Дэлхийн алдартнуудын хөлсөлж авдаг шилдэг фитнессийн багш нарын өгч буй зөвлөгөө

Олны танил хүмүүст өөрсдийн бие галбиртаа эрүүл мэнд болоод гоё сайхан харагдах зэрэг тодорхой шалтгаанаар анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Үүний тулд тэд ямар ч үнээр хамаагүй маш чадварлаг хувийн дасгалжуулагч багш хөлсөлдөг билээ. Зарим алдартнууд бүр дасгалжуулагчийнхаа ачаар тэсвэр хатуужил сууж, амжилтанд хүрсэн болохоо хуваалцдаг. Өнөөдөр бид тэрхүү онцгой дасгалжуулагч нарын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн алдартнуудын хөлсөлж авдаг шилдэг фитнессийн багш нарын өгч буй зөвлөгөө

1 Николь Винхоффер (Nicole Winhoffer)

Нью-Йорк хотоос гаралтай Николь Винхоффер 17 насандаа "42nd street" хэмээх мюзикльд гоцлол бүжигчнээр оролцсон байна. Гэхдээ тэрээр илүү их зүйл хийж бүтээхийг хүссэн учраас бүжгийн тайзыг орхиж, театр урлагийн дээд сургуульд элсэв. Ийнхүү тэрээр жүжиглэж сурахын хажуугаар фитнесийн багшаар ажиллаж эхэлсэн байна.

Николь Винхоффер (Nicole Winhoffer)

Тэгтэл фитнесийн багшийн ажил түүнд юу юунаас илүү сайхан мэдрэмж өгч эхэлсэн бөгөөд тун удалгүй Мадоннагийн хувийн дагсалжуулагч болжээ. Мадонна Николийн чадварыг үнэлсэн учраас өөрийн фитнесс клубын ерөнхий зохион байгуулагчаар томилсон байна. Удалгүй Николь "Addicted to Sweat" хөтөлбөрөө эхлүүлсэн нь өдгөө олон зуун мянган дагагчтай болоод байгаа юм. 

Хөтөлбөрийн онцлог: "Addicted to Sweat" нь сонгодог балет, тулааны урлагийг хослуулсан маш өвөрмөц хөтөлбөр юм. Үнэхээр хэн хүний хөлс хөдөлмөр шаардсан дасгалуудтай учраас уг хөтөлбөрийг дагасан хүмүүс булчинлаг хэрнээ гуалиг биетэй болдог байна.

Хоолны дэглэм: Николь "шавь" нараа япон лам нарын дагадаг бүхэл үрийн гурил, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, далайн байцай, исгэсэн шар буурцгийн бүтээгдэхүүний дэглэмийг зөвлөдөг. Мөн өдөрт 3 литр уух шаардлагатай гэнэ. 

Николийн дасгалжуулсан одууд: Мадонна, Кэйт Хадсон, Марта Хант, Стелла Маккартни, Моли Симс.

Николийн өгөх зөвлөгөө: Николь хаана ч байсан хамаагүй сууж босох, сунгалтын дасгалыг 30 минут хийх юм бол галбираа хадгалж чадна гэж хэлсэн байна. Мөн аливаа хүнсний ногоог түүхийгээр хэрэглэх нь биеийн дархлааг маш сайн дэмждэг гэдгийг сануулсан байна. 

2 Трэйси Андерсон (Tracy Anderson)

Трейси Андерсоны ээж Диана Эльфин балетын багш байжээ. Тиймээс Трэйси бага насандаа алдартай балетчин болохыг мөрөөддөг байсан аж. Эцэст нь тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр Нью-Йорк хот руу нүүжээ. Гэвч бүсгүйн хүүхэд насны мөрөөдөл нь талаар болж, балетчин болох бүх оролдлого нь бүтэлгүйтэв.

Трэйси Андерсон (Tracy Anderson)

Тэрээр өсвөр наснаасаа эхлээд бага багаар жин нэмсээр эцэст нь илүүдэл жинтэй болсон бөгөөд жингээ хасаж чадалгүй удаан хугацааг өнгөрүүлсэн байна. Гэхдээ энэ бүхний дараа Трэйси туулсан туршлагаа ашиглан фитнессийн дасгалжуулагч болохоор шийджээ. Түүний эхлүүлсэн жин хасах Metamorphosis хөтөлбөр нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрт алдартай болсон аж. Мэдээж хэрэг үүнийг дагаад маш олон алдартан Трэйсид "шавь" орсон байна.

