1
Рауда Атиф
Нас барсан өдөр - 2017 оны 3-р сарын 31
Дэлхийн загварын ертөнцийн “хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүй” гэгддэг байсан Рауда оюутны дотуур байрныхаа өрөөнд нас барсан байдалтай олджээ. Бүсгүйн амиа хорлосон шалтгаан одоог хүртэл тодорхойгүй.
Хэдий мөрдлөгийн дүгнэлтээр 21 настай модель бүсгүйг амиа хорлосон гэж үзсэн ч түүний эцэг охин нь бусдын гарт амиа алдсан гэдэгт итгэлтэй байдаг.
2
Вивека Бабажи
Нас барсан өдөр - 2010 оны 6-р сарын 25
Энэтхэгийн загварын ертөнцийн томоохон төлөөлөгч, болливудын жүжигчин агсан Вивека Бабажи нь Мумбай дахь гэртээ амиа алдсан байдалтай олдсон аж.
Бүсгүйн өдрийн тэмдэглэл дээр бичсэн тэмдэглэл, гэр бүлийнхнийхэн өгсөн мэдүүлгээр тэрээр азгүй дурлалаас болж амиа хорлосон бололтой.
Түүний өдрийн тэмдэглэлийн хамгийн сүүлийн бичвэр нь “Гаутам, чи намайг алсан...” гэсэн байжээ. Эдгээр үгс түүний найз залуу, брокер мэргэжилтэй Гаутам Вохрт зориулагдсан байсан гэнэ.
3
Дол Ким
Нас барсан өдөр - 2009 оны 11-р сарын 19
13 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьсан Дол, 20 насандаа сэтгэл санааны гүн хямралд орж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, нойргүйдэлтэй байжээ. Парис дахь гэртээ амиа хорлохын өмнө бүсгүй өөрийн дотны найз руугаа залгаж хэрхэн амьдрахаа мэдэхгүй байна хэмээн зовлонгоо хуваалцсан байна.
Үүнээс гадна эмч нар бүсгүйг хоёр туйлт зан чанартай гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, заримдаа бүсгүйн дотор өөр хүн байдаг гэсэн үг юм.
Дол Кимийг нэгэн үе “Азийн Кейт Мосс” хэмээн нэрлэж байсан бөгөөд карьер нь өдөр ирэх тусам өссөөр байв.
Тэрээр өөрийн эх орон болох Өмнөд Солонгосын алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимэглэхээс гадна "Vogue" сэтгүүлийн нүүрэнд 2 удаа гарсан байна. 2007 оны намраас тэр "Chanel"-ийн бүхий л загварын үзүүлбэрт оролцож байсан бөгөөд Карл Лагерфельд түүнийг өөрийн шинэ шүтээн хэмээн нэрлэж байжээ.
Сонирхолтой нь түүний нэр солонгос хэлнээс “их уйтгар гуниг” гэж орчуулагддаг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүний харамсалтай хувь тавиланг нэртэй нь холбож үзэх нь түгээмэл байдаг.
4
Люси Гордон
Нас барсан өдөр — 2009 оны 5-р сарын 20
Бүсгүйн амиа хорлосон гол шалтгаан нь түүний дотны найзын амиа хорлолт байсан хэмээн үзэж байжээ. Найзыгаа нас барсны дараа Люси удаан хугацаанд сэтгэл санааны гүн дарамтанд байсан аж.
1990 оны сүүл 2000 оны эхэн үеэр Люси Гордон олон тооны сурталчилгаанд тоглож, загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллах болжээ. Загвар зохион бүтээгчдэд түүний гадаад төрх нь тухайн үеийн тренд болсон андроген болон минимализмд зохицож байсан нь ихээр таалагдсан байна.
Люси загварын ертөнцөд төдийгүй кино ертөнцөд ихээхэн алдартай байжээ. Тэрээр “Spider-Man 3”, “Russian Dolls”, “The Four Feathers” зэрэг кинонд дүр бүтээсэн байна. Харин түүний хамгийн сүүлийн ажил нь Жейн Биркиний намтарт драм “Gainsbourg: A Heroic Life” болсон аж.
5
Руслана Коршунова
Нас барсан өдөр — 2008 оны 6-р сарын 28
Бүсгүй 21 насны төрсөн өдөр нь болохоос хэдхэн хоногийн өмнө Манхэттен дахь байрныхаа 9 давхраас унаж нас барсан байна.
Русланагийн найз нөхөд болон шүтэн бишрэгчдийнх нь санааг тухайн өдөр юу болсон нь ихээхэн зовоож байгаа. Энэ амиа хорлолт байсан уу эсвэл аллага байсан уу эсэх нь эргэлзээтэй.
Ойр дотны хүмүүсийн хэлж байгаагаар тэр нас барахынхаа өмнө Парисаас дөнгөж ирээд ихээхэн аз жаргалтай байсан болохоор амиа хорлох учиргүй ажээ.
Америкийн загвар зохион бүтээгчид Коршуноваг “онцгой од” хэмээн өргөмжилж байсан бол загварын сэтгүүлчид түүнийг “Рапунцель” хэмээн нэрлэж байжээ.
Бүсгүйн хамгийн алдартай зураг авалтуудын нэг нь “Nina Ricci”-ийн “Nina” үнэртэй усны сурталчилгаа байсан гэнэ.
