Шүтээнтэйгээ адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүс

Ихэнх хүмүүс өөрсдийн хүндэлж хайрладаг, шүтэн биширдэг хүмүүсээ тодорхой хэмжээгээр дуурайдаг. Энэ нь үсээ адилхан засуулах, ижил загварын хувцас өмсөх зэрэг олон янзаар илэрнэ. Гэвч зарим нэг хүмүүс шүтээнтэйгээ яг адилхан болохын тулд гоо сайхны мэс засалд орж, гадаад төрхөө бүрэн өөрчилдөг гэвэл та итгэх үү? 

Шүтээнтэйгээ адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүс

1 Тоби Шелдон (Toby Sheldon)

Дуучин Тоби Шелдон хэмээх залуу алдартай болохын тулд охидын мөрөөдөл Жастин Бибертэй адилхан царайтай болохоор шийджээ. Үүний тулд тэрээр 100 мянган ам.доллар зарцуулсан байна. Эмч нар түүний нүүрний хэлбэрийг өөрчилж, дээд уруулыг нь өргөж, бүр үс шилжүүлэн суулгасан аж. Үүний дараа өөх соруулах, хуурамч гэдэсний булчин суулгах гэх мэт ажилбарууд хийжээ. Харамсалтай нь Тоби хүсэж байсан шигээ амжилтад хүрч чадаагүй бөгөөд 2015 онд тодорхойгүй шалтгаанаар нас барсан байна.

Тоби Шелдон (Toby Sheldon)

2 Жордан Парк (Jordan Park)

Жордан Парк хэмээх залуу шүтээнтэйгээ адилхан болохыг хүсэж л байвал хүйс гэдэг ямар ч хамаагүй болохыг харуулжээ. Учир нь тэрээр 150 мянган ам.доллар зарцуулан байж Ким Кардашиантай "адилхан" болсон аж.

Жордан Парк (Jordan Park)

Жордан 17 наснаасаа эхлээд Ким Кардашианыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж итгэдэг болжээ. Улмаар тэрээр гоо сайхны хагалгаа сонирхон судлах болсон бөгөөд хожим нь түүнд уруул, хацар, хөл, гуя, өгзөг гээд томруулаагүй газар үлдээгүй гэнэ. 

3 Пикси Фокс (Pixie Fox)

Энэ бүсгүй бодит амьдрал дээрх жинхэнэ хүн биш, хүүхэлдэйн дүртэй адилхан болохоор шийджээ. Тэрээр Jessica Rabbit хэмээх зурмал "бүсгүйтэй" адил нарийхан бэлхүүстэй болохын тулд 120 мянган ам.доллар зарцуулсан байна. 

Пикси Фокс (Pixie Fox)

Үүний дээр Пикси Фокс бүсгүй царайгаа хүртэл танигдахын аргагүй болтлоо өөрчлүүлжээ. 

4 Херберт Чавез (Herbert Chavez)

Херберт Чавез хэмээх эр бага наснаасаа эхлэн супермэнийг шүтэж өссөн бөгөөд насанд хүрсэн хойноо түүнтэй адилхан болохоор шийджээ. Үүний тулд тэрээр 7000 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. Мөн Херберт хамгийн арвин супермэний цуглуулгатай гэдгээрээ Гиннесийн номонд хүртэл бичигдсэн байдаг. 

Херберт Чавез (Herbert Chavez)

5 Адам Герра (Adam Gerra)

Адам Герра хэмээх дуучин Мадоннаг олон жилийн турш шүтэж ирсэн бөгөөд эцэст нь түүнтэй адилхан болхооор шийдсэн аж. Нэмж дурдахад түүний хүйс эрэгтэй юм. 

Адам Герра (Adam Gerra)

6 Хон Ю Рюм (Hong Yoo Ryum)

Солонгосын иргэн Хон Ю Рюм нь супермодель Миранда Керрийг шүтээнээрээ сонгожээ. Тэрээр алдарт супермодельтой адилхан болохын тулд гоо сайхны хагалгаанд орж, гадаад төрхөө түүнийг дуурайлган өөрчилсөн байна. 

Хон Ю Рюм (Hong Yoo Ryum)

7 Жэк Жонсон (Jack Johnson)

Жэк Жонсон хэмээх залуу шүтээнтэйгээ адилхан дур булаам бие хаатай биш ч царайгаараа адилхан болохыг хүсчээ. Гэхдээ хагалгаанд 26 мянган ам.доллар зарцуулсныхаа дараа тэрээр халуухан Дэвид Бекхемээс илүү харгис Ким Жон Унтай төстэй харагддаг болжээ. 

Жэк Жонсон (Jack Johnson)

8 Донна Мари (Donna Marie)

Донна Маригийн төрөлхийн царай нь дуучин Леди Гагатай төстэй юм. Тиймээс эмч нар түүнийг нэрт дуучинтай адилхан болгохын тулд тийм ч их өөрчлөлт хийх шаардлага гараагүй гэнэ.

Донна Мари (Donna Marie)

9 Родриго Алвез (Rodrigo Alves)

Алдартнуудаас гадна Барби, Кен хүүхэлдэйтэй адилхан болохыг хүсдэг хүмүүс олон байдаг. Тэдний нэг болох Родриго Альвез олон зуун мянган евро зарцуулсны хүчинд хүссэндээ хүрчээ. 

Родриго Алвез (Rodrigo Alves)

10 Жесика Алвез (Jessica Alves)

Жесика Альвез хэмээх эмэгтэй Барбитай адилхан болохыг хүсдэг бүсгүйчүүдээс хамгийн ойртож очсон хүмүүсийн нэг юм. 

Жесика Алвез (Jessica Alves)

11 Жастин Жедлика (Justin Jedlika)

Жастин Жедлика хэмээх өөр нэг "Барби Кен" 20 жилийн хугацаанд 1000 өөр хагалгааг даван туулсан байна. Тэрээр 17 наснаасаа биеэ өөрчилж эхэлсэн бөгөөд өдгөө 40 гарсан аж. 

Жастин Жедлика (Justin Jedlika)

12 Хонза Шимша (Honza Shimsha)

26 настай Хонза Шимша шууд Барби хүүхэлдэй болж хувирахыг хүссэн байна. Тэрээр хараахан гоо сайхны хагалгаа хийлгээгүй байгаа ч уруул, хацраа томруулах тарилга хийлгээд амжжээ. Энэ бүгд нийлээд 15 мянган фунт стерлингийн үнэ хүрсэн гэнэ. 

Хонза Шимша (Honza Shimsha)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()