Андын нурууны хамгийн хүйтэн, хуурай хэсэгт ургадаг "харь гаригийн" ургамал

Хүн байтугай хэр барагийн амьтан хүрэх боломжгүй хахир хатуу орчинд хутгаар ч огтолж дийлэхээргүй бөх бат "харь гарагийн" гэмээр ургамал ургадгийг эрдэмтэд саяхан нээжээ. Хаг шиг харагдах энэхүү хачирхалтай ургамал нь Андын нуруунд далайн түвшнээс дээш 3.2-4.5 мянган метрийн өндөр газраас олддог гэнэ.

Андын нурууны хамгийн хүйтэн, хуурай хэсэгт ургадаг "харь гаригийн" ургамал

Хуурай хөрс, бага температурын нөлөөгөөр Андын нуруун дахь ургамлууд аль болох газарт шигдэн ургаж байж хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг байна. 

Тиймээс энэхүү ургамлыг өнгөц харвал хадан дээр наалдсан хаг мэт төрхтэй болжээ. Гэхдээ та ойртож харах юм бол бодож байснаас тань огт өөр ургамал болохыг анзаарна. Үнэндээ энэ нь нэг төрлийн бут юм. 

Үүнийг "дэр өвс" (нутгийн хэлээр ярэта) гэж нэрлэдэг. Ярэта нь насанд хүрсэн хүнийг өлхөн даахаар бат бөх байдаг. Учир нь хоорондоо нягт холбогдсон, маш шигүү ургасан ишнүүдтэй учраас ийм "хүчирхэг" болжээ.

Түүнчлэн навч, дэлбээ бүр нь жижиг ширхэгтэй, хоорондоо маш сайн наалдаж ургасан байдаг тул та Ярэта-г ямар ч хурц хутгаар тайрч авч чадахгүй. 

Ингэж шигүү ургадаг учраас өөрийн дотоод темпратураа барьж, өндөрлөг газар амьдрах чадвартай болсон байна. Гадна тал нь агаараас чийг хүлээж авахын тулд зөөлөг байдаг бол дотор тал нь маш хуурай, хатуу байдаг гэнэ.

Мөн зургаан сар тутамд ярэта нь ягаан цэцгээр хучигддаг.

Мэдээж ийм хүнд нөхцөлд тус ургамал нь маш удаан ургадаг. Өндөр нь жилд ердөө 1.5-2 сантиметрээр нэмэгддэг гээд бод доо. Судлаачид ярэтагийн зарим бутнууд нь 3 мянган жилийн настай байдаг гэсэн тооцоо гаргажээ. Тийм учраас том хэмжээтэй ярэта маш ховор байдаг аж. 

Андын нурууны уугуул иргэд эртнээс энэхүү ургамлыг түлш болгон ашиглаж, навчнаас нь давирхай гарган авч ирсэн юм. Гэхдээ өнөө үед ярэтаг засгийн газраас хамгаалалтад авсан бөгөөд тайрахыг хатуу хориглодог болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()