Түүхэнд цорын ганц хүнд тохиолдсон хачирхалтай явдлууд

Олон хүн ямарваа нэгэн зүйлийн анхдагч болж түүхэнд бичигдэж үлдэхийг хүсдэг билээ. Жишээ нь асар олон хүн сансарт гарсан ч сансрын нисгэгч гэвэл ганцхан Гагарин гэх нэр толгойд буудаг шүү дээ. Харин хийсэн эсвэл туулсан зүйл нь үнэхээр дахин давтагдашгүй хүмүүс мөн бусдаас ялгарч чаддаг байна. Энэ үүднээс та бүхэнд түүхэнд цорын ганц хүнд тохиолдсон хачирхалтай явдлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Түүхэнд цорын ганц хүнд тохиолдсон хачирхалтай явдлууд

1 Сонгуульд өрсөлдөлгүй АНУ-ын ерөнхийлөгч болсон хүн

АНУ-д дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч нарыг хамтад нь бүх нийтийн санал хураалтаар сонгодог билээ. Гэвч Жералд Форд сонгуульд өрсөлдөлгүй дээрх 2 албан тушаалыг хашсэн цорын ганц хүн юм. 1973 онд дэд ерөнхийлөгч Спиро Агнью огцорсны дараа ерөнхийлөгч Ричард Никсон түүний оронд Фордыг томилсон байдаг. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа 1974 онд Ричард Никсон өөрөө огцорсны дараа Жералд дахин дэвшиж ерөнхийлөгчийн албыг хашсан байна. 

Сонгуульд өрсөлдөлгүй АНУ-ын ерөнхийлөгч болсон хүн

2 Антарктид дахь цорын ганц аллага

Антарктидад ажиллаж байхдаа метанолын хордлогын улмаас нас барсан Австралийн астрофизикч Родни Марксын үхлийн нууц өнөөг хүртэл тайлагдаагүй үлджээ. Тэрээр амиа хорлосон эсвэл өөр хүн хордуулсан гэх 2 үндсэн таамаг бий. Гэхдээ Маркс үхэхийнхээ өмнөхөн найз бүсгүйтэй болсон, эрдэм шинжилгээний чухал ажил дуусгасан, санхүүгийн тал дээр ямар ч асуудалгүй байсан зэргээс харвал амьдралдаа гутах ямар ч шалтгаан байгаагүй юм. Үүнээс гадна тэрээр бие нь тавгүй болж байгааг мэдэрмэгцээ ойролцоох судалгааны багаас эмнэлгийн тусламж хүссэн гэдэг. Хэрэв Маркс бусдын гарт үнэхээр хорлогдсон бол энэ явдлыг Антарктидын түүхэн дэх цорын ганц хүн амины хэрэг гэж тооцож болно. 

Антарктид дахь цорын ганц аллага

3 Саран дээр оршуулагдсан нь

Америкийн геологич, гараг эрхэс судлаач, астрогеологийн шинжлэх ухааныг үндэслэгч Евгений Шомейкер бол саран дээр оршуулсан цорын ганц хүн юм. Түүнийг чандрыг "Lunar Prospector" гэх сансрын хөлөгт хийсэн бөгөөд уг төхөөрөмж сарны өмнөд туйлын нэгэн тогоонд газардсан байна. Өдгөө тэрхүү тогоог "Шомейкерын тогоо" хэмээн нэрлэх болжээ. 

Саран дээр оршуулагдсан нь

4 69 хүүхэд төрүүлсэн эмэгтэй

18-р зууны үед Оросын эзэнт гүрэнд амьдарч байсан Валентина Васильева хэмээх эмэгтэй дэлхийн түүхэнд 69 хүүхэд төрүүлсэн цорын ганц эмэгтэй хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм. Тэрээр нийтдээ 29 удаагийн төрөлтөөр 16 удаа хоёр ихэр, 7 удаа гурван ихэр, 4 удаа дөрвөн ихэр хүүхэд гаргасан гэдэг. 