Руслана Коршунова
6
Хэйли Мэри Кол
Нас барсан өдөр — 2008 оны 10-р сарын 11
Хэдийгээр Хэйли Мэри Кол дээрх бүсгүйчүүд шиг дэлхий даяар алдартай байгаагүй ч тэрээр 2000-аад оны үеийн нөлөө бүхий загвар өмсөгчдийн нэг байсан юм.
Бүсгүйн юунаас болж амиа хорлосон шалтгаан мөн тодорхойгүй. Нас барахаасаа хэдэн сарын өмнө Хэйли Милан хот руу нүүсэн бөгөөд загварын агентлагтай ашигтай гэрээг байгуулсан байжээ.
7
Наташа Дункан
Нас барсан өдөр — 2001 оны 7-р сарын 23
Plus-size моделуудын анхны төлөөлөгчдийн нэг болох Наташа Дункан сэтгүүлчдийн мэдээлж буйгаар сэтгэл зүйн асуудалтай байсан гэнэ. Бүсгүй гэртээ нас барсан байсныг хөрш нь олсон байна.
Наташагийн ахын ярьснаар тэрээр нас барахынхаа өмнө найз залуутайгаа асуудалтай байгаагаа хэлж байжээ.
Шаргал үст, ногоон нүдэт тэрээр шилдэг plus-size модель болох магадлал өндөр байсан аж.
8
Марго Хемингуэй
Нас барсан өдөр — 1996 оны 7-р сарын 1
80, 90-ээд оны үеийн хамгийн нэр хүндтэй моделиудын нэг болох Марго Хемингуэй нь алдарт зохиолч Эрнест Хемингуэйн ач охин байв. Түүний өвөө нь мөн өөрийн амийг егүүтгэн хорвоог орхиж байсан түүхтэй.
Тухайн үед бүсгүйн овог загварын ертөнцөд хөлөө олоход нь төдийлөн үүрэг гүйцэтгээгүй. Марго 180 см өндөр гоолиг бие, үзэсгэлэнтэй гадаад төрхийнхөө ачаар загварын ертөнцийг байлдан дагуулсан байна. Тэр дундаа өтгөн, өргөн хөмсөг нь Хемингуэйн онцлох давуу тал, бахархал болж байжээ.
Алдартай модель болсныхоо дараа бүсгүй загвар өмсөгчдийн туулдаг бүхий л зовлонг туулжээ. Хоолны дэглэм барьж, тогтмол бэлтгэл сургуулилт хийж байсан гэнэ. Үүнээс гадна олон нийтийн шүүмж, доромжлолыг хүртэл амсаж эцэст нь согтууруулах ундаа болон хар тамхинд донтжээ.
Бүсгүйн зураг тансаг зэрэглэлийн сэтгүүлүүдийн хуудсыг байнга чимдэг байсан.
Тэрээр тухайн үеийн ханшаар 1 сая долларын цалин авсан анхны модель болжээ.
1975 онд “Time” сэтгүүл Хэмингуэйг “АНУ-ын хамгийн хүсэмжит модель”, тухайн үеийн залуусын нүүр царай хэмээн өргөмжилсөн байна.
Мөн тэрээр элитүүдийн арга хэмжээний зочдын жагсаалтад хамгийн тэргүүн эгнээнд байдаг байсан нь хэр их нэр хүндтэйг нь батална.
Загварын ертөнцийн оргилд хүрснийхээ дараа Марго кино ертөнцөд хүч үзэхээр шийджээ. Гэвч бүсгүйн бүтээсэн дүрүүд шүүмжлэгчдэд төдийлөн таалагдаагүй аж.
Кино урлагт амжилт гаргаагүй явдал, эрүүл мэндийн асуудал, 2 амжилтгүй гэрлэлт зэрэг нь бүсгүйн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, аргагүй байдалд орсон тэрээр амиа хорлосон байх магадлалтай.
Марго Хемингуэй болон Ивана Трамп (баруун), жүжигчин Жаклин Смит, 1990 он.
9
Регина Збарская
Нас барсан өдөр — 1987 оны 11-р сарын 15
Зөвлөлтийн үеийн хамгийн алдартай моделиудын нэг болох Регина 52 насандаа сэтгэцийн эмнэлэгт нас барсан байна. Тэрээр өмнө нь 2 удаа амиа хорлох оролдлого хийж байсан бөгөөд 3 дахь дээрээ хорвоог орхижээ.
Энэ хэргийн талаар маш олон таамаг байдаг ч тэдгээрийн хамгийн боломжит хувилбар нь хайртай хүнийх нь араар тавилт, мэргэжлийнх нь эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой.
Эсвэл “Регина Збарскатай өнгөрүүлсэн 100 шөнө” гэх ном ч нөлөөлсөн байж болох юм. Уг номны зохиолч нь Регинагийн хайртай залуу болох югослав сэтгүүлч байсан бөгөөд тэрээр тэдний дотно харилцааны талаар дэлгэрэнгүй бичсэн байжээ.
Энэ нь Регинагийн карьерт сөргөөр нөлөөлж, тэр “Зөвлөлтийн загварын хатан хаан”-ы байр сууриа алдсан байна.