Австрийн гэрэл зурагчин Стефан Драшаны “Урлаг сонирхогчид уран зурагтай ижилсэхүй” төсөл

2021-12-11, 12:38
1,943

Мэргэжлийн гэрэл зурагчин Стефан Драшан уран зургийн үзэсгэлэн, музейгээр явж үзэгчдийн зургийг гэрэл зургийн дурандаа буулгах дуртай нэгэн. Түүний “Урлаг сонирхогчид уран зурагтай ижилсэхүй” нэртэй төсөл нь Оскар Уайлдын “Урлагаас илүү уран тансаг цор ганц зүйл бол бодит амьдрал юм” хэмээсэн алдарт үгсийг өөрийн эрхгүй санагдуулах ажээ.

Австрийн гэрэл зурагчин Стефан Драшаны “Урлаг сонирхогчид уран зурагтай ижилсэхүй” төсөл

“Урлаг сонирхогчид уран зурагтай ижилсэхүй” төслийнхөө хүрээнд тэрээр Берлин, Вена, Парисын музейд маш олон цагаар ажиллаж, урланг сонирхож буй үзэгчид болон тэдний үзэж буй бүтээл хоёрын хооронд содон давхцал үүсч байгаа эсэхийг ажигладаг байсан аж.

“2015 оноос энэ цуврал зургуудаа дарж эхэлсэн. Сайн ажиглах юм бол миний гэрэл зургууд ямар нэг тавилтгүй, цэвэр тохиолдлын бүтээл гэдгийг анзаарах боломжтой. Хэн ч намайг зургийг нь дарж байгааг анзаардаггүй. Маш удаан хугацаанд хүлээж ажигласан зүйлээ л дурандаа буулгадаг минь энэ. Би ихэвчлэн хуучны сонгодог уран зургуудтай ажиллах дуртай. Учир нь орчин үеийн уран зурагнуудтай давхцал үүсэхэд хялбархан байдаг юм” хэмээн Стефан Драшан өгүүлжээ.

Стефан Драшан өөрийн веб сайт болон Инстаграм хуудсаараа дамжуулан бүтээлээ олон нийттэй хуваалцдаг бөгөөд эртний уран зургуудтай орчин цагийн үзэгчид холбогдох тэрхэн агшинг буулгахын тулд асар их хүлээлт шаарддаг гэдгээрээ онцлогтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()