"Пиноккио" гэж хочлуулдаг байсан охин мэс засалд 10 мянган доллар зарцуулсандаа харамсалгүй үлджээ

Гадаад төрхөө өөрчлөхийг хүсдэг дийлэнх хүмүүсийн сонголт гоо сайхны хагалгаа байдаг. Энэ хэмжээний ажилд эрүүл мэнд болоод эдийн засгийн томоохон шаардлагын хажуугаар асар их тэвчээр, зориг дайчилдаг нь мэдээж. Тэгвэл АНУ-ын Техас мужид амьдардаг нэгэн охин гоо сайхны мэс засал эртхэн хийлгээгүйдээ харамссан гэнэ.

"Пиноккио" гэж хочлуулдаг байсан охин мэс засалд 10 мянган доллар зарцуулсандаа харамсалгүй үлджээ

Техас мужийн Даллас хотын иргэн, 18 настай Кэти Крүүкс хэмээх охин 9 жилийн өмнө трамплин дээр үсэрч байгаад унаж, хамраа хугалсан байна.

Үүнээс болоод түүнийг өсвөр насанд нь бусад хүүхдүүд "Пинокио", "Тоть" хэмээн хочилж, "Хамрыг чинь янзлаад өгөх үү" гэх мэтээр дээрэлхдэг байжээ. 

Харамсалтай нь Кэти дээрх явдлын дараа машины хаалганд цохиулж, хөргөгчинд даруулж, нохойтой мөргөлдөж дахин 3 удаа хамраа хугалсан байна.

Тиймээс хөөрхий охин өөрийнхөө гадаад төрхөөс маш их ичиж, багаасаа өөрөө толинд харж байгаад нүүрээ будаж, хамрынхаа хэлбэрийг нуухыг оролддог байжээ.

18 хүрснийхээ дараа Кэти энэ бүхнээс залхаж, гоо сайхны эмнэлэгт хандахаар шйиджээ. Тэрээр хамраа тэгшлүүлэхээс гадна богиносгож, хэлбэрийг нь өөрчлүүлсэн байна.

Мэс заслын нийт зардал 10 мянган ам.доллар болсон бөгөөд нөхөн сэргэх эмчилгээний хугацаа нь ч удаан байсан аж.

Тэгсэн ч мэс заслын өдөр түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан хэмээн Кэти хуваалцжээ.

Өдгөө Кэти зориг гарган гадаад төрхөө бүрэн өөрчилж чадсандаа хязгааргүй баяртай байгаа бөгөөд өөртөө итгэлтэй байдлыг өмнө нь хэзээ ч ийм ихээр мэдэрч байгаагүй гэжээ.

Үнэхээр ч түүний зургийг харсан хүмүүс сэтгэл татам төрхийг нь магтаж байна.

Мөн тэрээр нүүр будалтын мэргэжилтнээр ажиллах болж, сул талаасаа салахад эмээх хэрэггүйг хүмүүст уриалах болжээ.

Сонирхолтой нь Кэтиг дунд сургуульд байхад нь "тоть" хэмээн хочилдог байсан нэгэн залуу шинэ төрхийг харсныхаа дараа болзоонд урьсан гэнэ. Мэдээж хэрэг тэр татгалзсан хариу авсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()