"Бидэнд ч хэрэгтэй..." - Япончуудын дагаж мөрддөг бичигдээгүй хуулиуд

Арлын Япон улс өөрийн гэсэн өвөрмөц соёлоороо дэлхийд гайхагддаг билээ. Үүнийг дагаад тэр бүр гаднынхан мэддэггүй ёс заншил олон бий. Тэгвэл Тайланд гаралтай тиктокчин бүсгүй Tina Японоор аялж үзсэнийхээ дараа тус улсад байхдаа хийж болох, болохгүй зүйлсийн талаар жагсаалт гаргасныг та бүхэнд хүргэж байна. 

"Бидэнд ч хэрэгтэй..." - Япончуудын дагаж мөрддөг бичигдээгүй хуулиуд

1 Нийтийн тээвэрт цүнхээ хоосон суудал дээр тавьж болохгүй

Бусад орнуудад өөрийн тээшээ дэргэдэх хоосон суудал дээр тавих нь энгийн үзэгдэл байдаг. Тэгвэл Японд суудал дээр зөвхөн хүн л суух ёстой юм. 

Нийтийн тээвэрт цүнхээ хоосон суудал дээр тавьж болохгүй

2 Эмэгтэйчүүд дэлгүүрт хувцас өмсөж үзэхдээ заавал тусгай уут толгойдоо углана

Хэрвээ та бүсгүй хүн бол дэлгүүрт зарагдаж байгаа хувцсыг өмсөж үзэхдээ тусгай уут заавал толгойдоо углах ёстой. Энэ нь нүүрний будаг тухайн хувцас дээр наалдахаас сэргийлэх зорилготой юм. 

Эмэгтэйчүүд дэлгүүрт хувцас өмсөж үзэхдээ заавал тусгай уут толгойдоо углана

3 Таксины хаалгыг өөрөө битгий онгойлго

Япон шиг өндөр хөгжилтэй оронд мэдээж таксины хаалга нь өөрөө автоматаар онгойх болно.

Таксины хаалгыг өөрөө битгий онгойлго

4 Нийтийн тээвэрт утсаар ярих ёсгүй

Нийтийн тээврээр явж байхдаа утсаар шууд ярих нь маш бүдүүлэгт тооцогдох бөгөөд хүмүүсийн гайхсан харцанд өртөхгүйн тулд чат, мессеж бичих хэрэгтэй гэнэ.

Нийтийн тээвэрт утсаар ярих ёсгүй

5 Урсдаг шатаар явахдаа зүүн гар талд зогс

Хэрвээ та яараагүй бол урсдаг шатны зүүн гар талд шахаж зогсох хэрэгтэй. Ингэснээр үнэхээр яарч буй хүмүүс чөлөөтэй зөрж чадах юм. Бусад оронд баруун гар талдаа шахаж зогсдог ч Япон улс зүүн гарын дүрмийг дагадаг гэдгийг санах хэрэгтэй. 

Урсдаг шатаар явахдаа зүүн гар талд зогс

6 Нийтийн тээврээр явж байхдаа үүргэвчээ ардаа гаргаж үүрэх ёсгүй

Японы нийтийн тээвэр ихэнхдээ олон зорчигчтой байдаг учраас үүргэвчээ урдаа гаргах, эсвэл бариад зогсоорой. 

Нийтийн тээврээр явж байхдаа үүргэвчээ ардаа гаргаж үүрэх ёсгүй

7 Олон нийтийн газар хамраа нийж болохгүй

Энэ нь маш бүдүүлэгт тооцогдох тул хүнгүй газар эсвэл ариун цэврийн өрөөнд хамраа цэвэрлээрэй. 

Олон нийтийн газар хамраа нийж болохгүй

8 Дэлгүүрт үнэ хаялцах хэрэггүй

Энэ нь маш бүдүүлэг хэрэг юм. Тэгээд ч Японы дэлгүүрүүд барааны үнээ харьцангүй хямд байлгах тал дээр их анхаардаг. 

Дэлгүүрт үнэ хаялцах хэрэггүй

9 Гуталтайгаа хувцас солих өрөө рүү орж болохгүй

Цэвэр байдлын үүднээс гутлаа тайлж орох хэрэгтэй. 

Гуталтайгаа хувцас солих өрөө рүү орж болохгүй

10 Худалдагчийн гарт бэлэн мөнгөө шууд атгуулж болохгүй

Японы дэлгүүр, үйлчилгээний газар бүр тусгай бэлэн мөнгөний тавиуртай байдаг учраас тэнд мөнгөө үлдээх хэрэгтэй. 

Худалдагчийн гарт бэлэн мөнгөө шууд атгуулж болохгүй

11 Ариун цэврийн өрөөнд шаахай эсвэл хөл нүцгэн орж болохгүй

Япончууд зөвхөн ариун цэврийн өрөөнд өмсдөг шаахайтай тул түүнийг өмсөөрэй. 

Ариун цэврийн өрөөнд шаахай эсвэл хөл нүцгэн орж болохгүй

12 Олон нийтийн газар дотно байдлаа харуулж болохгүй

Хосууд олны нүдэн дээр тэврэлдэж, эрхлэлдэх нь бүдүүлэгт тооцогддог. Үүнд зориулсан "Хайрын зочид буудал" хаа сайгүй бий. 

Олон нийтийн газар дотно байдлаа харуулж болохгүй

13 Гадуур явган алхангаа юм ууж, идэж болохгүй

Ер нь олон нийтийн газар хамаа намаагүй юм идэх нь маш бүдүүлэгт тооцогдоно. 

Гадуур явган алхангаа юм ууж, идэж болохгүй

14 Дэлгүүрийн жимс ногоог гараараа барьж үзэж болохгүй

Ихэнх дэлгүүрүүд нь амархан мууддаг бүтээгдэхүүнээ тэр даруй сольдог учраас хуучирсан жимс ногоо олно гэдэг хэцүү. Тиймээс тэдгээрийг шинэ эсэхийг өөрийн биеэр шалгах нь дэндүү бүдүүлэг хэрэг болно. 

Дэлгүүрийн жимс ногоог гараараа барьж үзэж болохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()