"Токио-2020" олимпод оролцож буй хамгийн халуухан тамирчид

Токио-2020 Олимпын наадам хэдийгээр коронавирусаас болж олон сая үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа ч спортод хайртай хүмүүсийг дэлгэцийн өмнө уях чансаатай хэвээр өрнөж буй. Дэлхий нийтийн спортын шилдгийн шилдгийг тодруулдаг энэ арга хэмжээнд хөлс хүч, хөдөлмөрөө шавхан бэлдсэн олон олон тамирчид үзэгчдийн сэтгэлийг огшоохын зэрэгцээ зүрх сэтгэлийг нь хүртэл булааж байна гэхэд хилсдэхгүй. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан Токио-2020 Олимпын наадамд оролцож буй хамгийн халуухан тамирчдыг онцолж байна.

"Токио-2020" олимпод оролцож буй хамгийн халуухан тамирчид

1 Алиса Шмидт (Alisa Schmidt) - Герман

Германы 22 настай хөнгөн атлетикч Алика Шмидт үзэгчдийн саналаар "Дэлхийн хамгийн халуухан тамирчин"-аар тодорч байсан. Тэрээр дан ганц гадаад төрхөөрөө бус, тамирчны чансаагаараа ч дэлхий нийтэд дээгүүр үнэлэгддэг. 

Алиса Шмидт (Alisa Schmidt) - Герман

2 Кейлеб Дрессел (Caeleb Dressel) - АНУ

АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Кейлеб Дрессел 50 метрийн чөлөөлт сэлэлтээр АНУ-ын дээд амжилтыг шинэчилсэн байна. Усан спортынхон дунд хамгийн халуухан залуугаар тодроод буй Кейлеб өдгөө 24 настай. 

Кейлеб Дрессел (Caeleb Dressel) - АНУ

3 Аликс Клайнман (Alix Klineman) - АНУ

АНУ-ын элсний волейболын тамирчин Аликс Клайнманн Стэнфордын их сургуулийг урлагийн чиглэлээр төгсжээ. Энэ жил 31 настай тэрээр 8 настайгаасаа эхлэн волейбол тоглож эхэлсэн гэнэ.

Аликс Клайнман (Alix Klineman) - АНУ

4 Алекс Морган (Alex Morgan) - АНУ

АНУ-ын хөлбөмбөгчин Алекс Морган 2011 онд мэргэжлийн тамирчин болохдоо буюу 22 настайдаа спортынхны дунд гоо үзэсгэлэнгээрээ тэргүүлж эхэлсэн билээ. Байгаа байдал, гадаад төрхөөс нь харвал молельтой андуурмаар үзэсгэлэнтэй тэрээр бүхий л амьдралаа спорттой холбон төсөөлдөг. 

Алекс Морган (Alex Morgan) - АНУ

5 Рис Маккленаган (Rhys McClenaghan) - Ирланд

Рис Маккленаган 2019 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Ирландын анхны гимнастикч болжээ. Энэ сарын 21-нд 22 нас хүрсэн байна.

Рис Маккленаган (Rhys McClenaghan) - Ирланд

6 Сэнди Моррис (Sandy Morris) - АНУ

Олимпын мөнгөн медальт, АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Сэнди Моррис өдгөө 29 настай. Шаргал үстэй, үзэсгэлэнт тамирчин энэ зун ийнхүү хоёр дахь олимпдоо чансаагаа сорьж байна.

Сэнди Моррис (Sandy Morris) - АНУ

7 Летисиа Буфони (Leticia Bufoni) - Бразил

Бразилийн 28 настай скейтбордчин Летисиа Буфони 2018 онд Forbes-ийн "Олон улсын спортын хамгийн үзэсгэлэнтэй тамирчид" жагсаалтад багтаж байв. Гадаад төрх, бие галбираасаа гадна тэрээр онцгой ур чадвараараа олныг гайхшруулдаг. 

Летисиа Буфони (Leticia Bufoni) - Бразил

8 Алекс Уальш (Alex Walsh) - АНУ

Токио-2020 Олимпын наадмын хамгийн дур булаам тамирчдын нэгээр тодорсон АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Алекс Уальш 19 настай.

Алекс Уальш (Alex Walsh) - АНУ

9 Бобби Финке (Bobby Finke) - АНУ

АНУ-ын 21 настай усан сэлэлтийн тамирчин Бобби Финке Флоридагийн их сургуульд сурдаг. Тэрээр 1650 метрийн чөлөөт сэлэлтээр Флоридагийн дээд амжилтыг эзэмшдэг байна.

Бобби Финке (Bobby Finke) - АНУ

10 Том Дэли(Tom Daley) - Их Британи

2008 оны Бээжингийн Олимпод оролцохдоо 14 настай байсан Их Британийн шумбалтын тамирчин Том Дэли өнгөрсөн удаагийн хоёр Олимпоос хүрэл медаль хүртэж байв. Сэтгэл татам төрх, чадварлаг тамирчны зэрэгцээ тэрээр ЛГБТ төлөөлөгчдийн нэг юм. 

Том Дэли(Tom Daley) - Их Британи

11 Дарья Клишина - Орос

ОХУ-ыг төлөөлж оролцож буй уртын харайлтын тамирчин Дарья нь өдгөө 30 настай. 

Дарья Клишина - Орос

12 Дарья Белодед - Украин

Жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга Дарья Белодед энэ удаагийн олимпын наадмаар хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр 172 см өндөртэй бөгөөд 48 кг-ийн жинд өрсөлддөг. 

Дарья Белодед - Украин

13 Полина Комар - ОХУ

ОХУ-ын хамгийн амжилттай оролцдог төрлүүдийн нэг болох уран сайхны сэлэлтийн багийн гишүүн Полина Комар нь гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг. Өдгөө 21 настай, дэлхийн хошой аварга тэрээр олимпын наадамд анх удаа оролцож буй нь энэ аж.

Полина Комар - ОХУ

14 Янья Гарнбрет (Janja Garnbret) - Словени

Словенийн авиралтын тамирчин Янья Гарнбрет нь энэ олимпод түрүүлэх хамгийн магадлалтай гэж тооцогдож байна. 22 настай тэрээр 164 см өндөр.

Янья Гарнбрет (Janja Garnbret) - Словени

15 Шион Дунхан - БНХАУ

Хятадын усан пологийн шигшээгийн ахлагч Шион Дунханыг энэ удаагийн олимпод Азиас оролцож буй хамгийн дур булаам тамирчин гэхэд буруудахгүй. 22 настай, 181 см өндөртэй тэрээр хоёр дахь олимпдоо оролцож буй нь энэ юм.

Шион Дунхан - БНХАУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()