Ноход яагаад нэг нэгэнтэйгээ эвгүй байдлаар "мэндчилдэг" вэ?

Зөвхөн нохдын хийдэг нэгэн жигтэй үйлдэл байдаг. Ямар үүлдрийн, ямар хэмжээтэй байхаас үл хамааран ноход уулзсан даруйдаа нэг нэгнийхээ хонгыг үнэрлэж байхыг бид бишгүй олон удаа харсан. Хэдий нохдыг үнэрч гэдгийг хүн бүр мэдэх ч энэхүү үйлдэл нь хоол хайж буй хэрэг огт биш аж. Тэгвэл үүний учир яг юу юм бол? 

Ноход яагаад нэг нэгэнтэйгээ эвгүй байдлаар "мэндчилдэг" вэ?

Байгаль дээр амьтад биеийн хэлэмж, дуу авиа, үнэр зэргээрээ харилцдаг бол ноход ихэвчлэн сүүлний хөдөлгөөн, үнэрээр дамжуулан харилцдаг. Найрсаг байдлын илэрхийлэл болгож сүүлээ өргөдөг бол аюулыг мэдрэх үед сүүлээ хавчих гэх мэт. Харин тэд нэгнийхээ хойд сүвийг үнэрлэснээр мэдээлэл дамжуулан, хоорондоо мэндэлж, харилцаа үүсгэж буй явдал гэнэ.

Нохойны үнэрлэх мэдрэмж маш соргог бөгөөд агаараас маш олон үнэрийг ялган таних чадвартай аж. Судлаачдын үзэж байгаагаар нохойны хамарт үнэр мэдрэх хэсэг хариуцсан 170 мм.кв талбай бүхий эд эс байдаг нь хүнийхээс даруй 17 дахин том гэнэ. Дүгнээд хэлбэл нохойны үнэрлэх чадвар хүнээс хэдэн мянга дахин илүү бөгөөд 20 сая орчим үнэрийг хооронд нь ялгаж чаддаг байна.

Гэхдээ ноход энэ аргаараа өөр нохойны ялгадасыг бус, харин хойд сүвийн гадна байдаг булчирхайнаас ялгарах шүүрлийг үнэрлэж байгаа хэрэг юм. Уг шүүрлийн тусламжтайгаар ноход бие биенийхээ нас, хүйс, эрүүл эсвэл өвчтэй эсэх, ойрын хугацаанд идсэн зүйл зэргийг олж мэддэг байна.

Энэ мэдээллийг авснаар ноход бие биенээ харилцан мэдэлцэж, тохирох нохойгоо олсон гэж үзвэл шууд нийллэгийн үе шат руугаа ордог. Ялангуяа анх уулзаж байгаа ноход ийнхүү "мэнд мэддэг" бол уулзаж дассан нохойтойгоо тэр бүр уг үйлдлийг хийдэггүй байна

Хүнээр төлөөлүүлвэл бид анх танилцаж буй хүнтэйгээ нэр ус, нас сүүдрээ мэдэлцдэг бол хожим танил болсон хойноо тэгэх шаардлагагүй байдагтай адилтгаж болох юм.

Мөн ноход шинэ газар очих үедээ булан тохой, модны ёроол шиншилж явах дуртайг мэднэ. Энэ нь үнэрээр дамжуулан ой санамжаа нэхэн санаж, байрлалыг тодорхойлох зорилготой гэнэ. Мөн зарим тохиолдолд тэмдэг тавих зорилгоор хана, булан тохой руу шээж, дараа нь тухайн газраа олоход хялбар болгодог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()