"Бяцхан угсаатнууд" - Ирээдүйд хаан, хатан болох хүүхдүүдтэй танилц!

Европын олон орон хаант засаглалтай хэвээр байгаа билээ. Чухамдаа тэрхүү улсын ард иргэд угсаа залгамжлах ханхүү, гүнж нараа төрсөн цагаас нь эхлээд хайрлаж, шүтэн биширч эхэлдэг аж. Тэгвэл өнөөдөр тэрхүү хунтайж нар, гүнжүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

"Бяцхан угсаатнууд" - Ирээдүйд хаан, хатан болох хүүхдүүдтэй танилц!

1 Нидерландын гүнж Катарина Амалиа (17 настай)

  • Төрсөн огноо: 2003 оны 12-р сарын 7
  • Эцэг эх: Нидерландын хаан Виллем-Александр, хатан хаан Максима
  • Хаан ширээнд суух дараалал: Нэгдүгээрт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2040-өөд он

1890-ээд оноос хойш зөвхөн хатад Нидерландыг захирч ирсэн ч 2013 оны 4-р сарын 30-нд тус улсад алдарт "хатдын эрин үе" дууссан юм. Учир нь тэр өдөр ард түмний хайртай хатан Беатрикс 75 насандаа ууган хүү Виллем-Александрынхаа төлөө хаан ширээнээсээ татгалзсан байдаг.

Нидерландын гүнж Катарина Амалиа (17 настай)

Беатриксын эмээ Вильгельмина залуу үеийнхэн хаант төр барих ёстой хэмээн үзлийг нэвтрүүлж, өөрөө хаан ширээнээсээ мөн татгалзсан нь өнөөг хүртэл уламжлал болон мөрдөгдөж иржээ. Өдгөө Виллем 54 настай бөгөөд уламжлалаа дагана гэвэл 30 гаруй жилийн дараа охин нь төрийн тэргүүн болох юм. 

2 Норвегийн гүнж Ингрид Александра (17 настай)

  • Төрсөн огноо: 2004 оны 1-р сарын 21
  • Эцэг эх: Норвегийн угсаа залгамжлах ханхүү Хаакон, гүнж Метте-Марит
  • Хаан ширээнд суух дараалал: хоёрдугаарт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2050-аад оны сүүл - 2060-аад оны эхэн үе

Норвегид хаан, хатан суудлаасаа буух уламжлал байдаггүй. Тус улсын өнөөгийн хаан 5-р Харалд 54 настайдаа буюу эцгийгээ нас барсны дараахан орлосон юм. Тиймээс Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хаакон эцгийгээ мөн таалал төгссөний дараа л хаан суух боломжтой аж.

Норвегийн гүнж Ингрид Александра (17 настай)

Мөн гүнж Ингрид Александра мөн эцгийгээ нас барсны дараа л орлох боломжтой болох юм. Гэхдээ ирээдүйд Норвеги улсад мөн өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буух уламжлал гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

3 Данийн хунтайж Кристиан (16 настай)

  • Төрсөн огноо: 2005 оны 10-р сарын 15
  • Эцэг эх: Данийн ханхүү Фредерик, гүнж Мэри
  • Хаан ширээнд суух дарааллын: хоёрдугаарт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2050-аад он

Хойд Европын бусад орнуудаас ялгаатай нь Дани улсад хаан ширээнээсээ татгалзах жишиг хараахан гараагүй байна. Одоо тус орны төрийн тэргүүн нь 1972 онд эцгийгээ нас барсны дараа хаан ширээнд суусан 2-р Маргарет юм. Английн хааны гэр бүл Виндзорын нэгэн адил Данийн хааны гэр бүлийнхэн (ялангуяа эмэгтэйчүүд нь) маш урт насладаг.

Данийн хунтайж Кристиан (16 настай)

Жишээлбэл, Маргретегийн ээж Хатан хаан Ингрид 90 нас хүрсэн байдаг. Тиймээс угсаа залгамжлагч хунтайж Фредерик болон түүний эхнэр Мэри нар дор хаяж 20 жилийн дараа хаан ширээнд суух боломжтой болох юм. Мөн түүний хүү Кристиан хамгийн багадаа 30-40 жил хүлээх хэрэгтэй аж. 