Хөтөлбөрийн онцлог: Metamorphosis хөтөлбөр нь хүний биеийг галбиржуулахаас гадна амьдралаа цоо шинэ, өөр өнцөгөөс харахад тусалдаг. Уг хөтөлбөр нийтдээ 3,000 гаруй дасгал хөдөлгөөнөөс бүрддэг учраас ямар ч хүнд таарах дасгалын дараалал гаргаж болдог гэнэ. 

Хоолны дэглэм: Трейси Андерсоны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг хүссэн хэн бүхэн түүний санал болгож буй хоолны дэглэмийг нарийн чанд сахих ёстой. Энэхүү дэглэмийн дагуу үйлчлүүлэгчид нь нүүрс усны хэрэглээгээ маш хатуу хянадаг байна. Тэдний идвэл зохих хүнсний бүтээгдэхүүнүүд буюу мах, ногоо, бүр жимс хүртэл зөвхөн цагаан эсвэл цайвар өнгөтэй байх ёстой аж (жишээлбэл загасны мах, цагаан лууван гэх мэт). Үүний зэрэгцээ Трейси үйлчлүүлэгчдээ өдөрт 3 л ус уухыг зөвлөдөг.

Трэйсигийн дасгалжуулсан одод: Мадонна, Гвинет Пэлтроу, Шакира, Викториа Бекхэм.

Трейсигийн өгөх зөвлөгөө: Тэрээр дасгалын хажуугаар бүжгээр тогтмол хичээллэхийг зөвлөдөг. Мөн өвлийн цагаар хүмүүс хөдөлгөөн хийх нь багасдаг тул хүйтний улиралд өмнөхөөсөө ч илүү дасгал хийх хэрэгтэй гэжээ. 

3 Камерон Шэйн (Cameron Shane)

Камерон Шэйн нь Хойд Каролина мужид төрж өссөн аж. Тэрээр багадаа үг дуу цөөтэй, зожиг хүүхэд байсан тул аав, ах нар нь хүүд санаа зовж каратэгийн секцэнд явуулахаар болжээ. Ийнхүү тэрээр уг спортоос өөртөө итгэх итгэл, сэтгэл ханамж мэдэрч эхэлсэн бөгөөд тууштай хичээллэсний үр дүнд хар бүс авч чадсан байна. Энэ явдал Камероны гэр бүлийнхнийг бүгдийг нь гайхшруулж орхижээ.

Камерон Шэйн (Cameron Shane)

Хэсэг хугацааны дараа Камероны найз Каламандро хэмээх эр түүнийг Холливудад орлон тоглогчийн ажилд зуучилсан байна. Тэнд очоод Шэйн олон алдартай уран бүтээлчтэй танилцсан бөгөөд заримынх нь дасгалжуулагч болж, улмаар өөрийн гэсэн тусгай хөтөлбөрөө ч боловсруулаад амжсан аж.

Хөтөлбөрийн онцлог: Түүний боловсруулсан будокон хэмээх хөтөлбөр олон янзын тулааны урлаг, махан биеийн зам буюу Хатха йог, Зэн бясалгалыг хослуулсан тусгай философи юм. Будокон нь хүний ​​бие махбодийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж илүү хүчирхэг, эрүүл болоход тусалдаг. 

Хоолны дэглэм: Камерон Шейны хоолны дэглэм нь маш энгийн бөгөөд тэрээр зөвхөн органик, улирлын чанартай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг.

Камероны дасгалжуулсан одууд: Карьерынхаа эхэн үед тэрээр жүжигчин Чарли Шинийн дасгалжуулагч болжээ. Тухайн үед Шин мансууруулах бодисоос хамааралтай болсон байв. Камерон дасгалжуулагч Шинд сар хүрэхгүй хугацааны дараа хорт зуршлаа хаяхад нь тусалсан аж. Удалгүй Шейн Роберт Дауни Жуниор, Шон Пенн, Женнифер Анистон, Кортни Кокс, Рене Руссо, Мег Райан нарыг дасгалжуулах болсон байна. 

Камероны өгөх зөвлөгөө: Од дасгалжуулагч их хотын стрессийг тайлах хамгийн энгийн боловч найдвартай арга бол амьсгалын дасгал буюу пранаяма гэж зөвлөдөг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()