Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин (2021 оны жагсаалт)

Солонгосын олон ангит кино цувралууд дэлхий даяар олон сая үзэгчдийн сэтгэлд хүрч, өдөр тутамдаа үздэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болон хувираад байгаа билээ. Манай оронд ч 2000-аад оны эхэн үеэс гарч эхэлсэн К-драма бүтээлүүдийг өдгөө ч шимтэн үздэг үзэгчид олон байдаг биз ээ. Тэгвэл та тэдгээр алдартай жүжигчид хэрхэн цалинждаг талаар урьд өмнө нь сонирхож байсан уу?

Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин (2021 оны жагсаалт)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ким Со Хён

Оскарын шагналын солонгос хувилбар гэгддэг "Grand Bell" шагналын хоёр удаагийн эзэн, өдгөө 33 настай Ким Со Хён бол яах аргагүй К-драма бүтээлүүдэд томд тооцогдох жүжигчдийн нэг билээ.

Тэрээр хамгийн сүүлд BBC телевизийн Criminal Justice цувралын солонгос хувилбар болох One Ordinary Day цувралд дүр бүтээжээ. Энэхүү цувралд тэрээр нэг ангид 440,000 ам.долларын цалинтайгаар тоглосон аж.

Ким Со Хён

Түүний хувьд урлагийн замналаа 2007 онд Kimchi Cheese Smile цувралаар эхлүүлж, Dream High цувралаар өндөр үнэлгээ авснаар Moon Embracing the Sun (2012), My Love from the Star (2013-14), The Thieves (2012) болон Secretly, Greatly (2013) зэрэг бүтээлүүдийн саналыг ар араас нь авсан билээ.

Цэргийн алба хааж ирснийхээ дараа тэрээр Hotel del Luna (2019), Crash Landing on You (2020) болон It’s Okay to Not Be Okay (2020) цувралуудад дүр бүтээж дунджаар 155,000 ам.долларын цалин авч байсан ажээ.

2 Сон Жун Ки

Олон улсын үзэгчдэд Descendants of the Sun (2016) цувралд БНСУ-ын тусгай хүчний цэргийн дүрд тоглосноороо алдаршсан Сон Жун Ки энэ жил нээлтээ хийсэн Vincenzo (2021) цувралд дүр бүтээсэн нь үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

Бүтээсэн дүрээрээ ч, бодит амьдрал дээр ч бүх насныханы хүндлэлийг хүлээсэн 35 настай Сон Жун Ки Vincenzo цувралын нэг ангид 170,000 ам.долларын цалинтайгаар дүр бүтээсэн нь түүнийг БНСУ-ын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болгоод байгаа юм. Түүний хувьд өмнө нь  Sungkyunkwan Scandal (2010), A Werewolf Boy (2012), The Battleship Island (2017) болон Arthdal Chronicles (2019) зэрэг бүтээлүүдэд тоглож байжээ.

Сон Жун Ки

3 Хён Бин

Үеийн жүжигчид дундаас өөрийн гайхалтай чадвараар эрс ялгарч чаддаг жүжигчин Хён Бин Crash Landing on You (2019-20) цувралаараа Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болсон юм.

Урлагийн замналаа туслах жүжигчний даруухан амжилтаар эхэлсэн тэрээр 2005 онд нээлтээ хийсэн My Lovely Sam-Soon цувралаар алдар нэрийг олж, A Millionaire’s First Love (2006), Secret Garden (2010-11), Confidential Assignment (2017), Memories of the Alhambra (2018-19) зэрэг кинонд дүр бүтээсэн билээ. Өдгөөгөөс 10 жилийн өмнө тэрээр нэг ангид дунджаар 27,000 ам.долларын цалинтай тоглодог байсан бол түүний цалин одоо 113,000 ам.долларын цалин авч байгаа ажээ.

Хён Бин

4 Со Жи Соп

1990-ээд онд жүжигчний замналаа эхлүүлж, 2002 онд олны хүртээл болсон Glass Slippers цувралын туслах дүрээрээ олны танил болж, бидний сайн мэдэх "What Happened in Bali" (2004) and "I’m Sorry, I Love You" (2004) цувралуудаараа алдар нэрийн оргилд хүрсэн тэрээр өнгөрсөн жил дунджаар 67,000 ам.долларын цалинтайгаар ажилласан байна.

Со Жи Соп

5 Жо Ин Сон

1999 онд Jump цувралаар олны танил болон гарч ирж байсан Жо Ин Сон зөвхөн телевизийн цуврал бус бүрэн хэмжээний уран сайхны кинонуудад ч дүр бүтээдэг гэдгээрээ бусдаасаа ялгарч чаддаг нэгэн билээ. Түүнийг цуврал киноны нэг ангид дунджаар 90,000 ам.долларын цалинтай тоглодог гэсэн судалгаа байдаг ч тэрээр өнгөрсөн жил нэг ангид 67,000 ам.долларын цалингаар дүр бүтээдэг хэмээсэн байдаг ажээ.

Өмнөд Солонгосын түүхэнд төрөн гарсан хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Жо Ин Сон 2000-аад оны эхэн үед The Classic (2003), What Happened in Bali (2004), Spring Days (2005) болон A Dirty Carnival (2006) цувралуудад дүр бүтээснийхээ дараа цэргийн албанд татагдаж урлагийн замналдаа хэсэг завсарлага авсан бөгөөд That Winter, the Wind Blows (2013), It’s Okay, That’s Love (2014), The King (2017) болон The Great Battle (2018) бүтээлүүдээрээ эргэн ирэлт хийсэн билээ.

