2015 онд сошиал хаягтай болсноосоо хойш тэрээр улс даяар алдаршсан байна. Мөнхийн ус уусан мэт гоо үзэсгэлэнг нь биширсэн хүмүүс сурталчилгааны зураг авалт, телевизийн нэвтрүүлэг, ярилцлагад оруулах саналаар дарж эхэлжээ.
Мэдээж түүний талаар сонссон хүн бүр "Хэрхэн залуу насны төрхөө хадгалсан юм бол?" гэдэг асуултын хариуг авахыг хүснэ. Амьдралдаа хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй болохоо И Сү Жин баталдаг бөгөөд үүнд эргэлзсэн сэтгүүлч нар нээрээ л түүний нэрийг гоо сайхны клиникүүдийн бүртгэлээс олж чадаагүй гэнэ.
Охинтойгоо хамт
Хэзээд төгс харагдах нууц нь амьдралын энгийн л дүрмүүдийг ягштал баримталсны үр шим болохыг И Сү Жин хуваалцжээ. Тэдгээр нь:
1. Найман цагийн нойр. Тэрээр хувийн шүдний эмнэлэгтэй бөгөөд бүх үйлчлүүлэгчээ өөрөө хүлээж авдаг. Үүний зэрэгцээ Инстаграм болон YouTube дээр блог хөтөлдөг тул чөлөөт цаг тун бага гардаг байна. Ийм учраас алдсан эрч хүчээ нөхөхийн тулд хоногт 8 цагийн нойроо заавал авдаг аж.
2. Эрүүл хүнс тэжээл. И Сү Жин түргэн хоол болон амттанаас бүрэн татгалзсан байна.
3. Дасгал хөдөлгөөн. Долоо хоногт 3-4 удаа, 2-2.5 цагийн турш фитнест хичээллэдэг. Ялангуяа хөлний дасгал, суултын дасгалд онцгой ач холбогдол өгдөг байна. Нөхрөөсөө салсны дараа ажилдаа улам их цаг зарцуулж, өдөрт 15 үйлчлэгч хүлээж авдаг болсон тул чилсэн гар хөлөө амраахын тулд дасгал сайн хийх хэрэгтэй болжээ.
4. Чийгшүүлэлт. Түүний амьдралын салшгүй нэг дүрэм нь арьсаа байнга чийгшүүлэх явдал бөгөөд өдөр бүр хамгийн сайн тос, маскаар бүтэн биеийн арьсаа чийгшүүлдэг аж.
5. Эерэг хандлага. Залуу насны гоо сайхнаа хадгалах хамгийн гол арга нь өдрийн турш сайхан зантай, эерэг сэтгэгдэлтэй байх гэдэгт И Сү Жин итгэлтэй байдаг.