6
Алмаз, бадмаараг шигтгээтэй "Tesla" бөгж
Алдарт үнэт эдлэл урлаач Бен Бүллер өөрийн гараар хийсэн Tesla-ийн алмазан лого бүхий шигтгээтэй бөгжийг Илон Маскт бэлэглэжээ. Энэхүү бөгж нь 37 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна. Сонирхолтой нь Бен Бүллерийн гараас өөр хүн ийм үнэтэй бэлэг авч байгаагүй гэнэ. Тэрээр Илон Маскыг Tesla компаниараа дамжуулж 50 мянган америкчуудыг ажлын байраар хангасанд талархан ийм бэлэг өгсөн аж.
5
Тансаг машины цуглуулга
Илон Маск тээврийн хэрэгслийн салбрыг дэвшилтэт технологийн хүчээр илүү боловсронгүй болгож хөгжүүлэх судалгаан дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс тэрээр дэлхийн хамгийн шилдэг гэсэн машинуудыг авахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг байна.
Түүний гаражид 70 мянган ам.долларын үнэтэй Audi Q7, 104 мянган орчим ам.долларын үнэтэй 1967 оны Jaguar Series 1 зэрэг тансаг зэрэглэлийн машинууд байдаг гэнэ. Үүнээс ганда 200 мняган ам.долларын үнэ бүхий Tesla Roadster гэх мэт цахилгаан машин Маскын эзэмшилд багтдаг. Тэрээр мөн домогт McLaren F1 машинтай байсан бөгөөд харамсалтай нь тэр нь ослоос болж эвдэрсэн байна.
4
Хувийн дарвуулт болон нисэх онгоц
Илон Маск хэд хэдэн тансаг хувийн дарвуулт онгоцны эзэн юм. Мэдээж тэдгээр нь дэлхийн хамгийн тансаг, хамгийн үнэтэй дарвуулт онгоцууд гэж яригддаг ч үнэлгээг нь чанд нууцалдаг байна. Мөн тэрээр 70 сая орчим ам.долларын үнэтэй тансаг хувийн нисэх онгоц эзэмшдэг. Уг онгоцыг тансаг зэрэглэлийн онгоц үйлдвэрлэлд мэргэшсэн Gulfstream Aerospace компани 2015 онд захиалгаар хийсэн аж.
3
Тансаг харшууд
Бусад тэрбумтуудын үрэлгэн занг шүүмжилдэг Илон Маск хүртэл хэд хэдэн асар өндөр үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө цуглуулаад амжжээ. Уишээлбэл түүний Лос Анжелес дахь харш нь 4.5 сая ам.долларын үнэтэй юм. 280 м2 хэмжээтэй турш харш нь 4 том унтлагын өрөө, 3 угаалгын өрөөтэй аж. Маск тус байшинг 2014 онд 3.37 сая ам.доллараар авсан бөгөөд нэмэлт засвар хийсний дараа үнэлгээ нь 4.5 сая болж нэмэгджээ.
Маск баячуудын Бэл-Эйр дүүрэгт 17 сая ам.доллараар шинэ байшин худалдаж авсны дараа хуучин эдлэнгээ заржээ. Шинэ гэр нь 1880 м2 хэмжээтэй 7 унтлагын өрөө, 9 угаалгын өрөө, хувийн кино театр, усан сан, теннесний талбай зэргийг өөртөө агуулсан байна. Харин Маск 2020 бүх үл хөдлөх хөрөнгөө зараад 50 мянган ам.долларын үнэ бүхий сууцанд амьдрах болсон юм.
2
Сансрын хөлөг, пуужингууд
Сансрын аяллын SpaceX компнийн эзэн дэлхийн хамгийн шилдэг пуужингуудыг эзэмшдэг гэхэд гайхах зүйл байхгүй. Falcon 9 хэмээх өөрөө газарддаг пуужин нь 62 сая ам.долларын үнэтэй юм. SpaceX мөн Falcon Heavy хэмээх илүү том хүчирхэг хувилбарыг нь саяхнаас ашиглаж эхэлсэн юм. Falcon Heavy нь мэдээж Falcon 9-ээс илүү буюу 150 сая ам.долларын үнэтэй.
1
Томоохон компаниуд
Илон Маскын хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг компаниудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээлбэл, Маск 1 сая ам.долларын үнэтэй "x.com" домэйны эзэн юм. Гэхдээ Маскын хамгийн гол эзэмшлийн компани нь хувьцаа нь сүүлийн жилүүдэд гайхалтай өндөр үнэ хүрээ байгаа "SpaceX" юм. Тус компанийн үнэлгээ ойролцоогоор 74 тэрбум ам.долларт хүрсэн нь эзнийхээ хөрөнгийн хэмжээг огцом нэмэгдэх шалтгаан болсон аж. Маскын өөр нэг онцлох төсөл бол Калифорни мужийн Сан Матео хотод байрладаг нарны зай үйлдвэрлэгч "SolarCity" юм. "SolarCity" нь алдарт "Tesla"-ийн охин компани бөгөөд ойролцоогоор 3.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэнэ.