Тайвань улсын хог хаягдлаасаа салсан туршлага

Хог хаягдлын тухай судалгаа хийдэг Нэйт Мэйнард 2013 онд Тайваны нийслэл Тайбэйг зорьж байжээ. Тэрээр тус хотод очсон хойноо алмайрч хоцорсон байна. Нэйтийн хэлснээр: “Намайг анх хөл тавихад энд ширхэг хог ч байгаагүй” гэжээ. Гэсэн ч 20 жилийн өмнө нөхцөл байдал огт өөр байсан юм. 

Тайвань улсын хог хаягдлаасаа салсан туршлага

Архивын мэдээллээс үзэхэд 1979 онд гэхэд Тайвань улс өдөрт дунджаар 8800 тонн хог хаягдал гаргаж байсан бол 1990 он гэхэд уг тоо нь 18800, 1992 онд 21900 тонн болж нэмэгдсэн байна. Тэр ч учраас олон улсад Тайванийг хогон арал гэж нэрлэж байсан юм.

Тухайн үед хогны 90 орчим хувийг шууд газарт булах арга хэмжээ авч байлаа. Хсингчуанг мужид байсан хог хаягдал булах цэг нь ачааллаа дийлэхээргүй болсон учир 5000 тонн орчим хогыг ус сувагт хаяж байсан удаатай аж. Үүнээс болоод хүн бүр халдварт өвчин тахана гэсэн айдастай байсан юм. 3 жилийн дараа буюу 1995 онд Тайвань улс дахь хог хаях цэгийн тоо аль хэдийн 400 даваад байлаа. Харин тэр үед иргэд засгийн газар нь уг асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгож хүчээ нэгтгэн тэмцэж эхэлсэн юм.

Хог хаягдлыг их хэмжээгээр овоолж буй байдал

1996 он гэхэд олон хотуудын иргэд нийлж, хог хаях цэгүүдийн тоо нэмэгдэх, хуучин цэгүүд дээр хог хаяхыг эсэргүүцэж эхэлсэн юм. Нэйт Мэйнардын хэлснээр хог хаягдал нүдэнд харагдах асуудал болсон учраас иргэд өөрсдөө арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэжээ. 

Иргэд засгийн газрын хог хаягдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг буруу хэмээн шүүмжлэхээс эхлээд хэрэгтэй бол таслан зогсоож байлаа. 

Ийнхүү хог булах "эргүй" болсон эрх баригчид шатаах үйлдвэр олноор нь байгуулж эхэлжээ. Энэ нь харин агаарын бохирдлыг нэмэгдүүлж эхэлсэн тул иргэд дахин тэмцэхээс өөр аргагүй болов. 

Хог хаягдлын эсрэг арга хэмжээ авснаар дэлхий дээрх хамгийн цэвэрхэн улсуудын нэг болсон юм

Эцэст нь Тайванийн засгийн газар Япон болон Өмнөд Солонгосын жишгийг судалж, улсдаа авч хэрэгжүүлэхэд тохиромжтой арга замыг эрэлхийлж эхэлсэн юм. Тэр үед засгийн газрын бус бие даасан нэгжүүд ч өөр өөрсдийн замаар арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд уг аргуудаас хамгийн их амжилт олсон нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байсан юм. Засгийн газраас хандивийн сан бүрдүүлж босгосон хөрөнгөөрөө хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөр эхлүүлэв. Одоо үед Тайвань улс дахин боловсруулалтаараа дэлхийд тэргүүлэх болжээ. 

Дараагаар нь дахин нэгэн санаачлага гаргасан нь “Хог хаясны төлбөр” байв, энэ нь цаашдаа Тайвань улсыг хогын савгүй улс болоход нөлөөлсөн юм.

Хог хаягдлын эсрэг арга хэмжээ авснаар дэлхий дээрх хамгийн цэвэрхэн улсуудын нэг болсон юм

Уг аргачлалаар нь иргэд ахуйн гаралтай хог хаяхдаа төлбөр төлөх ёстой болсон бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд зарим хүмүүс гудамж талбай дахь нийтийн хогын саванд хаях болсон юм. Тийм ч учраас нийтийн талбайн хогын савнуудыг хураан авч оронд нь ачааны тэргээр гудамжаар явж айлуудаас хогыг нь авах үйлчилгээ эхэлсэн байна.

Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Тайвань улсын хэмжээнд нийт 1700 орчим гудамж талбайд байрлуулсан хогын сав байгаа бөгөөд эдгээр нь олон нийтэд хог хаягдлын тухай тухай сануулах үүрэгтэй учраас хурааж авч бологүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Хүн ам ихтэй хотуудын иргэдэг сануулж байх үүднээс 1700 орчим хогийн сав үлдээжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()