Нялх хүүхдийн толгойны хэлбэрийг засдаг дуулга Хятадад эрэлттэй болжээ

2021-11-09, 17:58
6,184

Урд хөршид бас нэгэн хачирхалтай трэнд газар авчээ. Тодруулбал эцэг эхчүүд нялх хүүхдийн толгойг төгс бөөрөнхий хэлбэртэй болгодог гэгдэх тусгай дуулгыг өргөнөөр худалдаж авах болсон байна. Үүнийг дагаад цахим орчинд тус бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд аюултай эсэх, хөгжилд нь саад болдог эсэх, тэр ч байтугай хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэр мөн эсэх тал дээр томоохон маргаан дэгдэх болжээ.

Нялх хүүхдийн толгойны хэлбэрийг засдаг дуулга Хятадад эрэлттэй болжээ

Хятадууд эрт үед хүний дагз аль болох хавтгай байх тусмаа сайн гэж үздэг байсан тул хүүхдийг багаас нь хатуу хавтастай номон дээр унтуулах уламжлал ч байв. Гэтэл өдгөө хятад эцэг эхчүүд дээрх ойлголтын яг эсрэгийг нь илүүд үзэх болсон аж.

Нярай хүүхдийн гавлын яс сайтар бэхжээгүй байгаа дээр "зөв" хэлбэртэй болгож хэвшүүлэх аргыг хүмүүс хайж эхэлсэн нь энэхүү бүтээгдэхүүн гарах шалтгаан болжээ. Улмаар зөвхөн хэлбэр засах дуулганаас гадна хүүхдийн дагз хавтгайрахаас сэргийлэх тусгай дэр, матрасыг хэд хэдэн компани үйлдвэрлэж эхэлсэн байна.

Толгойн хэлбэр засах дуулгыг хүүхдэд өдрийн турш өмсүүлэх ёстой бөгөөд сар хагасын дараа мэдэгдэхүйц үр дүн гарч эхэлнэ хэмээн үйлдвэрлэгчид нь сурталчилж байгаа. Тэдгээр нь хятадын цахим дэлгүүрүүдэд өргөнөөр зарагдахын зэрэгцээ хүүхдэдээ тусгайлан тааруулж хийлгэе гэвэл хамгийн ихдээ 4,300 ам.долларын үнэ хүрэх ажээ.

Энэхүү дуулга нь шүдний аппаратаас ялгаагүй тул хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй, дээр нь том болоод гадаад төрхөөсөө ичихгүй байх давуу талтай хэмээн худалдан авагчид нь үзжээ. Гэтэл зөвхөн гоо зүйн төлөө хүүхдээ зовоож байгаа нь зүй бус явдал хэмээн тэднийг буруутгах хүмүүс ч олон байв.

Харин эмч нарын хувьд хүүхдийн бие байгалийн жамаараа хөгжих нь зөв бөгөөд биеийн заяасан онцлогийг нь өөрчлөх хэрэггүйг зөвлөж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()