1
Райан Гослинг, Эва Мендес- 7 насны зөрүүтэй
2011 онд бүтээгдсэн "The Place Beyond the Pines" кинон дээр энэхүү 2 жүжигчин эхнэр нөхөр хоёр болж тоглосон байдаг. Жүжигчид бодит амьдрал дээр ч гэсэн дотносож, удалгүй болзож эхэлсэн байна. Үүнээс 3 жилийн дараа 2014 онд ууган охиноо, 2016 онд хоёр дахь охиноо хосууд маань өлгийдөн авчээ. Райан гэр бүлийнхээ талаар төдийлөн олонд дэлгэдэггүй бол Эва Мендес нэг бус удаа түүнийг амьдралынх нь утга учир хэмээн ярвсан байдаг.
2
Ник Жонас, Приянка Чопра - 10 насны зөрүүтэй
"Jonas Brothers" хамтлагийн гоцлол дуучин байхдаа Ник Жонас олон сая охидын жинхэнэ мөрөөдөл болж байсан билээ. Гэхдээ тэрээр Энэтхэгийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Приянка Чопраг заяаны ханиараа сонгосонд эхэндээ олон хүн гайхсан байдаг.
2017 онд нэгэн үдэшлэг дээр Ник, Приянка нар анх танилцаж хэдхэн үг солиод өнгөрсөн байна. Үүний дараа тэд томоохон арга хэмжээнүүд дээр байнга таарах болж, удалгүй тэд найзууд болжээ. Ийнхүү нөхөрлөл нь хайр дурлал болж, бие биедээ үнэхээр татагдаж байгаагаа мэдэрсэн байна. Эцэст нь хосууд маань 2018 онд хуримаа хийсэн билээ.
3
Жейсон Момоа, Лиза Бонет - 12 насны зөрүүтэй
Жейсон Момоа 8 настай байхдаа Лиза Бонетийг телевизээр хараад анхны харцаар дурлаж, ирээдүйд заавал түүнтэй учирна хэмээн өөртөө зорилго болгожээ. Үнэхээр ч 18 жилийн дараа тэрээр мөрөөдлийн бүсгүйгээ өөрийн болгосон аж.
2005 онд дөнгөж кино ертөнцөд хөл тавиад байсан Жейсон Лизаг болзоонд урьжээ. Тэд нэгэн бааранд үдшийг өнгөрүүлснийхээ дараа дахиж хэзээ ч салаагүй аж.
Хосууд 2017 гэрэлсэн бөгөөд түүнээс хойш 2 хүүхэд өлгийдөн авсан байна. Дашрамд хэлэхэд Жейсон эхнэрийнхээ хуучин нөхөр Ленни Кравиц болон дагавар охин Зой нартай тун сайн харилцаатай байдаг гэнэ.
4
Хью Жекман, Деборра-Ли Фурнесс - 15 насны зөрүүтэй
Хью Жекман ба Деборра-Ли Фурнесс нар 1994 онд "Corelli" хэмээх Австралийн телевизийн олон ангит кинонд тоглож байгаад танилцжээ. Тэр үед Хью 24, Деборра 39 настай байв.
Хью Жекман тэр үед Деборрагийн араас хөл алдан гүйж байсан ч нас тогтсон жүжигчин бүсгүй түүнийг огт тоогоогүй аж. Учир нь Деборра өмнө нь хэд хэдэн бүтэлгүй харилцааны ард гараад байсан учраас иймэрхүү зүйлээс залхаад байжээ.
Гэхдээ Хью Жекман бууж өгөөгүй бөгөөд хайртай бүсгүйгээ эцэст нь өөрийн болгож 2 жилийн дараа хуримаа хийсэн байна.
Харамсалтай нь хосууд хүүхэдтэй болж чадаагүй ч Хью бууж өгөлгүй, хүүхэд өргөж авах санал гаргасан байна. Ийнхүү тэдний гэр бүл Оскар, Ава гэсэн хоёр гишүүн нэмжээ.
5
Аарон Тейлор-Жонсон, Сэм Тейлор-Вуд - 23 насны зөрүүтэй
Кино найруулагч Сэм Тейлор-Вуд анхны нөхрөөсөө салсны дараа хоёр охиноо дангаараа өсгөсөн бөгөөд дахин өөр хүнд дурлана гэж зүүдлээ ч үгүй явжээ.
Гэхдээ 2009 онд тэрээр 41 настайдаа "Become John Lennon" кинон дээр ажиллаж байгаад заяаны ханьтайгаа учирсан байна. Аарон Тейлор-Жонсон тэр үед ердөө 18 настай байсан ч хосууд нэг нэгэндээ бараг анхны харцаар дуралсан гэнэ. Тэд удалгүй гэрлэсэн бөгөөд Самантагийн охид ч Аароныг халуун дотно хүлээж авсан аж.
Үүний дараагааар хосууд дахин 2 хүүхэд өлгийдөн авч, жинхэнэ өнөр өтгөн гэр бүл болжээ.