2021 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонууд

Цар тахлын улмаас хаагдаад байсан кино театрууд дэлхий даяар дахин сэргэж байна. Тиймээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд байгаагүй томоохон бүтээлүүд 2021 оны үлдсэн саруудад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Тиймээс уншигч та бүхэнд энэ оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

2021 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Shang-Chi and the Legend of the Ten Rings

Нээлтээ хийх огноо: 9-р сарын 3

Marvel студийн бүтээсэн анхны Ази гол дүрийн супер баатартай кино юм.

2 No Time To Die

Нээлтээ хийх огноо: 9-р сарын 30

Английн урдаа барьдаг тагнуулч Жеймс Бондын тухай өгүүлэх 25 дах кино. Энэ удаад чөлөөнд гарсан Бонд найзынхаа хүсэлтээр ор сураггүй алга болсон нэгэн эрдэмтнийг хайх хэрэг гарна.

3 "The French Dispatch"

Нээлтээ хийх огноо: 10-р сарын 21

Үйл явдалд "The French Dispatch" нэртэй Америкийн өдөр тутмын сонины амьдралын хэсгээс харуулна. Сонирхуулахад Уэс Андерсоны бүтээсэн уг киног The New Yorker сониноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дүрүүдэд Тильда Суинтон, Тимоти Шаламе, Элизабет Мосс, Фрэнсис МакДорманд, Сирша Ронан, Кристоф Вальц зэрэг "А" зэрэглэлийн одууд тоглосон байгаа.

4 Dune

Нээлтээ хийх огноо: 10-р сарын 22

Дараагийн "Оддын Дайн" болох өндөр магадлалтай, Дени Вильневийн найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Дүрүүдийг Тимоти Шаламе, Зендая зэрэг шинэ үеийн залуу жүжигчид бүтээсэн байна.

5 Ghostbusters: Afterlife

Нээлтээ хийх огноо: 11-р сарын 10

"Ghostbusters" киноны хоёрдугаар ангийн үйл явдлаас хойш 30-аад жилийн дараах шинэ адал явдал эхэлнэ. Нэгэн гэр бүл шинэ хотод нүүж ирснээр алдарт сүнсний ангуучидтай холбоотой болохоо олж мэднэ.

6 West Side Story

Нээлтээ хийх огноо: 12-р сарын 9

Стивен Спилбергийн бүтээсэн энэхүү романтик мюзиклд хоёр өөр гарал үүсэлтэй залуу хосуудын хориотой дурлалын тухай өгүүлэх болно.

7 Spider-Man: No Way Home

Нээлтээ хийх огноо: 12-р сарын 17

"Spider-Man: Far From Home" киноны дараагийн анги. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч Том Холланд дүрдээ эргэн ирж, Жон Уоттс найруулсан нь тодорхой болоод байна.

Spider-Man: No Way Home

8 The Matrix 4

Нээлтээ хийх огноо: 12-р сарын 22

"The Matrix 4" киног алдарт франчайз дээр бүр нэгдүгээр ангиас нь эхлэн ажиллаж байсан Лана Вачовски бүтээсэн бол жүжигчдийн багт Киану Ривз, Кэрри-Энн Мосс нараас гадна Нил Патрик Харрис, Яхья Абдул-Матин II, Жада Пинкетт Смит, Прияанка Чопра нар багтсан байна. Одоогоор киноны зохиол тодорхойгүй байгаа юм.

The Matrix 4

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()