Мэдээж хэрэг хүүхдээрээ шахуу байхдаа баяжсан хүн хүссэн бүхнээ хийх нь энгийн үзэгдэл байх. Майкл сугалаанд хожсоныхоо дараа жинхэнэ дураараа дургиж, хар тамхи, архинд живж, өөр бүсгүйчүүдтэй байнга уулзах болжээ. Энэ бүхнийг эхнэр Сандра Айкен нь тэвчиж чадалгүй салсан байна.
Тэр хоёрын салалтын дараа Сандра нөхөн олговор болгон 1.3 сая паунд хүлээн авсныг дурдах хэрэгтэй.
Ийнхүү ганц бие болсон Майкл үнэтэй харш худалдаж авч, санаа зовох зүйлгүй чөлөөтэй наргих болжээ. Тэрээр бараг өдөр бүр гэртээ үдэшлэг зохиож байсан бөгөөд мэдээж олон хар тамхичид, биеэ үнэлэгчид тэднийд ирдэг байв. Майкл өөрийгөө 4 мянган бүсгүйтэй унтсан гэж ярьдаг бөгөөд үүнийг нь худал гэж хэлэхэд хэцүү.
Үүнийхээ зэрэгцээ тэрээр 30 гаруй удаа шүүхэд дуудагдаж, 3 удаа шоронгийн хаалга татсан байна. Учир нь Майкл согтуу байхдаа удаа дараа зодоон хийж, жолоо барьж, олон нийтийн газар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэнэ.
Энэ бүхний эцэст 2012 онд дампуурлаа зарлахаас өөр аргагүй болсон Майкл өдийг хүртэл ажилгүйдлийн тэтгэмжээр голоо зогоожээ.
Ийнхүү олон жилийн дараа Сандра нөхөртэйгөө эвлэрч, эргэн нийлээд, гэр бүлийнхээ хүрээнд жижигхэн хурим хийжээ.
Мөнгөө 10 хүрэхгүй жилийн дотор үрж дуусгасан нөхөр нь өдгөө нүүрсний уурхайд тогтвортой ажиллах болжээ. Майкл өмнө нь ажилгүй, зүдэрч явахдаа өөр бүсгүйтэй амьдрал зохиох гэж үзсэн нь бүтэлгүйтсэн аж. Ингээд тэрээр хуучин эхнэртэйгээ эргэн холбогдохоор шийджээ.
Гэхдээ өмнөх амьдралдаа Майкл огт харамсахгүй байгаа гэнэ. Учир нь 10 жилийн турш жинхэнэ тансаг амьдралыг мэдэрч, дараачийн 10 гаруй жил зовлон үзэж, эцэст нь жинхэнэ хайртайгаа эргэн нийлсэн учраас амьдралыг бүрэн дүүрэн ойлгосон хэмээн Майкл ярьжээ.