Феминизмийн хатан хаан Симон де Бовуарын амьдралд байсан 3 эрийн түүх

Дэлхийн хамгийн алдартай философич төдийгүй феминизмийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг Симоны де Бовуар нээлттэй харилцаанд байхыг илүүд үздэг байжээ. Тэрээр феминист нэгэн байсан ч үнэнч хайртай залуутай байсан юм.

Феминизмийн хатан хаан Симон де Бовуарын амьдралд байсан 3 эрийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Симоны де Бовуар Франц гэр бүлд төрж өссөн билээ. Тэр хүүхэд насандаа хөөр баяслаар дүүрэн бөгөөд хүмүүст маш их сэтгэгдэл төрүүлдэг нэгэн байсан гэнэ. Түүнийг хүмүүс хэлэх үгээ хэлэхээс айдаггүй, агуу философич хэмээн тодорхойлдог байв. 

Эцэг эх нь түүнийг Католик сургуульд илгээсэн бөгөөд үүний улмаас тэрээр бурханд маш их итгэдэг болсон юм. Сургуульдаа явж эхэлсний дараа "Хааяа сахиусан тэнгэрүүд миний чихэнд юм шивнэх шиг болоод байна" гэж хүртэл хэлжээ.

Хэсэг хугацааны дараа бүх юм оронгоороо эргэсэн. Симоныг өсвөр насанд хүрэх үед сургууль дээр нь нэг үл ойлголцол гарчээ. Шийтгэл өгөх зорилготой сургуулийн сүмийн номлогч түүний толгой дээр гараа тавиад охиныг хамгийн хүлцэнгүй байдалд оруулж, нүдийг нь өсгөж чадахгүй болгон дарснаар тэр олон хүүхдүүдийн өмнө ичгэвтэр байдалд орсон юм.

Түүний найзуудын хувьд энэ тийм ч том зүйл биш байсан боловч Симоны хувьд түүнийг маш их гутралд оруулжээ. Үүнээс болж хэн ч хүний эрхэнд ингэж халдах эрхгүй гэсэн бодолтой болсон байна. 

Удалгүй охин 14 нас хүрч ямар ч бурхан байдаггүй гэж боддог болов. Түүгээр өөрөө өөрөөсөө өөр хэнд ч итгэж чадахгүйг ухааран хүссэн зүйлээ хийхээр шийдсэн юм. Үеэл нь түүнд Францын хамгийн их хүмүүс ууж идэж наргидаг дүүргийг танилцуулсан тул их сонирхож зочилдог болов. Симон муу зуршилд автахгүй ч, тэдгээр хүмүүсийг сонсож бас мэдэрч буй сэтгэгдлээ өөрийнхөөрөө буулган авах дуртай байжээ.

Нэг мэдэхэд тэр хувь хүний төлөвшилттэй болж, өөрийн гэсэн үзэл бодлыг бий болгож чадсан юм. Тэр ямарваа буруу гэж бодсон зүйлээ эсэргүүцэн босохдоо гарамгай байсан ч хайр дурлалын тал дээрх үзэл бодол нь эрс тэс өөр байсан юм. Тэрээр хүн амьдралдаа ганц л заяаны ханьтай байх ёстой гэх үзэлтэй байжээ.

Түүний эцэг эх "Мэдлэггүй бол хаа ч хүрэхгүй" гэж хэлдэг байсан учраас Католик их сургуулийг математикаар төгсөж дараа нь Сент-Мари-де-Нейлигийн их сургуулийг дүүргэжээ.

1 Жан Пол Сатр

Түүгээр дутахгүй Бовуар Сорбоннь гэгддэг байсан одоогийн "Парисын их сургууль"-д философиор сурч эхэлсэн бөгөөд тэр үедээ амьдралын эрэгтэй анхны найз болох Жан Пол Сартр-тай танилцсан юм. Ижил үзэл бодол, зан чанартай гэдгээ мэдсэн хоёр бие биенийгээ сайн ойлгодог байв. 1945 онд тэр хоёр "Les Temps modernes" магазиныг үүсгэн байгууллаа.

Жан Пол Сатр экзистенциализм ба феноменологийн философийг нээн илрүүлсэн бөгөөд олон төрлийн кино ба жүжиг зохиож найруулсан юм.

Тэрээр харилцаандаа ямар нэгэн тодорхой нэр өгөөгүй ч өдөр болгон уулзан кофе ууж, хоорондоо ярилцах дуртай байсан юм. Тэд маш дотно болсон ч бие биенийхээ эрх чөлөөнд халдан бусадтай харьцах харьцаанд нь ямар нэг хязгаар тогтоодоггүй байсан билээ.

