Цорын ганц хүний хадгалан үлдсэн түүхэн нууцууд

Нууцыг бий болгохоос илүүтэй хадгалах нь маш хэцүү зүйл байдаг. Ялангуяа нийгэмд томоохон нөлөө үзүүлж болох зүйлсийг нууц байлгах нь өөрөө маш том зүтгэл шаарддаг. Сонирхолтой нь ийм төрлийн нууцыг ганцаараа хадгалж чадсан хэд хэдэн хүмүүс байдаг аж. 

Цорын ганц хүний хадгалан үлдсэн түүхэн нууцууд

1 Үйсэн хүн

Анжело Фатикони бол одоо хэр нь эрдэмтдийн хувьд оньсого хэвээр байгаа хүн юм. Тэрбээр 1859 онд төрсөн бөгөөд бүр багаасаа л усанд живдэггүй чадвараа олж мэдэж, түүнийгээ хөгжүүлсээр иржэ. 

Харвардын их сургуулийн эрдэмтэд түүний чадварыг судлан туршилт хийхээр шийдэж, хөлд нь есөн килограммын ачаа уяад усан сан руу шиджээ. Гэвч тэр живсэнгүй, 15 цагийн турш хөвсөн байна. Түүнчлэн хүнд ачаа бүхий сандал дээр бэхлэсэн ч живээгүй гэнэ. Эмч нар түүний ясны бүтэц нь болоод дотор эрхтнүүдийн байрлал зэрэгтэй гэж үзсэн ч үүнийг баталж чадаагүй байна. 

Эрдэмтэд түүнийг "үйсэн хүн" гэж нэрлэсэн бөгөөд тэрбээр 1931 онд Флорида мужаар аялж байхдаа нас баржээ. 

Үйсэн хүн

2 Нууц хамба

Католик шашны тэргүүн Ромын папууд хамба лам нарыг (эрэмбээрээ папын дараа орох нилээд том санваартан) нууцаар томилох эрхтэй байжээ.

1978-2005 онд тус албыг хашсан II Иоанн Павел энэ эрхийн дагуу дөрвөн хамбыг нууцаар томилсон байна.

Эхнийх нь Хятадын шоронд 30 жил хоригдсон Гун Пиньмэй байв. Пап түүнийг 1979 онд хамба болгосон ч 1991 онд л энэ тухайгаа зарлажээ. Хожим нь өөр хоёр нууц хамбыг олны өмнө зарласан ч дөрөв дэх хамбыг нэр одоо хэр нь нууц байгаа юм. II Иоанн Павел амьддаа ч, гэрээслэлдээ ч энэ тухай ам нээгээгүй аж. 

Тиймээс хаа нэгтэй дөрөв дэх хамба өөрийгөө ийм том албанд томилогдсон гэдгээ мэдэхгүй яваа гэсэн үг. 

Нууц хамба

3 Лимагийн эрдэнэс

1920 онд Перу улсын эрх баригчид ид өрнөж буй иргэний дайнаас эмээн улсынхаа эрдэнэсийн санг нүүлгэн шилжлүүлэхээр болжээ. Энэ үүргий Генерал Томпсон хэмээх эр хүлээн авсан бөгөөд тэрээр алт, үнэт эрдэнэсээр дүүрэн авдарнуудыг далайгаар Мексик рүү хүргэх ёстой байв.

Гэвч Генерал Томпсон эрдэнэсийн санг хувьдаа завшихаар шийдсэн аж. Ингээд тэрээр далайн дээрэмчдийн эзэмшилд байдаг Кокос арал руу хөлөг онгоцоо чиглүүлсэн байна. Тэнд очсон хойноо Томпсон эрдэнэсээ хаа нэг газар нуугаад ор сураггүй алга болжээ. Тэр цагаас хойш тоймгүй олон хүн Лимагийн эрдэнэсийг хайн Кокос арлыг самнасан боловч юу ч олоогүй аж. Учир нь түүний байршлыг мэдэх ганц хүн нь өөр хэнд ч хэлэлгүй нас барсан байх бүрэн магадлалтай юм.

Лимагийн эрдэнэс

4 Сатоши Накамото гэж хэн бэ?

Bitcoin-ийг өөрийгөө Сатоши Накамото (Satoshi Nakamoto) гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 онд гүйлгээнд оруулсан юм. 

Тэрээр аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж энэхүү санаагаа тайлбарласан байдаг. 

Өдгөө дэлхийн цахим мөнгөний зах зээлд ноёлоод байгаа Bitcoin-ий үүсгэн байгуулагч яг хэн болохыг хэн ч мэдэхгүй. Мэдээж хэрэг энэ талаар маш олон онол байдаг ч тэдгээрийг батлах нэг ч баримт байхгүй. Бүр Накамототой анх хамтарч Bitcoin-ийг бүтээсэн хүмүүсийн нэг болох хал Финни хүртэл хэн болохыг нь мэдэхгүй гэжээ. 

Сатоши Накамото гэж хэн бэ?

5 KFC-ийн анхны жор

KFC-ийн шарсан тахианы анхны жорыг Хурандаа Харлан Сандерс гаргасан байдаг. Тэрээр нийтдээ 11 орц бүхий амтлагчаар тахиагаа амтлан шардаг байсан юм. Өдгөө тус жорыг ердөө 2 хүн л мэддэг гэнэ. Тэд тус жорыг хувааж цээжилсэн учраас ийм том компанийн нууц өдийг хүртэл задраагүй байна. Харин жорыг бүтнээр нь бичиж үлдээсэн цаасыг нууц сейфэнд хадгалдаг гэжээ. 

KFC-ийн анхны жор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()