"Шөнийн одод баяртай..." - Гэрлийн бохирдол гэж юу вэ?

Одоогоос зуугаадхан жилийн өмнө дэлхийн аль ч хотод шөнө гадаа гарч харвал сүүн зам, алтангадас, долоон бурхан гээд шөнийн тэнгэрийн бүхий л гоо үзэсгэлэнг тодоор харах боломжтой байв. Гэтэл одоо томхон хотоос дор хаяж 100 км холдож байж одод түгсэн шөнийг мэдрэх боломжтой болжээ. Техник технологи хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр зохиомол гэрэлтүүлэг нэмэгдэж, "гэрлийн бохирдол" хэмээх нэгэн аюул гарч ирсэн юм.

"Шөнийн одод баяртай..." - Гэрлийн бохирдол гэж юу вэ?

1 Хэт гэрэлтүүлгийн аюул

Жил ирэх тусам дэлхий дээрх шөнө улам гэгээтэй болсоор байна. Энэ нь хэдий сайхан сонсогдовч үнэндээ бид байгаль орчноос улам холдсоор байна гэсэн үг юм. Дэлхийн хотууд дахь сая сая зохиомол гэрлээс гарсан цацрагууд агаар мандлын доод хэсэгт сарниснаар "гэрлийн бохирдол" үүсдэг. Үүний үр дүнд шөнийн цагаар бидэнд оддын оронд үзэмжгүй бараан тэнгэр харагдана. Энгийнээр тайлбарлавал гэрлийн эх үүсвэр болсон оддын өөдөөс илүү тод гэрэл тусгачихаар юу ч харагдахгүй шүү дээ. 

Хэт гэрэлтүүлгийн аюул

Гэрлийн бохирдлын хэмжээ

Өнөө цагт хотод амьдардаг 4 хүн тутмын 3 нь одод түгсэн шөнийн тэнгэрийг огтхон ч харж байгаагүйг судалгаагаар тогтоожээ. Дэлхийн нийт хүн амын тэн хагас нь хотод амьдардаг гэхээр тийм хүмүүсийн тоо хэр их байгаа нь ойлгомжтой.

Скандинавын хойд хэсгийг эс тооцвол Европ тивийн хаана ч очсон та оддыг бараг олж харахгүй. Жил бүр тус тивийн улсуудад гэрлийн бохирдол 6-12 хувиар нэмэгддэг байна. 

Үүний гол шалтгаан нь мэдээж хүн амын нягтшилаас үүдсэн хотын тэлэлт, аж үйлдвэржилт, дэд бүтэцийн хөгжил, LED гэрлийн хэрэглээ зэрэг юм. Түүнчлэн шаардлагагүй, илүүдэл гэрэлтүүлэг гэсэн ойлголт барууны улсуудад бий. Америкийн хотуудаар дүүрэн байдаг зар сурталчилгааны самбарууд нь илүүдэл гэрэлтүүлгийн жишээ юм.

2 Хүнд үзүүлэх сөрөг нөлөө

Гэрлийн бохирдол нь зөвхөн шөнийн тэнгэрийг үгүй хийгээд зогсохгүй дэлхийн экосистем, ургамал амьтан, хүний эрүүл мэндэд нөлөөлдөг нь харамсалтай. Зохиомол гэрэлтүүлэг хэтэрснээс болж толгой өвдөх, ажлын ядаргаа нэмэгдэх, стрессдэх зэрэг нөлөө хүний биед илэрдэг байна. Хэдий бүдэгхэн байсан ч таны өрөөнд гэрэл нэвтэрч байвал нойрны хэм алдагдаж, мелатонины хэмжээ буурч, дааврын ялгаралтанд өөрчлөлт ордог аж. 

Хүнд үзүүлэх сөрөг нөлөө

3 Экосистемд үзүүлэх нөлөө

Гэрлийн бохирдол нь шөнийн амьдралтай амьтдад томоохон аюул учруулдаг. Амьтдын нүүдэл, хөдөлгөөнд саад учруулж, идэш тэжээлийн гинжин хэлхээнд өөрчлөлт оруулахын зэрэгцээ эрүүл мэндэд нь ч халтай байдаг. Жишээлбэл зарим амьтад гэрэлтүүлэгтэй газар татагдах болсноор тэднээр хооллодог амьтад ч дассан амьдралаа өөрчлөх шаардлагатай болдог аж.

Нэгэн судалгаагаар хотын ойролцоох нууранд амьдардаг бичил биетнүүд гэрэлтэйд хооллох чадваргүй учир усанд нь замаг ихээр ургаж байгааг тогтоожээ. Мөн шөнийн цагаар дэлбээлдэг цэцэгс хэмнэлээ алдаж, тэдний тоосыг хүртээдэг эрвээхэйнүүд ч гэрэлтэйд будилж, замаа ололгүй төөрдөг байна.

Экосистемд үзүүлэх нөлөө

4 Ямар арга хэмжээ хэрэгтэй вэ?

Зохиомол гэрэлтүүлэг заавал байх ёстой нь нэгэнт ойлгомжтой тул шаардлагагүй хэрэглээг багасгах аргаар гэрлийн бохирдолтой тэмцэж, хажуугаар нь эрчим хүчний хэмнэлт хийх давхар боломжтой гэж үздэг. Жишээлбэл:

  • Гудамжны гэрэлтүүлгийг зөвхөн шаардлагатай үед асдаг болгох (хөдөлгөөн мэдрэгч, цагийн хуваарь гэх мэт)
  • Хэт тод гэрэлтүүлэг тавихгүй байх
  • Хөх өнгийн гэрлийг багасгах
  • Гэрлийн тусгалыг аль болох доош нь чиглэлтэй болгох
  • Эгц дээшээ тусдаг гэрлийг хориглох

Ямар арга хэмжээ хэрэгтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()