Салем Кусса нь 1995 онд, Лондон хотноо Баруун Африкийн Сьерра Леон улсаас гаралтай гэр бүлд төржээ. Гэхдээ тэрээр бүх ярилцлагадаа өөрийгөө жинхэнэ Англи бүсгүй хэмээн тодорхойлдог аж.
Түүнийг цэцэрлэгт явдаг байхад ээж аав хоёр нь биеэ хамгаалж сургах үүднээс каратэгийн сургалтанд явуулж эхэлжээ.
Авъяаслаг охин үүний ачаар зөвхөн биеэ хамгаалж сураад зогсохгүй спортын ертөнцөд өндөр амжилт гаргажээ. Тэрээр 11 насандаа каратэгийн өсвөрийн дэлхийн аваргаар тодорсон байна. Хамгийн залуудаа ийм амжилтыг гаргасан тамирчин болсон тэрээр хожим дэлхийн аваргад дахин нэг алтан медаль, хоёр ч мөнгөн медаль хүртсэн байна.
Салем ердөө 154см өндөртэй ч харагддагаасаа илүү хүчтэй бөгөөд өөрөөсөө хамаагүй том хүнийг цохиод унагааж чаддаг гэнэ.
Өдгөө тэрээр тулааны спортод хүчээ үзэхээ болиод удаж байгаа бөгөөд оронд нь цахим ертөнцөд ихээр анхаарал хандуулах болсон аж.
Гайхалтай нарийхан бэлхүүс, өргөн таазаа гайхуулсан бикини эсвэл дотуур хувцастай зургуудаа Инстаграм дээр үргэлж оруулдаг түүний дагагчдын аль хэдийн 2.5 саяд хүрсэн байна.
Сошиалд алдартай болохын хэрээр Салем дотуур хувцас, усны хувцасны олон том брэндүүдтэй хамтран ажиллах болжээ.
Тэрээр өөрийгөө маш нээлттэй, найрсаг хүн гэж дүгнэдэг байна. Чөлөөт цагаараа аялалд явах, орчин үеийн болон сонгодог уран зохиол унших, бүжиглэх, дуулах дуртай нэгэн юм. Дээр нь фитнессд маш их цаг зарцуулдаг гэдэг нь түүний зургуудаас тодорхой харагдаж байна.