69 хүүхэд төрүүлсэн эмэгтэй

5 Үхээд 17 цаг болсон нь

2008 онд Велма Томас гэх эмэгтэйн зүрх гэнэт зогссон аж. Эмч нар түүнд гурван удаа сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч зүрх нь дахин цохилоогүйн дээр тархины үйл ажиллагаа нь зогссон учраас Велмаг үхсэн гэж үзжээ. Тэрээр эрхтний донор байсан тул цусны эргэлтийг нь хадгалах үүднээс сэхээн амьдралуулах төхөөрөмжийг нь салгаагүй байна. Велмагийн гэр бүл хамаатан саднууд нь цугларч талийгаачийг нөгөө ертөнцөд үдэхэд сэтгэл санаагаа бэлдээд байжээ. Тэгтэл сэхээн амьдруулах төхөөрөмжийг салгасны дараа түүний зүрх дахин цохилж эхлэв. Эхэндээ Велма гараа хөдөлгөж байсан ч эмч нар нас барсан хүний булчин нь тавирснаас болж чичирч байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч дараа нь тэр ханиалгаж, нүдээ хөдөлгөж, дараа нь бүр ярьснаар амьд гэдгийг нь хүн бүр ойлгов. Ийнхүү тэрээр хамгийн удаан буюу 17 цагийн турш клиникийн үхэлд ороод сэхсэн хүн хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 

Үхээд 17 цаг болсон нь

6 Мотоциклоор хамгийн дэлхийн оргилд хүрсэн хүн

Шинжи Казама нь мотоциклийн спортын домог болсон нэгэн аж. Тэрээр дэлхийн хамгийн эрс турс уур амьсгалтай газрууд болох Сахарын цөл, өмнөд, хойд туйл тэр бүү хэл Эверестийн оргил зэрэг газруудаар мотоциклээр хүрч байсан цорын ганц аялагч юм. 

Мотоциклоор хамгийн дэлхийн оргилд хүрсэн хүн

7 Нэг удаагийн мэс заслаар гурван хүний аминд хүрсэн эмч

19-р зуунд Эдинбургийн Хатан хааны эмнэлэгт ажиллаж байсан Шотландын мэс засалч Роберт Листон нэлээд чадварлаг гэдгээрээ алдартай байсан аж. Түүний хагалгаа хийсэн арван өвчтөн тутмын нэг нь л нас бардаг байсан нь тэр үедээ маш сайн үзүүлэлт байв. Гэвч нэг удаа Листон ганцхан өвчтөнд хийх мэс заслаар 3 хүний аминд хүрсэн гэдэг. 

Тухайн үед мэдээ алдуудалт гэдэг зүйлийг нээгээгүй байсан учраас өвчтөнг сувилагч нар хөдөлгөлгүй барьж байх зуур эмч нар хагалгаа хийдэг байсан юм. Харамсалтай нь нэгэн өвчтөний хөлийг тайрахаар хөрөөдөж байхдаа Листон туслахынхаа хурууг санамсаргүйгээр таслажээ. Тэрээр мөн цочсондоо хөрөөтэй гараа саван дэргэд байсан хүнээ цохив. 19-р зуунд мөн халдваргүйжүүлэлтийн талаар ямар ч ойлголт байгаагүй учраас мэс заслыг үзэх гэсэн хүмүүс шууд дэргэд нь зогсоод сонирхдог байжээ.

Цохиулсан эр өндөр настай байсан тул гэнэтийн цочролд орж зүрхний шигдээсээр нас барсан гэнэ. Харин хэдэн өдрийн дараа хөлөө тайруулсан өвчтөн болон Листоны туслах нарын шарх нь бугласны улмаас мөн амиа алдсан байна. 

Нэг удаагийн мэс заслаар гурван хүний аминд хүрсэн эмч

8 Хүүхэд насандаа одой, насанд хүрээд үлэмж биет болсон эр

19-р зууны сүүлчээр Австрийн нэгэн гэр бүлд Адам Райнер хэмээх хүү мэндэлжээ. 18 настайдаа тэрээр ердөө 122.5 см буюу одой гэж тооцогдохоор намхан нэгэн байсан аж. Тэгтэл 26 настайгаасаа тэрээр огцом өсч эхэлсэн бөгөөд 32 настайдаа 218 сантиметр өндөртэй болов. Эмч нар хүний өсөлтийн дааврыг зохицуулдаг өнчин тархинд нь хавдар үүссэний улмаас Адамын биеийн хэмжээ нь огцом нэмэгдсэн болохыг тогтоосон гэдэг. Гэсэн хэдий ч хавдрыг нь зайлуулсны дараа ч Адам нэмж өссөөр байв. Эцэст нь тэрээр 1950 онд 234 сантиметр өндөртэй байхдаа таалал төгссөн юм.  

Хүүхэд насандаа одой, насанд хүрээд үлэмж биет болсон эр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()