Бенжамин Ллойд хүнд өвчтэй хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэхийн тулд шивээс хийж өгдөг гэдгээрээ чамгүй олон хүн танигдсан шивээсчин юм. Тэрээр байгалиас заяасан гарын ур дүйгээ "хэрэгтэй" зүйлд зориулахаар шийдсэн нь энэ гэнэ. Харин түүний сонирхолтой шийдвэр яван явсаар одой моринд итгэл найдварын шивээс хийхдээ тулж, олон хүний дургүйцлыг хүргээд амжжээ. Бенжамин уг зургаа цахим сүлжээнд нийтлээд, "Түүнд ч бас өөртөө итгэх итгэл хэрэгтэй." хэмээсэн байлаа.
Түүний интернетэд тавьсан зургууд олон мянган хүний дунд багагүй маргаан дагуулжээ. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн цөөн хэсэг нь амьтны эрх ярьж, хөөрхий морийг өөрийн тэнэглэлээсээ болж зовоож байна хэмээн Бенжаминыг шүүмжлэн буруутгаж байсан бол дийлэнх хүмүүс шивээсчний үйлдлийг дэмжсэнээр барахгүй, өөрсдийнхөө моринд ч мөн шивээс хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байв.
Бенжамины шивээс ямар ч өвдөлт үүсгэдэггүй бөгөөд хэсэг хугацааны дараа арилдаг учраас ийнхүү олны дэмжлэгийг хүртсэн аж.
Олныг гайхшруулах зүйл үүгээр дууссангүй. Бенжамин өвдсөн хүүхдүүдэд шивээс хийдэг гэдгийг дээр дурдсанчлан өөрийн энэ үйлдлээ тэдэнд амьдралын баяр баясал, итгэл найдвар мэдрүүлэхийн тулд тусалдаг гэж тайлбарласан байна.
Хүүхдүүд ч шивээс хийлгэхдээ дуртай байдаг аж.
Түүний энэхүү үйлдлийг буруутгаж байгаа ихэнх хүмүүс уг шивээсийг хэсэг хугацааны дараа арилдаг гэдгийг мэдээгүйгээс үүдэлтэй гэнэ.
Эдгээр зургууд интернетэд нийтлэгдсэн цагаас эхлэн тэрээр олон хүний магтаал, шүүмжлэлийн бай болсон ч хамгийн гол нь ихээхэн алдартай болжээ.
Бенжамин арилдаг шивээснийхээ тусламжтайгаар хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл бэлэглэдэг гэж үздэг байна.