45-аас дээш насандаа хүүхэдтэй болсон алдартан бүсгүйчүүд

Одоо үед нийгмийн олон хэм хэмжээ өөрчлөгдөх болжээ. Хуучин цагт эмэгтэйчүүд эхэлж амьдрал зохиож, хүүхэдтэй болсныхоо дараа ажил, карьертаа анхаардаг байсан бол орчин үед хангалттай хэмжээний амжилт олсон хойноо хүүхэд төрүүлэх нь трэнд болжээ. Гэхдээ тэрхүү хангалттай карьерт хүрсэн бүсгүйчүүд 45 болон түүнээс дээш настай байх нь элбэг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

45-аас дээш насандаа хүүхэдтэй болсон алдартан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жанет Жексон (Janet Jackson)

Хүүхэд төрүүлсэн нас: 50

Дуучин бүсгүй Катарын газрын тосны магнат Виссам аль-Манатай гэрлэснийхээ дараа анхны хүүхдээ төрүүлсэн байна. Харамсалтай нь төрснөөсөө хойш 3-хан сарын дараа хосууд салжээ. 

Жанет Жексон (Janet Jackson)

2 Моника Беллучи (Monica Bellucci)

Хүүхэд төрүүлсэн нас: 45

Моника Беллучи 2 охинтой бөгөөд бага охин Лиони нь 45 настай байхад нь төржээ. Гэхдээ нөхөр Винсен Кассел нь бага хүүхдээ дөнгөж 3 настай байхад нь салаад явсан байна. 

Моника Беллучи (Monica Bellucci)

3 Сюзан Сарандон (Susan Sarandon)

Хүүхэд төрүүлсэн нас: 45

Сюзан Сарандон залуу байхдаа хэзээ ч хүүхэд төрүүлэхгүй гэдэг байжээ. Гэвч тэрээр хувь заяандаа захирагдаж, 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд хамгийн бага нь 45 настайд нь гарсан байна. 

Сюзан Сарандон (Susan Sarandon)

4 Холли Берри (Halle Berry)

Хүүхэд төрүүлсэн нас: 47

Холли Берри том охин Налагаа 41 настайдаа төрүүлсэн юм. Мэдээж энэ нь үнэхээр хожуу жирэмсэлсэн тохиолдол боловч тэрээр 6 жилийн дараа бага хүү Макэогоо гаргасан бөгөөд үүнийгээ бурхны гайхамшиг хэмээн үздэг аж. 

Холли Берри (Halle Berry)

5 Келли Престон (Kelly Preston)

Хүүхэд төрүүлсэн нас: 48

Загвар өмсөгч Келли Престон жүжигчин Жон Траволтатай гэрлэж 3 хүүхдийн ээж болжээ. Хамгийн бага хүү нь 2010 онд төрсөн юм. 

Келли Престон (Kelly Preston)

6 Жина Дэвис (Gina Davis)

Хүүхэд төрүүлсэн нас: 46, 48

Жина Дэвис 46 настайдаа нөхөр Реза Жаррахидаа хүү төрүүлж өгчээ. Эхний жирэмслэлт нь ямар ч хүндэлгүй явагдсан тул хосууд дахин хүүхэд төрүүлэхээр шийдсэн байна. Тэгтэл энэ удаад ихрүүд байсан тул төрөх явцад тодорхой хэмжээний хүндрэл үүссэн байна. Тиймээс Киан Уильям, Кайс Стивен нарыг хийсвэр хагалгааны аргаар төрүүлжээ. 

Жина Дэвис (Gina Davis)

7 Беверли Д'Анжело (Beverly D'Angelo)

Хүүхэд төрүүлсэн нас: 49

Жүжигчин Ал Пачиногийн эхнэр Беверли ихэр хүүхдүүд болох Антон Жеймс, Оливиа Роуз нараа 49 настайдаа төрүүлсэн байна. Пачино хэдий Беверлигээс салсан ч хуучин эхнэртэйгээ сайн харилцаатай хэвээр байдаг гэнэ. 

Беверли Д'Анжело (Beverly D'Angelo)

8 Брижет Нилсен (Bridget Nielsen)

Хүүхэд төрүүлсэн нас: 54

Дани гаралтай жүжигчин бүсгүй нийт 5 хүүхэд төрүүлсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд Фрида охиноо 54 настайдаа төрүүлжээ. 

Брижет Нилсен (Bridget Nielsen)

9 Тина Мэлоун (Tina Malone)

Хүүхэд төрүүлсэн нас: 50

Анхны хүүхдээ 1982 онд төрүүлснийхээ дараа нөхрөөсөө салсан Тина хэсэгтээ ганц бие байсан юм. Эцэст нь тэрээр гоо сайхны хагалгаа хийлгэж, жингээ хасаад 2010 онд дахин нөхөрт гарсан байна. Үүнээс гурван жилийн дараа Флэйм охин нь төрсөн юм. 

Тина Мэлоун (Tina Malone)

10 Марсиа Кросс (Marcia Cross)

Хүүхэд төрүүлсэн нас: 45

Марсиа Кросс 2007 онд 45 настайдаа Саванна, Эден гэсэн 2 ихэр охин төрүүлжээ. Тэрбээр ээж болсондоо баяртай байгаа ч жирэмслэлтийн явц нь маш хэцүү байсан гэдгээ нуугаагүй юм. 

Марсиа Кросс (Marcia Cross)

11 Холли Хантер (Holly Hunter)

Хүүхэд төрүүлсэн нас: 47

Холли Хантер өөрийн хувийн амьдралаа маш сайн нууцалдаг ч 2006 онд ихэр хүүхэд төрүүлсэн гэдгээ нууж чадаагүй юм. 

Холли Хантер (Holly Hunter)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()