Хүн төрөлхтөн хэрэмтэй төстэй гэмээр энэхүү амьтныг "найрсаг" зантай гэдгээр нь сайн мэднэ. Хүн шиг хоёр хөл дээрээ зогсож чаддагаараа хүмүүсийн хайрыг татдаг хадны дорго голдуу Африкийн зэрлэг байгальд амьдардаг байна.
Харин твиттер сүлжээнд mamekoro51 хэрэглэгчийн нэрээр эгдүүтэй бяцхан амьтдын зургийг хуваалцдаг гэрэл зурагчин Япон улсын нийслэл Токио хотод байрлах Инокашира паркаар зугаалж байх үедээ энэ хөөрхөн бяцхан амьтантай таарсан аж.
Гэрэл зурагчин хананы цаана нуугдах зулзагыг олж харсан даруйдаа түүн рүү камераа чиглүүлжээ.
Эхэндээ зулзага гэрэл зурагчнаас бишүүрхэн зайгаа барьж байсан ч удалгүй сониуч зандаа хөтлөгдөн гарч ирсэн байна.
Ийнхүү гэрэл зурагчин өнөөх эгдүүтэй амьтныг эхэд нь хүргэж өгсөн аж.
Бяцхан дорго эхээсээ төөрсөн байсан бололтой.
Харин одоо "Тимон"-ы талаар багахан мэдээлэл хүргэе
Хадны дорго нь мангус овгийн хөхтөн амьтан юм.
Зэрлэг байгаль дахь энэ төрлийн амьтад ихэнх тохиолдолд 20, цөөн тохиолдолд 50-иараа нийлж сүрэг болж амьдардаг байна.
Хадны доргоны сүрэг дунд хамгийн хүчирхэг эмэгчингүүд нь л үржилд ордог аж.
Хадны дорго буюу хүмүүсийн сайн мэдэх Тимон маань 12-14 насалдаг.
Зулзаганууд нас бие гүйцсэн доргонуудыг даган дуурайх замаар идэш тэжээлээ олоход суралцдаг байна.
Хадны дорго хэдийгээр нөхөрсөг найрсаг гэдгээрээ хүмүүсийн хайрыг татдаг ч харгис авир гаргах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ.
Үр зулзага төрүүлсэн эмэгчин дорго өөрийн зулзагануудыг нарны илч тусдаг, нөмөртэй дулаан газар байлгахын тулд бусдын үр удмыг хөнөөдөг.
Эдгээр амьтад хоёр нас хүрээд нас бие гүйцдэг.