Их хэмжээний эрдэнэ шиш, цагаан будааг хатаах Хятадуудын хачирхалтай арга

Урд хөршид үргэлж хачирхалтай зүйлс болж байдгийг хүн бүр мэднэ. Жишээлбэл хоёр жилийн өмнө Хятадад нэгэн иргэн зах дээрээс сарьсан багваахай авч идэхээр шийдсэнээс болж өдгөө дэлхий даяараа коронавирусээс хэрхэн салахаа мэдэхгүй байна...Энэ мэтээр эрүүл ахуйн шаардлагыг умартсан тэдний өөр нэг "уламжлал" бол жил бүр хэдэн мянган тонн цагаан будаа, эрдэнэ шишийг хотын гудамжууд, хурдны зам, төв талбай, тэр ч байтугай нислэгийн зурвас дээр тараан цацдаг аж. Яагаад тэр вэ?

Их хэмжээний эрдэнэ шиш, цагаан будааг хатаах Хятадуудын хачирхалтай арга

Намрын улирал ирэхэд Хятадын зарим хот, тосгодод жирийн тариачид цуглаж, асар их хэмжээний амуу будааг зам, талбай мэтийн тэгш асфальт хучлага бүхий гадарга дээр жигд тараан цацаад болгоомжтойгоор тэгшилж байгааг харж болно.

Энэ нь тэд хурааж авсан ургацаа хатааж буй хэрэг юм. Амуу будааг хурааж аваад шигшсэн даруйдаа шууд хатаах шаардлагатай байдаг.  Гэвч Хятадын ихэнх фермерүүдэд үр тариа, амуу будаа хатаах машин байддаггүй учир тэд аливаа хуурай, тэгш гадаргууг хатаагч болгон ашигладаг.

Энэ ажилд хамгийн тохиромжтой газар нь асфальтан зам юм. Учир нь хамгийн жигд гадаргуутайгаас гадна хар өнгөтэй тул нарны илчийг сайн шингээдэг.  Халуун өдөр асфальтан зам дээр тарааж тавьсан амуу будаа дорхноо хатдаг аж.

Хууль бус биш үү?

Эрдэнэ шиш, цагаан будаа хураалтын үеэр Хятадын зарим нутгийн зам битүү үр тариагаар хучигдсан байдаг. Энэ нь жолооч нарын тэвчээрийг барах ч хотын удирдлагууд өөрөөр хандах бөгөөд тэр ч байтугай уг үйл ажиллагаанд зориулж замыг хэсэгчлэн эсвэл бүрэн хаадаг аж. Их хэмжээний ургацаа алдахгүйн ингэхээс өөр сонголт одоохондоо байхгүй учраас тэр.

Урд хөршийнхөн өлсгөлөн гэгч юу болохыг мэдэхийн дээдээр мэддэг тул хоол хүнсний элбэг, найдвартай байдлыг нэгдүгээрт тавина. Тиймээс жилд хоёр долоо хоног замгүй байх нь хоолгүй хоцрохоос хамаагүй дээр. Ийнхүү эрх баригчид тариачид бүхий л боломжит тэгш гадаргууг ашиглахыг зөвшөөрдөг байна.

Шаардлагатай бол хатааж буй будаан дээгүүр машинаар ч явж болно.

Тэгвэл хүнсний эрүүл аюулгүй байдал үүнд хамаагүй гэж үү? Дэлхийд ачааллаараа хоёрт ордог Хятадын хурдны замууд нь мэдээж тийм ч цэвэр гадаргуу биш. Өдөр бүр хэдэн зуун мянган тээврийн хэрэгсэл өнгөрөх зам дээр дугуйны каучук зурагдаж, тос тосол асгарч, хорт утаа шингэж, хүмүүсийн шүлсэнд дарагдах гэх мэтээр тоочоод баршгүй. Гэхдээ л олон сая хүнийг тэжээхийн тулд энэ зэргийн бохирдол юу ч биш бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()