Жан Пол Сатр

Бовуар ба Сартр хоёрын харилцаа оросоос ирсэн Ольга Казакевич гэдэг сурагч охин ирснээр илүү жаргалтай болсон юм. Тэрээр хаа явсан газраа охиныг дагуулж явдаг байсан аж. Тэр асуусан бүхнийг сэтгэлээсээ хийн, гуйвал бүжгийн тайзан дээрч ухаан алдталаа бүжиглэж чадна.  Яагаад гэвэл охин тэдний нээлттэй харилцааг эрхэмлэдэг ба тэр нь түүнд маш таалагддаг байсан тул явцын дунд Ольга хоёуланд нь маш сайн болжээ. 

Тэр гурвын харилцаа удалгүй дуусгавар болсон нь Дэлхийн 2-р дайны улмаас юм. Сатр дайнд татагдан явж, Бовуар анхныхаа роман болох "The Guest-ийг бичсэн юм. Олон хүн энэ романыг Сатр-ийн тухай гэж таамагладаг, яагаад гэвэл бүсгүй хүний ​​хайртай хүнийхээ хувь заяаны төлөө санаа зовж буй сэдвээр бичсэн юм.

Түүний романыг жирийн нэг хүн уншвал авах ойлголт нь ерөнхийдөө нэг гэр бүлийн асуудал мэт санагдах ч философичдын өнцгөөс бичсэн Бовуарын хувьд тэр хүний амьдралын мөн чанарыг бодитоор харуулах гэж хичээсэн юм. Тэр номоо бичиж дууссан ч нийтлээгүй билээ. Бовуар уран зохиол түүний салбар биш гэдгийг ойлгоод хэсэг хугацаанд бичихээ больжээ.

Гэвч дайнаас эргэн эрсэн Сартр түүний зохиолуудыг уншиж үзээд гайхшралд орон түүнийг номоо нийтлэхийг уриалж, "The Guest" олон нийтэд хүрсэн юм. Үүний тусламжтайгаар тэр зохиолын карьераа эхлүүлж чаджээ.

Дараа нь Бовуар нийгмийн жирийн үзэгдэл болсон хатуу тогтолцооноос үүдэн гардаг эмэгтэйчүүдийн эмэгтэйлэг байдлыг нь юу эвддэг вэ? гэдэг асуулт ба эмэгтэйчүүд юунаас болж нийгмийн шахалтад ороод байгаа тухай бичсэн юм. Энэхүү философич оюунаа үзэгтэй холбон бичиж гаргасан анализ нь Франц даяар энэ талаарх мэдээ сонин сэтгүүл дээр нийтлэгджээ.

2 Нелсон Олгрен

Удалгүй Сартр АНУ-д нүүн очиж өөр эмэгтэйчүүдтэй холбогдсон бөгөөд тэр нь Бовуарт хүндээр туссан ч бодит байдалтай нийцэхээс өөр аргагүй болсон юм.

Тэрээр амьдралдаа Сартаас өөр эрэгтэй хүнтэй уулзаж үзээгүй бүсгүйгийн ертөнцөд Нелсон Олгрен гэдэг зохиолч залуу гарж ирэв. Тэд Бовуарын АНУ-д аялаж явах үеэр танилцсан бөгөөд Олгрен Чикагод түүнтэй хамт амьдарч эхлэх, гэрлэх, хүүхэдтэй болох гэсэн 3 санал түүнд тавьсан юм. Гэвч Бовуар бүгдээс нь татгалзсан билээ. Олгрений маш их гунигтай байдаг байсан нэг шалтгаан нь зохиолч бүсгүй гэнэт дэлхийн нөгөө өнцөгт очихоор шийдэн тэндээсээ ихэнхдээ түүнтэй захидлаар харьцдаг байсан явдал. Явсаар байгаад тэдний харилцаа 14 жил үргэлжилсэн ба Олгрен Бовуарын илгээсэн 300 үгтэй нэг захидлыг насан туршдаа хадгалсан гэдэг. 

Бүсгүй энэ харилцаанд байх үедээ "The Second Sex and The Tangerines" гэдэг романыг бичсэн юм. Үүнийг харсан Олгрен түүний зөвшөөрөлгүй тэдний харилцааны талаар олон нийтэд хүрсэнд дургүй нь хүрсэн бөгөөд үүний дараа холбоо тогтоохоо больжээ.

Нелсон Олгрен

3 Клод Ланзманн

Түүний амьдралд учирсан 3 дахь эрэгтэй бол түүнээс 17 насаар дүү сэтгүүлч Клод Ланзманн гэх залуу юм. Тэд адилхан хэвлэлийн компанид ажилладаг байсан ба 7 жилийн турш хамт амьдран, 1958 онд салцгаажээ.

Клод Ланзманн

Бовуар анхны хайр болох Сартртай эргэн холбоо тогтоож тэд 60-аад оны эхээр хамтдаа Зөвлөлт Холбоот Улсаар хүртэл зочилжээ. Тун удалгүй Сартрын бие муудаж Бовуар түүнийг 10 жилийн турш хажууд нь харж хандсан юм. Сартр 1980 онд нас барсан нь Бовуард их цочрол болон ажил, амьдралдаа төвлөрч чадахаа больж зургаан жилийн дараа нас барсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()