Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дэлхийн гэрэл зурагчдын чансааг тодорхойлдог Пулицерийн шагналын финалд 2011 онд шалгарч байсан Америкийн фото сэтгүүлч Паула Бронштейн нь өдгөө Тайландын Бангкок хотод амьдарч, "Getty Images"-т ажиллаж байна. 1982 оноос эхлэн хүн төрөлхтнийг урагшлуулсан ололт амжилт, удаашруулсан хямрал зөрчил бүхнийг дурандаа буулгасан тэрээр Украин, Афганы дайн самуун, Рохинжа, Палестины хавчлага, гадуурхал, уур амьсгалын өөрчлөлт болоод цагаачид, дүрвэгсдийн зовлон бэрхшээлийн сэдвээр олон үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлэн дэлхийд нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болжээ.