Хүнд өвчинтэй тэмцэн амьдарч буй алдартнууд

Алдартнууд гэхээр л бид тэднийг хангалттай мөнгөтэй учир өөрийнхөө бие, эрүүл мэндэд маш сайн анхаарал хандуулж чаддаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ, хэдийгээр тэд “Оскар”-ын шагнал авч, улаан хивсний ёслол дээр бусдыг алмайруулж, цахим хуудаснаа өөрийн аз жаргалтай зургийг нийтэлдэг ч зарим нь олон жилийн турш хүнд өвчтэй тэмцэж амьдардаг байна. Бидний сайн мэдэх алдартнууд ямар өвчинтэй тэмцэж амьдарч байгаа бол?

Хүнд өвчинтэй тэмцэн амьдарч буй алдартнууд

1 Том Хэнкс (Tom Hanks)

Том Хэнксийн эрүүл мэнд 2013 оноос асуудалтай болжээ.  Түүнд 2-р зэргийн чихрийн шижин гэх оношийг тавьсан аж.  Тэрээр залуу насны алдаа нь түүнийг ийнхүү өвчлөлд хүргэсэн гэж үзэж байгаа гэнэ. “Бид залуудаа идэж байгаа зүйлдээ анхаарал хандуулдаггүйгээс гадна эрүүл мэндээ төдийлөн анхаардаггүй. Энэ нь төрөл бүрийн өвчлөлийн эх үүсвэр болж байна” гэжээ.  Хэнкс огцом жин нэмж эхэлсэн нь түүний өвчлөлийн анхны шинж тэмдэг байсан аж. Гэхдээ чихрийн шижин гэх оношийг мэдсэнээр өөрийн хооллолт, эрүүл мэнддээ анхаарал хандуулж эхэлсэн байна.

Том Хэнкс (Tom Hanks)

2 Холли Берри (Halle Berry)

Чихрийн шижин өвчинтэй тулгарсан бас нэгэн од бол Холли Берри юм. Тэрээр өөрийн өвчний талаар санаандгүй байдлаар мэджээ. 23 настай жүжигчин бүсгүй зураг авалтын үеэр ухаан алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдснийхээ дараа түүнд энэхүү оношийг тавьсан байна. Эмч нарын хэлсэн үг Холлиг шоконд оруулжээ. Учир нь түүний удамд чихрийн шижингийн өвчлөлтэй хүн байгаагүй гэнэ. Үүнээс гадна бүсгүйд ямар ч өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Гэхдээ бүсгүй удирдлагыг гартаа авч, эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ. Спортоор хичээллэж эхэлснээр түүний амьдралын хэв маяг хэвийн болсон гэж тэр үзэж байгаа аж.

Холли Берри  (Halle Berry)

3 Майкл Жей Фокс (Michael Andrew Fox)

“Back to the Future” киноны жүжигчин Майкл Жей Фокс арав гаруй жилийн турш Паркинсоны өвчинтэй тэмцэж байгаа гэнэ. Эмчлэгдэшгүй оношийг тавьсны дараа эмч нар түүнийг кино урлагийн карьераа орхих болов уу хэмээн таамаглаж байсан ч үгүй байлаа. Хэдий Фоксын гар нь салгалаж, амархан ядарч, нүүрний хувирлаа хянахад хэцүү байдаг ч зураг авалтанд оролцсоор л байгаа юм.

Майкл Жей Фокс (Michael Andrew Fox)

4 Алек Болдвин (Alec Baldwin)

Алек Болдвин олон жилийн турш үе мөчний өвчний эмчилгээг хийж байсан бөгөөд хожим нь түүнд Лаймын эмгэг буюу боррелиоз гэх оношийг тавьсан байна. Энэхүү өвчин нь ихэнхдээ хачигт хатгуулснаас үүсэж, яваандаа арьс салст, мэдрэлийн систем, зүрх, үе мөчийг гэмтээдэг аж.

Алек Болдвин (Alec Baldwin)

5 Шер (Cher)

Мөнхийн залуу Шер миалги энцефаломиелитийн хүнд хэлбэрийн өвчинтэй тогтмол тэмцдэг. Энэ нь архаг ядаргаанд орж, бүх бие хөндүүрлэж өвдөх өвчин юм. Заримдаа өвчин нь сэдэрсэн үед тэрээр тоглолтоо хойшлуулдаг ч бүр мөсөн бууж өгдөггүй байна.

Шер (Cher)

6 Жулия Робертс (Julia Roberts)

Жулия Робертс нь маш шингэн цустай, бүлэгнэлт муутай учир хурц үзүүртэй зүйлээс үргэлж болгоомжлох хэрэгтэй болдог. Хамгийн жижиг зүсэлт ч түүний хувьд их хэмжээний цус алдалтаар төгсөх магадлалтай. Толгой эргэх, толгой өвдөх, ядрах гэх мэт шинж тэмдэг бүсгүйг 2002 оноос зовоож эхэлсэн бөгөөд тэрээр энэ бүхнийг ажлын хэт их ачаалалтай холбож байсан юм. Гэтэл бүх зүйл илүү ноцтой байжээ.  Гэхдээ жүжигчин бүсгүй кино урлагаа орхиогүй. Тэр ч бүү хэл эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг бусдад сурталчилж байна.

Жулия Робертс (Julia Roberts)

7 Хью Жекман (Hugh Jackman)

Алдарт Хью Жекман арьсны хавдартай тэмцэж байгаа гэнэ.  Энэхүү хавдар нь хэт ягаан туяаны улмаас хүндэрдэг учир эмч нар түүнийг арьсаа үргэлж хамгаалж байх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Харамсалтай нь, эмчилгээ хийсэн ч түүний хавдар улам хүндэрсэн байна. Гэхдээ тэр өөрөө миний бие эрүүл саруул байна гэж хэлжээ.

Хью Жекман (Hugh Jackman)

8 Селена Гомес (Selena Gomez)

Селена Гомесын хувьд чонон хөрвөс өвчнөөр шаналж байгаа бөгөөд өвчин нь хүндэрсэн тохиолдолд зүрх судас, арьс, бөөр гэх мэт дотоод эрхтнүүдийг гэмтээх магадлалтай. Бүсгүйн оношийг 2013 онд тавьжээ. Ийнхүү эдгэшгүй өвчний оношийг мэдсэн тэрээр нэг хэсэгтээ сэтгэл санааны гүн хямралд орсон байна. Гомес уран бүтээлдээ түр завсарлага авч, химийн эмчилгээ хийхээс гадна бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Түүний донор нь бүсгүйн найз Франси юм. Ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэгийн ачаар тэр өвчнийхөө хүнд үеийг даван туулсан байна.  

Селена Гомес (Selena Gomez)

9 Чарли Шин (Charlie Sheen)

Холливудын алдарт жүжигчин Чарли Шин 2015 онд ДОХ-ын өвчинтэй тэмцэж байгаагаа зарласан. Өмнө нь тэр уг өвчнөө нууж, нууцыг дэлгэрүүлэхээр дарамтлаж байсан хүмүүст чимээгүй байсных нь төлөө мөнгө өгч байжээ.  Харин одоо тэр төрөл бүрийн аргыг ашиглаж өвчинтэйгөө тэмцэж байгаа гэнэ.

Чарли Шин (Charlie Sheen)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()