1
Нүцгэлэгч
"Өнгөрсөн жил найзтайгаа уулзаад явган хүний замаар хамт алхаж байсан юм. Тухайн үед гудамжны гэрэлтүүлэг сайтай, хүн багатай байв. Гэтэл бид хоёрын дэргэд нэг жийп ирж зогссон. Жолооны ард 40 орчим насны, чинээлэг байрын хувцаслалттай эр бэлэг эрхтнээ гаргачихсан сууж байсан. 'Хөөе охидоо, ийшээ хар даа" гэж хашхирах шиг болсноо яваад өгсөн"
Түгээмэл тохиолддоггүй ч зарим эрчүүд өөрсдийн нүцгэн биеийг олон нийтийн газар "дэлгэх" замаар таашаал авдаг юм. Ерөнхийдөө тэдний хувьд хамгийн чухал зүйл нь бусдын айж сандарсан төрхийг харах байдаг. Үүнээс гадна зарим нэг нь ичих мэдрэмжээс хүртэл таашаал авдаг аж.
Энэ төрлийн гаж донтонгууд нь бэлгийн таашаал гэхээс илүү өөрсдийн болоод бусдын сэтгэл хөдлөл дээр илүү анхаардаг аж. Тиймээс энэ үйлдлийг бэлгийн гаж дон гэж нэрлэх нь зарим талаар буруу. Тэд бусдад хор хүргэх гээгүй, харин ичингүйрэл нь эмгэг болтлоо дордсон учраас ийм аргаар өөрсдийгөө илэрхийлдэг байна.
Тиймээс тэдний хувьд хамгийн хүнд цохилт нь огт тоохгүй байх явдал аж. Эсвэл зүгээр шууд биеийг нь хараад шоолж болно. Ийм төрлийн цохилтоос тэд мөддөө гарч чадахгүй бөгөөд дахиж бусдад нүцгэн биеэ "гайхуулах" талаар бодохгүй.
2
Гар хангалга хийгч
"Сургуульд явах замдаа тэр гаж донтонтой олон таардаг байлаа. Тодруулбал тэр бидний явдаг замын хажуудах бут дотор өдөр болгон суугаад гар хангалга хийдэг байв. Үнэндээ надад сайн харагддаггүй байсан ч дөнгөж метрийн цаана юу хийж байгааг нь бодохоор сэжиглэж, дургүй их хүрдэг байсан"
Олон нийтийн газар бусдын дэргэд ч хамаагүй гар хангалга хийдэг хүмүүс бий. Эдгээр хүмүүс бусдын анхаарлыг өөртөө татах гээгүй, зүгээр л дур хүслээ хэнээс ч айлгүй, хаана ч хангах дуртай аж. Эсвэл өмнөх нүцгэлдэг хүмүүстэй адилаар өөрийн булайг бусдад харуулах замаар маш их ичгүүрийг мэдэрч, түүнээсээ таашаал авдаг байж болно.
Тэднийг "аргалах" хамгийн энгийн арга нь айлгүй шууд харьцах юм. Ийм хүмүүс өөрсдийгөө халдашгүй гэж боддог учраас бусад хүмүүс шууд өөртэй нь харьцаад ямар нэг арга хэмжээ авна гэдгийг дуулах юм бол өөртөө итгэх итгэл нь үгүй болж ум хумгүй зугтах болно.
3
Базагч, наалдагч
"Нэг өглөө хүн дүүрэн чихсэн автобусанд суух хүртлээ тийм гаж донтонгууд байдаг гэдгийг мэддэггүй байлаа. Тухайн үед хувийн орон зай гэдгийг мартсан ч нэг л эвгүй мэдрэмж төрөөд байлаа. Нэг хүн миний өгзөг рүү наалдчихаад сэжиг бүхий хэмнэлтэй хөдөлгөөн хйигээд байв. Би маш их айж, сэжиглэсэн тул арайхийж холдоод зүгээр л нэг хүний үүргэвч, цүнх байсан байх гэж өөртөө итгүүлэхийг хичээсэн"
Олон хүнтэй байдлыг ашиглан бусдад биеэ үрж таашаал авах буюу "фроттеризм", мөн эмэгтэй хүний эмзэг газрыг чимхэж, баздаг бэлгийн дарамтууд нийтийн тээвэрт маш түгээмэл тохиолддог. Хайр дурлал, дотно харилцааг "алгасаж", маш түргэн байдлаар хоромхон зуурын таашаал авах арчаагүй арга нь энэ юм.
Ингэдэг хүмүүс ерөнхийдөө тун мэргэжлийн байдаг бөгөөд утас оролдох юмуу ном уншсан хүний дүр эсгэж гэмгүй царайлан ядах юмгүй хэргээс мултарч чаддаг.
"Биеэ үрэгч"-ийг барихын тулд заримдаа шууд эргээд нүд рүү нь жигшин харах нь хангалттай байдаг.
Харин базагч, чимхэгчийн эсрэг хамгийн үр дүнтэй арга гэвэл гар нь орж ирмэгц ямар нэг хурц үзүүртэй зүйлээр хатгах юм. Ёолоод өөрсдийгөө барьж өгсөн цагт тэднийг хүссэнээрээ шийтгэж болно.