80,90-ээд онд Япон залуусыг байлдан дагуулж байсан гудамжны хууль бус уралдаан

Японы гудамжны автомашины уралдааны соёл нь өдгөө тус орноос дэлхийд гарсан хамгийн алдартай зүйлсийн нэг гэхэд хилсдэхгүй. 80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үед залуучууд хотын гудамж, хурдны зам, уулын нарийхан зам гээд хаа сайгүй уралдаж, амь өрссөн алхмуудыг хийдэг байжээ. Тэдний унаж байсан машинууд хүртэл алдартай болж, японы автомашины зах зээл ч багагүй ашиг олжээ  Ингээд түүхийн хуудсыг эргэн сөхөж харвал...

80,90-ээд онд Япон залуусыг байлдан дагуулж байсан гудамжны хууль бус уралдаан

Дрифтийн домог

Японы гудамжны автомашины уралдааны талаар ярихад Кэйичи Цүчия-г дурдахгүй байхын аргагүй. Авто уралдааны домогт нисгэгч, дрифтийн урлагийн үүсгэн байгуулагчдын нэг тэрээр хамгийн анх гудамжны хууль бус уралдаанаас өөрийн гарааг эхлүүлж байжээ. Мэргэжлийн уралдаанч болсныхоо дараа Цүчия бүхий л тэмцээнд амжилт гаргасан бөгөөд тэр дундаа алдарт Ле-Маны уралдаанд 2 удаа түрүүлж байсан гэнэ.

Дрифтийн домог

Кэйичи Цүчия (ド リ キ ン, Дорикин буюу Дрифтийн хаан) нь өөрөө хуучны япон машиныг илүүд үздэгээс түүний хамгийн дуртай нь Toyota Corolla AE86 юм. Цүчиягийн ачаар япон залуус уулын замаар уралдах сонирхолтой болсны зэрэгцээ AE86 нь дрифтийн домогт машин болжээ.

"Mid Night" клуб

Японы гудамжны уралдаанчид (走 り 屋, Хаширия) аливаа автомашины клуб, бүлэглэл, багуудын гишүүн болох хүсэлтэй байв. Тэдгээр клубуудын хамгийн алдартай нь 1987 онд Токиод үүссэн “Mid Night юм.

"Mid Night" клуб

Энэхүү клуб нь чанга хатуу дүрэмтэйгээрээ бусад бүлгүүдээс ялгарна. Нэгдүгээрт, "Mid Night" клубт зөвхөн 250км/цагаас дээш хурдалдаг автомашиныг хүлээж авдаг. Хоёрдугаарт, клубын гишүүн нэг жилийн турш өөрийн ур чадварыг батлах ёстой. Тиймээс ч тус клубт орохыг хүссэн залуусын 10% нь л тэнцдэг байжээ. Мөн ямар ч үед клубын гишүүдийн тоо 30-аас хэтэрдэггүй байв.

"Mid Night" клубын уралдаан нь ихэнхидээ Шуто хурдны замын нэг хэсэг болох Bayshore Route нэртэй зам дээр болно. Зөвхөн шөнийн цагаар зохиогддог тус уралдаанд ихэвчлэн нэмэлт тоноглолтой, 250-350 км/ц хурдалдаг Nissan GT-R, Toyota Supra, Mazda RX-7 зэрэг Япон машинууд хөлөглөсөн залуус оролцдог байжээ.  

Уг клуб одоог хүртэл оршин тогтнож байгаа ч 90-ээд оны сүүл үеэс эхэлж бүх уралдаан нь хаалттай тусгай замд зохион байгуулагдах болсон.

Kanjozoku – Civic-ийн бүлгэм

Тэдний хувьд "Mid Night" клуб мэтийн элит уралдаанчдаас ялгарах онцлог нь хямд үнэтэй ч  маш хурдан болгон тоноглосон машинаар уралддаг байсан юм. Уг бүлгэм 1980-аад оны үеэр Осакад үүссэн бөгөөд олон тооны гарц, уулзвар бүхий Канжогийн авто зам дээр уралдаан нь зохиогддог байжээ.

Анхандаа тэд GT-R эсвэл Supra машинаар уралддаг байсан ч яваандаа  Honda Civic машин өөрийн хурд хүч, найдвартай байдлыг жинхэнэ харуулж чаджээ. Ийнхүү Civic тэдний бүх машиныг орлож, нэрийн хуудас болсон төмөр хүлэг нь болжээ.

Kanjozoku – Civic-ийн бүлгэм

Уралдааны клубууд хоорондоо үргэлж өрсөлдөж байсан ч Kanjozoku клубын гишүүд цагдаа болон бусад замын хөдөлгөөнд оролцогчидтой хамгийн ихээр зөрчилдөж байжээ. Тиймээс ч тэд нэр хүнд муутай байсан аж.

Гудамжны уралдааны төгсгөл

Гудамжны уралдаан нь Японы  автомашин үйлдвэрлэлд ихээхэн ашиг авчирсан тул тэд боломжийн үнэтэй, хурд хүч сайтай машинуудыг ихээр үйлдвэрлэх болжээ. Үүнээс гадна тэд үйлдвэрлэж буй машинуудаа уралдаанд зориулж тоноглож байсан гэнэ. 

Гудамжны уралдааны төгсгөл

Гэвч бүх зүйлд төгсгөл ирдэгчлэн удалгүй Японы эдийн засгийн өсөлт удааширч эхэлснээр уралдааны машин сонирхогчдын тоо буурч эхэлсэн юм. Үүнээс гадна гудамжны уралдаан дээр төр дорвитой арга хэмжээ авчээ.

Тодруулбал замын хөдөлгөөний дүрмийг чангатгаж, хаа сайгүй камер тавьж, өндөр хэмжээний торгууль ноогдуулах болжээ.  Ийнхүү гудамжны уралдаанчид аюултай хоббигоо орхиж, яваандаа түүх болон үлдсэн юм.

Уралдаанд бүгд азтай байгаагүй нь мэдээж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()