Дэлхийн хамгийн том намаг Архангай аймгийн нутагтай тэнцэхүйц хэмжээтэй...

Дэлхийн хамгийн том тив, хамгийн урт мөрөн, хамгийн өндөр уулыг хэн бүхэн хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ хэмжээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогдох намаг хаана байдгийг мэдэх хүн цөөн болов уу. Манай гаригийн биологийн олон төрөлт байдлын түшиг тулгуур, хүчилтөрөгчийн эх үүсвэр, амьтан ургамлын асар их төрөл зүйлийн орон гэр болсон намгархаг бүс нутгуудын ач холбогдлыг таниулж, хамгаалах нь өнөө цагт чухал болоод байна.

Дэлхийн хамгийн том намаг Архангай аймгийн нутагтай тэнцэхүйц хэмжээтэй...

Дэлхийн нийт хуурай газрын талбайн 2 хувийг экосистемийн онцгой төрөл болсон намаг, балчиг эзэлдэг. Харин тэдгээрээс хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох намаг нь ОХУ-ын нутгийн төв хэсэгт, Новосибирск, Омск, Томск мужуудын хооронд орших Васюганы намаг юм. Саха-Якутын БНУ-ын тайга болон Васюган нь дэлхий дээрх хамгийн бага судлагдсан газруудын нэг аж.

Намгийн талбай 55 мянган хавтгай дөрвөлжин км буюу манай Архангай аймгийн нутагтай тэнцэхүйц мөртлөө тэр чигтээ огтхон ч судлагдаагүй гэхээр гайхалтай. Энэхүү намгийг зорих эрдэмтдийн хүслийг ус, шавар, хүлрээс гадна төсөөлшгүй олон төрлийн шумуулнууд зогсоодог байна.

Тэгвэл өвлийн цагаар тэнд очиход тохиромжтой биш үү гэж танд бодогдох байх. Үнэндээ хамгийн багадаа -35 хэм хүрдэг температур нь Васюганий "хамгаалалт"-ын зөвхөн нэгээхэн хэсэг юм. Намгийн эргэн тойронд жинхэнэ нэвтэршгүй тайга байдгаас гадна он удаан жилийн явцад намагт өөрийн гэсэн бичил уур амьсгалын бүс үүссэн учраас цаг агаар, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тааварлахад хүндрэлтэй байдаг.

Тус намаг нь ойролцоогоор 10 мянган жилийн өмнө үүссэн, харьцангуй залууд тооцогдох экосистем юм. Өмнө нь энд ойт хээрийн бүс оршиж байсан ч богино хугацаанд намаг болж хувирсан нь сонирхолтой.

Сахарын цөл жилд 10 км2-аар тэлдгийн нэгэн адил Васюганы намгийн талбай одоо ч хурдацтайгаар нэмэгдэж байгаа гэнэ. Энд байдаг нуурууд яваандаа бүгд усны ургамалд дарагдаж, намаг болох аж.

Васюганы намаг дахь хүлрийн хуримтлалын гүн 10 метрээс хэтрэхгүй хэмээн эрдэмтэд үздэг. 

Хэдий намаг балчиг байгалийн үзэсгэлэнтэй газарт төдийлөн тооцогддоггүй ч Васюган нь янз бүрийн өнгө хоршсон, тоолшгүй олон жижиг нуур, голууд алагласан ер бусын нутаг юм. Мөн ургамал, амьтны аймаг нь хүний хөлөөс хол болохоор маш баялаг байдаг. 

Васюганыг манай гаригийн аварга "шүүлтүүр"-үүдийн нэг гэж хэлж болно. Асар их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл намагт шингэж, тэр чинээгээрээ цэвэр хүчилтөрөгч эндээс ялгарч байдаг. Мөн хүлэр болон төрөл бүрийн эрдэс бодисоор шүүгдэж гарсан цэнгэг усны ихээхэн нөөц энд бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()