4 Испанийн гүнж Леонор (16 настай)

  • Төрсөн огноо: 2005 оны 10-р сарын 31
  • Эцэг эх: Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизия
  • Хаан ширээнд суух дарааллын: нэгдүгээрт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2040-өөд он

Леонор гүнжийн өвөө Хуан Карлос нь дарангуйлагч Франциско Франкогийн дэглэм нуран унасны дараа хаан ширээнд 1975 онд суусан юм. Тэрээр 2014 онд 76 насандаа ууган хүү Фелипе-д хаан ширээнгээ шилжүүлсэн байна. 

Испанийн гүнж Леонор (16 настай)

Хэрэв Фелипе аавынхаа жишгийг дагах юм бол Леонор 25-30 жилийн дараа хаан ширээнд суух боломжтой юм. 

5 Шведийн гүнж Эстелла (9 настай)

  • Төрсөн огноо: 2012 оны 12-р сарын 23
  • Эцэг эх: Шведийн гүнж Виктория, ханхүү Даниел
  • Хаан ширээнд суух дараалал: хоёрдугаарт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2050-аад он

Түүний ээж, угсаа залгамжлах гүнж Виктория хууль ёсны дагуу удам залгасан тус улсын анхны хатан хаан болох юм. 1980 онд Швед үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд үүний дагуу хааны гэр бүлийн ууган хүүхэд хүйс үл харгалзан хаан ширээнд сууна хэмээн заасан учраас ийм нөхцөл байдал бүрджээ. 

Шведийн гүнж Эстелла (9 настай)

Тиймээс Шведүүд нэг хэсэгтээ "хатдын эрин үе"-д амьдрах юм. Мөн тус улсад хаад нь хүүхдүүддээ эрт зайгаа тавьж өгдөг учраас 2050-аад онд Эстелл төрийн тэргүүн болох аж. 

6 Их Британийн хунтайж Жорж (8 настай)

  • Төрсөн огноо: 2013 оны 7-р сарын 22
  • Эцэг эх: Кембрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кэтрин
  • Хаан ширээнд суух дараалал: гуравдугаарт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2070-аад он

Их Британийн хамгийн залуу угсаа залгамжлагч Жорж маш олон жилийн дараа л хаан суудалд суух нь тодорхой байна. Түүний өвөө Уэльсийн хунтайж Чарльз өөрөө хаан ширээнд суухаа хүлээн бараг хагас зууныг өнгөрөөсөн юм.

Их Британийн хунтайж Жорж (8 настай)

Британийн хатан хаан 2-р Элизабет 95 настай хэдий ч суудлаасаа ойрын хугацаанд буухгүй нь мэдээж юм. Үүний дээр хааны гэр бүлийнхэн болох Виндзорчууд маш урт насладаг учраас дор хаяж 50-60 жил өнгөрч байж Жоржийн ээлж ирэх юм. 

7 Монакогийн хунтайж Жак (6 настай)

  • Төрсөн огноо: 2014 оны 12-р сарын 10
  • Эцэг эх: Монакогийн хунтайж Альберт, гүнж Шарлин
  • Хаан ширээнд суух дараалал: нэгдүгээрт
  • Хэзээ хаан ширээнд суух вэ: 2030-аад он

Монакогийн төрийн тэргүүн хунтайж, 53 настай Альберт удтал ганц бие явсны эцэст өөрөөсөө 20 дүү Шарлин хэмээх бүсгүйтэй гэрэлсэн юм. Хосууд 2014 онд Жак, Габриелла гэсэн 2 ихэр хүүхдээ өлгийдөн авснаар Монако улс эцэст нь угсаа залгамжлагчтай болсон байна. 

Монакогийн хунтайж Жак (6 настай)

Тус улсын үндсэн хуулинд ганцхан нуган үр хаан ширээнд суух эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс дүүгээсээ нэг цагийн өмнө төрсөн ч гэсэн Габриелла гүнж биш Жак хунтайж угсаа залгах эрхтэй болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()