Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр их зардлаар дайн тулаан хийсэн бэ?

Дайныг улс орнууд нөлөөгөө тэлэх эсвэл хамгаалах зорилгоор хийдэг учраас асар их зардал дагуулах нь мэдээж. Ялангуяа сүүлийн 100 жилийн хугацаанд зэр зэвсгээ сайжруулах тал дээр гүрнүүд асар их хөрөнгө хаясны хүчинд хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй хэмжээнд технологийн нээлтүүдийг хийсэн билээ. Түүнийхээ төлөөсөнд урсгасан их хэмжээний цус, нулимс дайны гол хохирол болон түүхэнд үлджээ. Мэдээж хүний аминаас илүү үнэ хүрэх зүйл байхгүй ч зөрчил мөргөлдөөнөөс үүссэн санхүүгийн асуудал шууд болон шууд бусаар түүнээс дутахааргүй хохирол учруулдаг юм. Тэгвэл сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр өндөр зардлаар хоорондоо байлдсан юм бол?

Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр их зардлаар дайн тулаан хийсэн бэ?

1 Дэлхийн 1-р дайн

Дэлхийн 1-р дайн Европын ихэнх орнуудыг эдийн засгийн хүнд байдалд оруулсны дээр ихээхэн хэмжээний сүйрэл дагуулсан юм. 21-р зуунд хүртэл Франц, Германы их бууны суманд сүйдсэн газрын хөрс сэргэж дуусаагүй байгаа. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дайнд оролцсон орнууд нийтдээ 185-208 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ нь өнөөгийн ханшаар 3.3 их наяд ам.доллар юм. Энэ тоонд зөвхөн зэр зэвсэгт зарцуулсан мөнгийг оруулсан бөгөөд дайны улмаас үүссэн хохирлыг тооцоогүй байна. 

Герман улс хамгийн их буюу 37 тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар 700 тэрбум ам.доллар) зарцуулсан юм. Үүний дээр тэд дайнд ялагдсан учраас иргэд нь дайны нөхөн олговор төлөх ёстой болсон байна. Үүний нөлөөгөөр Германы эдийн засаг хямарч, ганцхан талх тухайн үед 400 их наяд маркын үнэ хүрсэн аж. 

Дэлхийн 1-р дайн

2 Дэлхийн 2-р дайн

Дэлхийн 2-р дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, хамгийн өндөр зардалтай зэвсэгт тэмцэл юм. 1945 он гэхэд дайнд оролцогоч улс орнууд 1.3 их наяд ам.доллар зарцаалсан байсан нь өнөөгийн ханшаар 4.7 их наяд ам.долларт хүрэх аж. 

Сонирхолтой нь ЗХУ, Герман гэх мэт хамгийн их зүтгэл гаргаж дайтсан талуудын зардал нь АНУ-ын зарцуулсан мөнгөн дүнгээс хамаагүй бага аж.

Жишээлбэл ганцхан ЗХУ 192 тэрбум ам.доллар зарцуулсан бол АНУ 341 тэрбумыг гаргасан гэнэ. 

Гэхдээ өмнөхтэй адил энэ нь зөвхөн зэр зэвсэгт зарцуулсан хэмжээ юм. Сүйдсан барилга байгууламж, дэд бүтэц зэргийн оруулбал энэ тоо алдаад өгөх нь мэдээж. 

Дэлхийн 2-р дайн

3 Солонгосын хойгийн дайн

1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайн нь үнэндээ Хүйтэн дайны нэг хэсэг байв. Дайтагч 2 талыг ЗХУ, АНУ бүх талаар дэмжиж, түүний хажуугаар өөрсдийн шинэ зэр зэвсгийг туршсан байдаг.

Хэдэн зуун мянган хүний амийг авч одсон энэхүү зөрчил нь иргэний дайн гэхээс илүү дэлхийн томоохон гүрнүүдийн "тоглоомын талбар" болсон бөгөөд дэлхийн 3-р дайныг ч эхлүүлэх дөхсөн аж. 

Тиймээс жижигхэн хойг дээр явагдсан зэвсэгт тэмцэл гэхэд харьцангүй их буюу 30 тэрбум ам.доллар (Өнөөгийн ханшаар 300 тэрбум) дайтагч талууд зарцуулсан байна. 

Солонгосын хойгийн дайн

4 Иракийн дайн

2003 онд Ирак руу ганцхан АНУ бус Европын холбоотнууд нь мөн цэргээ оруулсан юм. Энэхүү зөрчилд нийтдээ 2 их наяд ам.доллар зарцуулсан учраас 21-р зууны хамгийн үнэтэй дайн болсон байна. АНУ л гэхэд дангаараа 1.1-1.3 их наядыг гаргасан гэхээр ялалтын төлөө юунаас ч буцахгүй байсан нь ойлгомжтой. 

Гэхдээ өмнөх дайнуудыг бодвол Иракийн дайны төсөв яг юунд зарцуулагдсан бэ гэдэг нь өнөөг хүртэл нууцлаг байна. Гол нь энэхүү дайныг шинжээчид хамгийн их "бохир мөнгө" эргэлдсэн дайн гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл дайтагч талууд төсвийнхөө нэлээд хэсгийг нь авлига эсвэл хэт даврагч бүлэглэлүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан аж.  

Иракийн дайн

5 Хүйтэн дайн

Өмнө нь бид Дэлхийн 2-р дайныг хамгийн өндөр зардалтай дайн гэж хэлсэн. Гэхдээ гол дайсагнагч талууд шууд хоорондоо дайтаагүй зөрчлийг мөн тооцох юм бол Хүйтэн дайн яах аргагүй бүх цаг үеийн хамгийн үнэтэйд тооцогдоно. 

Солонгос, Вьетнам зэрэг жижиг орнуудыг тулааны талбар болгосон АНУ, ЗХУ хоёрын өрсөлдөөн нийтдээ 10 их наяд гаруй ам.долларын үнэ хүрчээ. 

Энэ мөнгөн дүнгийн ихэнх хэсгийг цөмийн зэвсгийн зардал бүрдүүлсэн байна. Учир нь цөмийн цэнэгт хошуутай тив алгасагч пуужинг ганцханыг үйлдвэрлэж байнгын бэлэн байдалд байлгахад олон сая ам.долларын өртөг шаардагддаг байтал 1990 онд хоёр их гүрний үйлдвэрлэсэн цөмийн зэвсгийн тоо бараг 60 мянга хүрч байсан юм.

Хүйтэн дайн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()