Амьд ахуйдаа авьяас чадвараа үнэлүүлж чадалгүй хорвоог орхисон зохиолчид

Ямар ч бүтээлч, туурвилч хүн амьд ахуйдаа өөрийн хийсэн бүтээсэн зүйлсийг хүмүүст үнэлэгдэж, магтаал сайшаал хүртэж байгааг харахыг хүсдэг нь лавтай. Харамсалтай нь зарим тохиолдолд хэчнээн сайн бүтээл гаргасан ч түүнийг нь тухайн цаг үеийн иргэд ойлгож, үнэ цэнийг нь мэдэрч чадахааргүй суут болсон байдаг тул он удаан жил өнгөрсний дараа л хүмүүсийн анхаарлыг татах тохиолдол байдаг аж. Ингээд та бүхэнд амьд ахуйдаа авьяас чадвараа үнэлүүлж чадаагүй явсаар хорвоог барсан эрхмүүдийн талаар өгүүлье. 

Амьд ахуйдаа авьяас чадвараа үнэлүүлж чадалгүй хорвоог орхисон зохиолчид

1 Эдгар Алан По (Edgar Allan Poe)

Америкийн уран зохиолын төлөөлөгч Эдгар Аллан По агуу зохиолч, суут яруу найрагч хэмээн өдгөө үнэлэгдэх болсон билээ. Тэрээр өөрийн зохиолыг хэд хэдэн хэвлэлийн газар руу явуулсан ч буцаагдсан бөгөөд аргагүйн эрхэнд сонин дээр тасалж гаргаж байсан гэдэг. Эцэст нь түүврээ хэвлүүлтэл түүнийг нь уншигчид болоод шүүмжлэгчид газар доор ортол нь муулсан байна. Учир нь түүний хэв маяг тухайн үеийн хүмүүс ойлгохооргүй дэндүү шинэлэг байжээ. Үүнээс болоод угаас ядуу байсан Эдгар амьдралын олон зовлонгоос болж архинд орж, арай эрт хорвоог орхисон юм. Гэвч жил өнгөрөх тусам түүний зохиолуудыг хүмүүс илүү сонирхох болсон бөгөөд өдгөө Эдгарын бүтээлүүдээс санаа аваагүй детектив, аймшгийн зохиол гэж байхаа больжээ. 

Эдгар Алан По (Edgar Allan Poe)

2 Франц Кафка (Franz Kafka)

Франц Кафка амьд байхдаа бараг хэнд ч танигдаагүй энгийн хүн байсан бөгөөд зарим номнууд нь бүр хэвлэгдээгүй юм. Бага наснаасаа эхлээд бусдын гарт зовж өссөн Франц тэр бүх шаналалынхаа учир шалтгааныг олохын тулд тэмдэглэл хөтлөх зэргээр бясалгадаг байжээ. Тэрээр зарим нэгийг нь хэвлүүлсэн боловч тухайн үед хэн ч ойлгоогүй байна. Франц 40-хөн насандаа хүнд өвчний улмаас нас барсан юм. Гэрээслэлдээ тэрээр бүх бичсэн зүйлсийг нь устгахыг захисан байдаг. Гэвч найз нь бүгдийг нь цуглуулж хэвлэлтэнд оруулсан юм. Францын хэтрүүлэггүй, өнгө агуулгын хувьд үнэхээр бодит мэт санагдах хэв маяг нь барууны зохиолчдын уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлж, Европод 20-р зуунд ноёрхсон модернизмын эх сурвалж болсон байдаг. 

Франц Кафка (Franz Kafka)

3 Фредерик Стендаль (Frederic Stendhal)

Амьд ахуйд нь Стендалийн романуудыг хэн ч тоож уншаагүй юм. Харин түүний дараагийн үеийн уншигчид Стендалийн бүтээлүүдээс урам зориг авсан байдаг. Тиймээс өдгөө түүнийг Францын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг гэж үзэх болжээ. 

Фредерик Стендаль (Frederic Stendhal)

4 Омар Хайям (Omar Khayyam)

Омар Хайям амьд байхдаа суут эрдэмтэн гэдгээрээ олонд танигдсан байдаг. Түүнийг математик болоод одон орны нээлтүүдийг өнөөг хүртэл судалдаг гэдгээс ямар том нээлт хийсэн болох нь тодорхой харагдана. Гэхдээ Омар Хайямын уран яруу дөрвөн мөрт рубайг 11-р зууны үед хэвлэгдэхэд нь хэн ч тоогоогүй юм. Харин 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед барууны орнуудад тэдгээр дөрвөн мөртүүдийг орчуулж эхэлсэн бөгөөд өдгөө Омар Хайям нь эрдэмтэн бус яруу найрагч гэдгээрээ илүү алдартай болсон юм. 

Омар Хайям (Omar Khayyam)

5 Уильям Шекспир (William Shakespeare)

Уильям Шекспир амьд ахуй цагтаа өөрийн жүжгүүдээр багагүй амжилт олсон байдаг. Гэхдээ тухайн үед түүнээс илүү алдартай зохиолчид олон байсан тул Шекспирийг нас барсны дараа голдуу мэдлэгтэй хүмүүс л түүний тухай багахан гадарладаг байв. Харин 19-р зууны үед түүний зохиолуудын чанар нь танигдаж эхэлсэн бөгөөд өдгөө Уильям Шекспир гэдэг нэрийг мэдэхгүй хүн цөөхөн болсон байх. 

Уильям Шекспир (William Shakespeare)

6 Эмили Дикинсон (Emily Dickinson)

Эмили Дикинсоныг амьд байхад 10-аад л шүлгийн түүвэр нь хэвлэгдсэн боловч тэдгээр нь газар доор ортлоо шүүмжлүүлсэн байна. Тэрээр тухайн цаг үеийн зохиолчдоос өөр арга барил хэрэглэсэн нь ойлгомжгүй гэмээр бүтээл гаргахад нь нөлөөлсөн гэж шүүмжлэгчид үздэг байв. Түүнийг нас барснаас 50 жилийн дараа шүлгүүдийг нь дахин хэвлүүлж эхэлсэн ба хожмын уншигчид харин Эмилигийн чадварыг үнэлсэн байна. Өдгөө тэрээр Америкийн хамгийн агуу яруу найрагчдын нэгд тооцогдох болжээ. 

Эмили Дикинсон (Emily Dickinson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()