"Зэрлэг байгалийн төрх" - Олон улсын гэрэл зургийн тэмцээний 2021 оны шилдгийн шилдэг бүтээлүүд

Жил бүр BigPicture -аас шинэ, залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг "Natural World Photography" олон улсын гэрэл зургийн тэмцээний 2021 оны шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулсан байна. Тэмцээнд ирүүлсэн зуу зуун бүтээлүүдээс өнгө үзэмж, агуулга санаа, зэрлэг байгалийн тэмцэл зэрэг олон хүчин зүйлийг шалгуур болгон үзсэний эцэст шилдэг 8 бүтээлийг онцлон зарлажээ. Ингээд бүгдээрээ хамтдаа 2021 оны шилдэг байгалийн гэрэл зургуудыг сонирхоцгооё!

"Зэрлэг байгалийн төрх" - Олон улсын гэрэл зургийн тэмцээний 2021 оны шилдгийн шилдэг бүтээлүүд

1 Маллакоота, Австрали

Дэлхийн дулаарал, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гээд олон шалтгаанаас  үүдэн гарч буй түймэрт орон гэр, амь насаа алдсан мянга мянган амьтдыг төлөөлөн харуулсан гэрэл зурагчин Жо-Энн МакАртурын "Найдвар" хэмээх бүтээл тэмцээний тэргүүр байрыг эзэлжээ. 

Маллакоота, Австрали

Гэрэл зурагчин Жо-Энн МакАртур

2 Корор, Палау

Тайванийн гэрэл зурагчин Юн-Сен Вү энэхүү зургийг дарахдаа тохиромжтой өнцөг, цаг мөчийг тохируулахын тулд Номхон далайн Микронез хэсгийн Каролины арлуудын өрнөд хэсгээр дөрвөн хоног хайгуул хийсэн байна. 

Корор, Палау

Гэрэл зурагчин Юн-Сен Вү

3 Канад

Амьдралынхаа 30 гаруй жилийг гэрэл зургийн ертөнцөд зориулж яваа гэрэл зурагчин Мишель Уолберг Канадын ширэнгэн ой дахь зэрлэг баавгайн "Босс" хэмээх зургаараа финалистаар шалгарчээ. 

Канад

Гэрэл зурагчин Мишель Уолберг

4 Глостер, Канад

Дэлхийн олон улс, орнуудаар аялахдаа байгалийн гэрэл зураг дардаг гэрэл зурагчин Шейн Калин "Хошуунаас хошуунд" зургаараа шилдгийн шилдэг бүтээлүүдийн тоонд багтаж чадсан байна. 

Глостер, Канад

Гэрэл зурагчин Шейн Калин

5 Фьяллабак, Исланд

Испани гаралтай гэрэл зурагчин Фран Рубиагийн Фьяллабак нутгийн дүр төрхийг харуулсан "Ондоо ертөнц" бүтээл. Тэрээр энэхүү зургаа 6-р сарын манантай өдөр дрон ашиглан дүрсжүүлжээ. 

Фьяллабак, Исланд

Гэрэл зурагчин Фран Рубиа

6 Топлепада, Энэтхэг

Энэтхэгийн хаа нэгтээ ургадаг мөөгийг энгийн гар чийдэнгээр гэрэлтүүлэн авсан энэхүү зургийг Саранг Найк хэмээх гэрэл зурагчин камерынхаа дуранд буулгасан байна. 

Топлепада, Энэтхэг

Гэрэл зурагчин Саранг Найк

7 Монтерей, АНУ

Хүн төрөлхтөн нүүрлээд буй цар тахлын гамшиг байгаль дэлхий, ан амьтдад ямар нөлөө үзүүлж буйг харуулах уг бүтээлийг АНУ-ын гэрэл зурагчин Ральф Пейс дарсан аж.

Монтерей, АНУ

Гэрэл зурагчин Ральф Пейс

8 Юкон, Канад

Гвичин хэлээр "Их гол" хэмээх утгатай Юкон тосгоны нэгэн хэсгийг харуулах энэхүү зургийг фото сурвалжлагч Питер Мазер баримтжуулан тэмцээний шилдэг бүтээлээр шалгарсан байна. 

Юкон, Канад

Фото сурвалжлагч Питер Мазер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()