо дуучин Ван Ханттай амьдарч байгаа юм.

Дэнни Вуд - Холли Берри - Оливер Мартинес

7 Тэйлор Лотнер - Селена Гомес - Тэйлор Свифт

“Twilight” кинонд Жейкобын дүрийг бүтээснийхээ дараа Лотнер дэлхий даяар алдартай болсон юм. 2009 онд тэр дуучин Селена Гоместай болзож байсан ч удалгүй түүний найз Тейлор Свифттэй хайр сэтгэлийн холбоотой болж, тухайн оны 12 сард салсан байна. Хэсэг хугацааны дараа Тэйлор “Back To December” гэх дууг зохиосон бөгөөд уг дуундаа Лотнертай өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай өгүүлжээ. Гэхдээ Селена болон Тэйлор нар Лотнераас болж огт муудалцаагүйгээр зогсохгүй одоо ч найзууд хэвээр.

Тэйлор Лотнер - Селена Гомес - Тэйлор Свифт

8 Хайди Клум - Тайра Бэнкс - Сил

“Victoria’s Secret” болон “Sports Illustrated” сэтгүүлийн зураг авалтанд оролцох ажлын шугамаар л модель бүсгүйчүүд холбоотой. Дуучин Сил нь Хайдитай (экс нөхөр) гэр бүл болохоос өмнө Тайратай болзож байсан гэнэ.

Хайди Клум - Тайра Бэнкс - Сил

9 Кэти Холмс – Шер – Том Круз – Жейми Фокс

Энгийн нүдээр харахад Кэти болон Шер нарыг юу ч холбохгүй байгаа мэт санагдана.  Гэхдээ өнгөрснийг нь сөхөж үзвэл дуучин бүсгүй Кэтигийн ирээдүйн нөхөртэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Энэ бол Кэти болон Том нарын холбоотой байсан цор ганц хайрын гурвалжин биш аж. Зургаан жилийн гэр бүлийн харилцаа 2012 онд дуусгавар болсон бөгөөд энэ үед Кэти жүжигчин Жеймитэй нууцаар болзож байсан нь ил гарчээ. Ийнхүү нуух болсон шалтгаан нь Жейми Томын хуучны найз байсанд оршино. Хэдийгээр Том болон Кэти нарыг гэр бүл байхад нь энэ харилцаа эхэлсэн гэх баталгаа байхгүй ч тэд хэд хэдэн удаа хамт явж харагдсан байна. Том болон Жейми нарын андын харилцаа багагүй шалгуурыг давах хэрэгтэй болжээ.

Кэти Холмс – Шер – Том Круз – Жейми Фокс

10 Келли Престон – Жон Траволта – Чарли Шин – Жорж Клуни

Келли 1991 онд Жонтой гэрлэхийнхээ өмнө Чарли Шин болон Жорж Клунитэй болзож байжээ.

Келли Престон – Жон Траволта – Чарли Шин – Жорж Клуни

11 Майк Тайсон – Наоми Кэмпбелл – Робин Гивенс

Майк нэлээд бүдүүлэг нэгэн учир түүнтэй зөвхөн зоригтой бүсгүйчүүд л болздог байсан гэнэ.Жишээлбэл: Наоми Кэмпбелл эсвэл боксчин залуугийн эхнэр Робин Гивенс. Тэрээр Төмөр Майктай хэрүүл хийхээсээ огт айдаггүй байжээ.

Майк Тайсон – Наоми Кэмпбелл – Робин Гивенс

12 Райан Гослинг – Ева Мендес – Сандра Буллок

Ева Мендестэй гэрлэж, хүүхэдтэй болохын өмнө Райан улаан хивсний ёслолд жүжигчин бүсгүй Сандра Буллоктай оролцож байжээ. Тэдний харилцаа 2000 оны үед 8 сарын турш үргэлжилсэн байна.

Райан Гослинг – Ева Мендес – Сандра Буллок

13 Дрю Бэрримор – Люк Уилсон – Гвинет Пэлтроу

Люк киноны хамтрагч нарыгаа өөртөө дурлуулахдаа мэргэжлийн нэгэн юм. Тэрээр “Home Fries” (1998) киноны жүжигчин Дрю Бэрриморыг болон “The Royal Tenenbaums” (2001) кинонд өөрийнхөө эгчийн дүрийг бүтээж байсан Гвинет Пэлтроу нарыг өөртөө дурлуулж, хайр сэтгэлийн холбоотой болж байжээ.

Дрю Бэрримор – Люк Уилсон – Гвинет Пэлтроу

14 Кейт Хадсон – Оуэн Уилсон – Шерил Кроу

Люкийн том ах болох Оуэн ч алдартай бүсгүйчүүдтэй болзож байсан бөгөөд тэдний дунд жүжигчин Кейт Хадсон болон Шерил Кроу нар багтана. Оуэнтай харьцаагаа тасалсны хэдэн жилийн дараа Шерил  жүжигчин залуугийн найз Лэнс Армстронгтай сүй тавьсан байна. Армстронг өмнө нь Кейт Хадсонтой болзож байжээ. Гэвч Лэнс болон Шерил нарын хуримын ёслол болоогүй.

Кейт Хадсон – Оуэн Уилсон – Шерил Кроу

15 Роберт Дауни – Сара Жессика Паркер – Мэттью Бродерик

1980-аад оны үед оберт Дауни болон Сара нар хамгийн халуухан хосуудын нэг байсан. Харин одоо Сара жүжигчин Мэттью Бродериктай гэрлэсэн бөгөөд үлгэр жишээч ээж, сайн эхнэр болжээ.

Роберт Дауни – Сара Жессика Паркер – Мэттью Бродерик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()