"Тэнгэрийн тусгалт тал" - Итгэмээргүй үзэсгэлэнт Салар де Уюни

2021-08-05, 18:12
2,258

Дэлхийн хамгийн том давст тал Боливи улсад байдаг бөгөөд үүнийг Салар де Уюни гэж нэрлэдэг. Мөн энд жуулчид давсаар хийсэн жижиг буудалд байрлаж болно. Сонирхолтой биш гэж үү? Ийм газар байдаг гэдэгт итгэхийн тулд та үүнийг зөвхөн өөрийн нүдээр харах хэрэгтэй. Ингээд та бүхэнд Салар де Уюунийн сонирхолтой мэдээллийг хүргэж байгааг хүлээн авна уу!

"Тэнгэрийн тусгалт тал" - Итгэмээргүй үзэсгэлэнт Салар де Уюни

Хэрвээ та өөр гараг дээр очиж үзэхийг хүсдэг байсан бол Салар де Уюунигаар зочлох хамгийн тохиромжтой. Энэ газрыг зорин очсоноор та үнэхээр өөр ертөнцөд очсон мэт ер бусын мэдрэмж авах болно. 

Нийтдээ 12 мянган хавтгай дөрвөлжин хэмжээтэй энэ газар дэлхийн хамгийн том давсархаг гадаргуутай талбайд тооцогддог. Энэ газар нь АНУ-ын алдарт Бонневиллийн сөнөсөн нуурнаас хорин тав дахин том юм.

Мөн Салар де Уюуни нь далайн түвшнээс 3700 м өндөрт байдаг тул дэлхийн хамгийн өндөрлөг газарт тогтсон давсархаг хөрстэй газар гэж явдаг. Зурган дээр байгаа давсан овоог хүний гараар хийжээ.

Орон нутгийн олборлогчид ингэж давсыг овоолж тавиад, дараа нь савлаж авдаг.

Холоос харвал энэ газар цэнгэг устай нуур шиг харагдана. Давсны олон сая ширхэгүүд нийлж толь шиг гадаргуу үүсгэдэг учраас ийнхүү тэнгэрийг "тольддог" байна.

Энэхүү өндөрлөг газар анх далайн ёроол байсан гэдэг. Газрын шилжилтийн нөлөөгөөр хэсэг газар далайн устай чигээрээ өндөрт өргөгдсөн байна. Он цагийн эрхэнд далайн ус ууршиж, зөвхөн давс нь үлджээ.

Дөчин мянган жилийн өмнөөс энд асар том Минчин хэмээх нуур бий болжээ. Цаг хугацаа өнгөрөхөд нуур ширгэж үгүй болсон байна.

Тэрхүү нуураас үлдсэн Уру Уру ба Поопо гэсэн хоёр жижиг нуур үүний ойролцоо одоог хүртэл оршсоор байгаа аж. 

Эдгээр нууруудад гурван өөр төрлийн фламинго нутагладаг бөгөөд тэднийг үзэхээр олон хүн зорьж ирдэг.  

Фламинго бол ийм нөхцөлд амьдарч чаддаг цөөн тооны том хэмжээтэй амьтдын нэг аж. 

Салар де Уюни нь нийт 10 тэрбум тонн давсны нөөцтэй. Жил бүр нутгийн иргэд 25 тонныг олборлодог. Тэд гар аргаар давсаа цуглуулдаг ч тээвэрлэхдээ хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг байна.

Боливийн эрх баригчид тус нутагт жуулчдыг олноор нь татах төлөвлөгөөтэй. Андын нуруутай ойрхон байдаг учраас түүгээр аялж явсан жуулчид ийшээ маш амархан ирж болох гэнэ. 

Давсанд агуулагддаг гол эрдэс бодисууд нь ширээний давс, гипс юм. Зарим тохиолдолд эндэхийн давсыг зөөвөрлөж, томоохон хотуудад хальтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд зам дээр цацдаг. Харин гипс нь хана, таазыг чимэглэхэд ашиглагддаг барилгын материал юм. Батерей болон зарим эм үйлдвэрлэхэд ашигладаг литийн ихээхэн нөөцтэй ордууд Салар де Уюунид байдаг аж. Гэсэн хэдий ч Боливи улс одоогоор дээрх ашигт нөөцөө гадагш экспортлоогүй байна.

Энэхүү газар нь сансраас маш тод харагддаг учраас сансрын нисгэгчид байршлын тохиргоо хийхдээ Салар де Уюуниг гол цэг болгож ашигладаг. 

Салар де Уюнид жигүүртнээс өөр амьтан бараг амьдрах боломжгүй. Гэхдээ зарим хэсгээр нь лам гөрөөсний сүрэг үзэгддэг. 

Хэрвээ та энэ нутгаар зочлохоор шийдвэл тавилга нь хүртэл бүхэлдээ давсаар хийгдсэн зочид буудалд буудаллах боломжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()