Төгс амттай кофе бэлтгэхэд тань туслах 10 зөвлөгөө

2021-11-27, 12:42
3,153

Бүтэн өдрийн турш биднийг эрч хүчтэй байлгаж чаддаг гайхалтай ундаа яах аргагүй кофе билээ. Орноосоо босомгүй бүүдгэр өглөөг шинэхэн чанасан амтлаг кофетой эхлүүлэх шиг таатай зүйл ховорхон боловч төгс гэмээр амттай кофег хэрхэн бэлтгэдэг талаар та мэдэх үү? Хэрвээ үгүй бол жинхэнэ төгс амттай кофе чанах нууцаас дэлгэе.

Төгс амттай кофе бэлтгэхэд тань туслах 10 зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэвэр ус

Амттай кофе хийхийг хүсвэл хамгийн түрүүнд усанд анхаарлаа хандуулаарай. Крантны хатуулаг ихтэй усны оронд цэвэршүүлэн шүүсэн зөөлөн ус хэрэглэх нь зүйтэй.

Цэвэр ус

2 Яарах хэрэггүй

Нойрмог өглөөг кофены амтаар эхлүүлж, өөрийгөө сэргээхээр яарч байсан ч яарах хэрэггүй гэж танд зөвлөж байна. Кофены амтыг бүрэн дүүрэн нэрж гаргахын тулд зөөлөн гал дээр удаан хугацаагаар бэлтгэх нь хамгийн зөв арга ажээ.

Яарах хэрэггүй

3 Нарийн амсартай кофе чанагч хэрэглэх

Нарийн амсартай кофе чанагчид нэрсэн кофе илүү амтлаг бөгөөд анхилам сайхан үнэртэй байдаг.

Нарийн амсартай кофе чанагч хэрэглэх

4 Давс нэмэх

Бүтэн халбага биш боловч маш багахан хэмжээний давс кофенд хийснээр кофеноос ялгарах үнэр илүү хурц болдог ажээ

Давс нэмэх

5 Цагаан гаа

Цагаан гаа хийсэн кофе салахын аргагүй амттай болдог гэдгийг та мэдэх үү? Кофе чанагчид ус хийхээсээ өмнө давс болон цагаан гаагаа нэмж байхыг танд зөвлөж байна.

Цагаан гаа

6 Элсэн чихэр

Бор элсэн чихэр кофенд зөөлөн чихэрлэг амтыг оруулна.

Элсэн чихэр

7 Нунтаглах

Жижиг эсвэл бүдүүн ширхэгтэй болгон нунтагласан кофены амт өөр хоорондоо ялгаатай байдаг ажээ.

Нунтаглах

8 Кофег буцалгах хэрэггүй

Кофе дээр өтгөн хөөсөн давхарга үүсч хөөрч эхлэх үед галыг зогсоож, намжих үед эргүүлэн нам гал дээр чанах аргыг 3 удаа давтан хийж хэвших нь зүйтэй. Кофе буцалж өтгөн хөөсөн давхарга хагарсан тохиолдолд кофены анхилуун үнэр алдагддаг байна.

Кофег буцалгах хэрэггүй

9 Бүхэл үрийн кофе

Амттай кофе чанахыг хүсч байвал ямар ч эргэлзээгүйгээр бүхэл үрийн кофе сонгон худалдаж аваарай.

Бүхэл үрийн кофе

10 Чанасан кофегоо амрааж хэвших

Кофегоо чанаж дуусмагц аягалж уухаа түр азнаж, хамгийн багадаа 30 секунд амрааж байхыг танд зөвлөж байна. Ийнхүү шинэхэн чанасан кофег амрааснаар кофе илүү жигд таатай амттай болдог ажээ.

Чанасан кофегоо амрааж хэвших

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()