1
"Намрын домог" (Legends of the Fall)
Ах дүү гурвын хайр дурлалын түүхийг өгүүлэх энэхүү бүтээл нь маш сонирхолтой зохиолтойн дээр байгалийн сайхныг маш гайхалтай буулгаж чадсан юм.
2
"Нуурын эрэг дээрх байшин" (The Lake House)
Намрын улиралд зураг авалтыг нь хийсэн энэ кино нь хайр сэтгэл гэдэг цаг хугацааг хүртэл тэсч чаддаг гэдгийг харуулдаг аж.
3
"Бахархал ба бардамнал" (Pride and Prejudice)
Сонгодог зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино 18-р зууны үеийн амьдралыг маш тод дүрслэн харуулж чаджээ. Мэдээж та байгалийн үзэсгэлэнг эндээс бишгүй харж чадна.
4
"Нью-Йоркийн намар" (Autumn in New York)
Хэрвээ та Нью-Йорк хот намар ямар харагддаг вэ гэдгийг мэдэхийг хүсвэл энэхүү романтик киног үзээрэй.
5
"Хүслэнт арваннэгдүгээр сар" (Sweet November)
"Sweet November" нь амьдралаас уйдсан залууд эргэж хорвоог өөдрөгөөр харах хүч өгч буй бүсгүйн тухай өгүүлнэ. Та гэхдээ киноны төгсгөлд уйлахдаа бэлэн байх хэрэгтэй.
6
"Зүүдэнд ч оромгүй явдал" (Вам и не снилось)
Зөвлөлтийн үеийн шилдэгт тооцогдох энэнхүү кино өсвөр насны хүүхдүүдийн хайрын тухай өгүүлдэг билээ. Хамгийн гол нь та эндээс жинхэнэ хайрыг юугаар ч хорьж болдоггүй гэдэг санааг ойлгох болно.
7
"Мэдисон гүнлигийн гүүр" (The Bridges of Madison County)
Франческа бол тариачны эхнэр, хоёр хүүхдийн ээж юм. Гэнэт тэрээр Роберт хэмээх залуутай учирдаг бөгөөд түүнээс дахин бусдыг хайрлах хайр гэдэг яг юу болохыг ойлгож авдаг тухай энэ кино өгүүлнэ.
8
"Гарден Стэйт" (Garden State)
Эндрю хэмээх залуу 10 жилийн дараа төрсөн хотдоо эргэж ирнэ. Тэрээр шинэ хүмүүстэй учирч амьдралаа дахин эхлүүлэхээр шийдэх бөгөөд та энэхүү киноноос энэ насаа дэмий зүйлд зарцуулж болохгүй гэдгийг ойлгож авах болно.
9
"Намар" (Осень)
Залуу насандаа дурлалцаад салсан Илья, Александра нарын аль аль нь тусдаа гэр бүлтэй болсон ч аз жаргалаа олж чадаагүй байна. Тэд олон жилийн дараа дахин уулзахдаа бие биендээ хайртай хэвээр байгаа гэдгээ ойлгож долоо хоногийг хамтдаа өнгөрүүлж буй тухай энэ кино өгүүлнэ.
10
"Нэг удаа" (Once)
Энэхүү киноны гол дүрийг жүжигчид биш мэргэжлийн хөгжимчид бүтээжээ. Гэхдээ тэд маш чадварлагаар дүрүүдээ бүтээсэн учраас үзэгчид тэднийг жүжиглээгүй харин байгаагаараа л зураг авалтанд оролцсон хэмээн үздэг гэнэ. Сонирхолтой нь тэд зарим үзэгдэл дээр зохиолын дагуу бус өөрсдийн хүссэн зүйлсээ ярилцдаг учраас энэ нь ч үнэний ортой байх.