Дөнгөж 14-тэй мөртлөө 226 см өндөр хятад охин цахим орчинд алдаршиж байна

БНХАУ-ын 14 настай иргэн Жан Зиу хэмээх охин дэлхий даяарх интернет хэрэглэгчдийг хэлэх үггүй болтол нь гайхшруулжээ. Өсвөр насны "жаахан" охины өндөр хэдийнээ хоёр метр хол даваад байгаа тул хүмүүс түүнийг мэргэжлийн сагсан бөмбөгийн амьд домог болсон тамирчин Яао Минтэй зүйрлэх болсон байна. Жан охин өөрөө сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай учир түүнийг спортын ертөнцөд гэрэлт ирээдүй хүлээж байгааг батлах хүмүүс олон байдаг аж.

Дөнгөж 14-тэй мөртлөө 226 см өндөр хятад охин цахим орчинд алдаршиж байна

Юн Жан Зиу удам дамжсан спортын гэр бүлээс гаралтай. Охины аав ээжээс гадна өвөө нь хүртэл сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан боловч Жан охин удмаасаа хамгийн өндөр нь болжээ.

Тэрээр анх сургуульд орохдоо л хэдийнээ 160 см өндөр болсон байсан бол өдгөө аав ээж хоёроосоо ч илүү өндөр (227 см) болсон байна. Түүний аав 2 метр 13 см, харин ээж нь 1 метр 98 см өндөр гэнэ.

Одоо дөнгөж 14 настай охин сагсан бөмбөгийн амьд домог болсон тамирчин Яао Мин (229 см) -ийг гүйцэх дөхсөн байна.

Ер бусын өндөр охины сагсан бөмбөг тоглож байгаа зураг, бичлэгүүдийн доор зуу зуун интернет хэрэглэгчид уулга алдан гайхширдаг аж. Түүнийг бичлэгээс харахад үнэхээр ч Жан охиныг ялж чадах хүн үгүй мэт харагдаж байлаа.

Байгалийн онцгой бэлэг хүртсэн Юн Жан Зиу таван настайгаа эхлэн Үндэсний Сагсан Бөмбөгийн Шигшээ багийн гишүүн байсан ээжийнхээ удирдлаган дор  сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ. 

Мэргэжлийнхэн ч охиныг энэ чигээрээ спортын карьераа хөөвөл ирээдүйд их зүйл дуулгана гэдгийг баталж байгаа юм. Гэвч сэтгэл судлаачид Жангийн эцэг эхэд хүүхдээ насанд хүртэл нь олны хэл ам, элдэв шуугианаас хол байлгаж, сэтгэл зүйг нь хамгаалахыг зөвлөж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()