Тэрээр хамгийн сүүлд Escape from Mogadishu нэртэй бүтээлд дүр бүтээсэн нь БНСУ-ын Бокс оффисын хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгээр нэрлэгдээд буй юм.

Жо Ин Сон

6 Жүн Жи Хён

Жианна Жүн нэрээрээ алдаршсан Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын хамгийн том оддын нэг 39 настай Жүн Жи Хён нь Netflix платформын Kingdom цувралын үргэлжлэл бүрэн хэмжээний кино болох Kingdom: Ashin of the North (2020-21) бүтээлээрээ олон улсад алдаршаад байгаа билээ.1999 оноос телевизийн цувралд дүр бүтээж эхэлсэн тэрбээр 2001 онд My Sassy Girl киногоороо Grand Bell шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн бөгөөд хожим 2006 онд Daisy киногоороо хоёр дахь удаагаа тэрхүү шагналын эзэн болж байсан ч 2013 онд нээлтээ хийсэн My Love from Another Star цуврал хүртэл хэсэгтээ нам гүм байсан юм.

Жүн Жи Хён

Түүнээс хойш тэрээр Legend of the Blue Sea (2016-17) цувралд дүр бүтээсэн бол хамгийн сүүлд өнгөрсөн 10-р сарын 23-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргүүлүүдийн амьдралын тухай өгүүлэх Cliffhanger цуврал нь үзэгчдийн хүртээл болсон билээ.

БНСУ дахь Alexander McQueen брендийн элч төлөөлөгч тэрээр 2020 оны байдлаар цуврал киноны нэг ангид тоглохдоо дунджаар 85,000 ам.долларын цалин авч байжээ.

7 И Мин У

Бидний сайн мэдэх Boys Over Flowers (2009) киноны Гу Жун Пёгийн дүрээрээ Ази тив даяар алдаршсан жүжигчин И Мин У Хо солонгос соёлын давалгааны гол төлөөлөгчдийн нэг билээ. Инстаграм хуудастаа 27 сая дагагчтай тэрээр БНСУ-ын хамгийн олон дагагчтай жүжигчнээр нэрлэгддэг бөгөөд Madame Tussauds-ын Ази дахь музейд өөрийн лааны тосон барималтай ч болоод амжсан юм.

City Hunter (2011), Faith (2012), The Heir (2013), Legend of the Blue Sea (2016) болон The King: Eternal Monarch (2020) зэрэг цувралуудад дүр бүтээж байсан тэрэээр нэг ангид дунджаар 80,000 ам.долларын цалинтайгаар тоглодог ажээ. Түүний хувьд хамгийн сүүлд Apple TV+ платформын Pachinko нэртэй цувралд тогложээ.

И Мин У

8 И Сын Ги

Дуучин, жүжигчин, шоу хөтлөгч гээд олон төрлийн авьяастай И Сын Ги My Girlfriend Is a Gumiho (2010), Gu Family Book (2013), A Korean Odyssey (2017-18), Vagabond (2019), Mouse (2021) цувралуудаараа к-драма сонирхогчдын дунд туйлын алдартай нэгэн билээ. Тэгвэл тэрээр цуврал киноны нэг ангид дүр бүтээхдээ дунджаар 60,000 ам.доллараар цалинждаг ажээ. Телевизийн цуврал кинонуудаараа алдартай И Сын Ги замналынхаа туршид The Princess болон Matchmaker (2018) нэртэй хоёр бүрэн хэмжээний кинонд дүр бүтээж байжээ.

И Сын Ги

9 Жи Чан Ук

The Empress Ki (2013), Healer (2014–15), The K2 (2016), Suspicious Partner (2017) болон Backstreet Rookie (2020) цувралууд болон Fabricated City (2017), Hard Hit (2021) зэрэг бүрэн хэмжээний кинонуудад дүр бүтээгээд буй жүжигчин Жи Чан Ук нэг ангид тоглохдоо дунджаар 50,000 ам.долларын цалин авдаг аж.

Жи Чан Ук

10 Сон Хе Гё

Өдгөө 39 настай жүжигчин Сон Хе Гё Heart (2000), Full House (2004), That Winter, the Wind Blows (2013), Descendants of the Sun (2016), Encounter (2018-19) зэрэг бүтээлүүдээрээ хэдийн бидний танил болсон нэгэн билээ. Мөнхийн ус уусан мэт залуу, үзэсгэлэнтэй төрхөө хадгалсаар яваа тэрээр кино уран бүтээлд тоглохын зэрэгцээ Bottega Veneta зэрэг тансаг зэрэглэлийн загварын брендийн нүүр царай болж ажилладаг ажээ. Тэрээр цуврал кинонд дүр бүтээхдээ нэг ангид дунджаар 40,000 ам.долларын цалинтайгаар тоглодог бол бараа бүтээгдэхүүний нүүр царай болж, сурталчилгаа хийхдээ 760,000 ам.доллар, Инстаграмын төлбөрт нийтлэл тутамдаа 460,000 ам.долларын цалин авдаг гэсэн судалгааг TMI News суваг гаргасан байдаг.

Сон Хе Гё

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()