Африкийн бяцхан улсын хаан 600 жилийн заншлыг халж, 14 настай охинтой гэрлэхээс татгалзжээ

Баруун Африкийн нутагт Бамум хэмээх ард түмэн оршин суудаг. Анх 18-р зуунд үүсч, колоничлолын дараа Камерун улсын нэг хэсэг болсон тус ард түмнийг эртнээс султанууд удирдаж иржээ. Өдгөө ч гэсэн тэд султаныг ширээнд нь залж, хааны удмын нарийн дэг жаягийг мөрддөг хэвээр аж.. Гэвч зарим уламжлал дэндүү хоцрогдсон учраас өөрчлөх шаардлагатайг шинэ султан нь ойлгожээ. Жишээлбэл султан нь заавал сурвалж гарал бүхий гэр бүлээс насанд хүрээгүй охидыг эхнэр болгон авах ёс байсныг саяхан халсан байна. 

Африкийн бяцхан улсын хаан 600 жилийн заншлыг халж, 14 настай охинтой гэрлэхээс татгалзжээ

Набиль Мбомбо Нжоя хэмээх ханхүү эцгийгээ нас барсны дараа энэ оны 10-р сард Бамумын султан болсон юм.

Бамум хэдийгээр хэмжээт эрхт хаант засаглалтай орон боловч эцэг нь ард түмнээ 30 жил захирахдаа багагүй эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадсан байна. Талийгаач султан улсынхаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан бөгөөд хэвлэл мэдээллийнхэн түүнийг нас барсны дараа хаан ширээний төлөөх тэмцэл хурцдана гэж таамаглаж байв. Азаар настай султан гурван хүүхдийнхээ дундаас залгамжлагчаа аль хэдийн сонгосон байж таарав.

Амьд ахуйдаа аав нь Набиль Мбомбо Нжояг нарийн бичгийн дарга буюу баруун гараа болгож төрийн хэрэгт сургасан бөгөөд эцэст нь ямар ч асуудалгүй хаан ширээгээ өвлүүлжээ. 

Гэхдээ Камеруны засгийн газраас Набиль Мбомбог эцгийнхээ бус, Африкийн түүхэнд бичигдэж үлдсэн элэнц өвөө султан Ибрахим Нжоя Мбуомбуогийн өв залгамжлагч гэж үзжээ. Агуу шинэчлэгч гэж ард түмэндээ үнэлэгдсэн Ибрахим нь хэл соёлоо устаж үгүй болно хэмээн эмээж Бамум хэлний цагаан толгой, дүрмийн номыг зохиосон юм. Ингээд зогсохгүй тэрээр барууны орнуудтай хамтарч ажилласны хүчинд ард түмнээ Камеруны дарлалаас аварсан юм. 

Гэхдээ тэрээр зарим талаар хуучинсаг нэгэн байсан нь 600 эхнэр, 177 хүүхэдтэй болсноос нь харагдана. Энэ бүхнийг Бамумын шинэ султан бүрмөсөн өөрчлөхөөр шийдсэн байна. Хаан ширээнд суусныхаа дараа шууд хуримаа хийж, өв залгамжлагчтай болох нь бичигдээгүй хууль юм. Султан ганцхан Нжим Мончух хэмээх омгоос гаралтай эхнэр авах ёстой бөгөөд хамгийн боломжит "хувилбар" нь 14 настай охин байв. 

Набиль Мбомбо насанд хүрээгүй охинтой гэрлэхээс татгалзаж, дээрх заншлыг халахаар шийджээ. Үүний оронд тэрээр удаан хугацааны турш болзож буй өөрийн сэтгэлтэй бүсгүйтэй гэрлэхээр болов. Үүний хажуугаар шинэ Султан хуучин сүйт бүсгүйгээ орхисонгүй, харин түүнийг өөрийн хамгаалалтдаа авав. Тэрээр охиныг их сургуулиа төгсөх хүртэл нь бүх зардлыг нь даагаад зогсохгүй хүссэн ажилд нь ороход тусална гэж амалжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()