1
Кайли Миноуг (Kylie Minogue) - 53 настай
Австралийн дуучин, ая зохиогч, жүжигчин Кайли Миноуг олон жилийн турш шоу бизнесийн ертөнцөд тасралтгүй амжилттай яваа алдартнуудын нэг билээ. Попын гүнж гэгддэг түүнд "ээж" гэх нэрээс өөр бусад бүх зүйл бий.
Кайли урьд өмнө нь хэн нэгэнтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлж байгаагүй. Эрчүүдийг бээлий шигээ сольдог байсан ч өөрийн эрх чөлөөг хамгаас илүү нандигнаж ирсэн тэрээр мөн эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэдтэй болоогүй гэдгээ сүүлд олон нийтэд мэдэгдсэн юм.
2
Женнифер Анистон (Jennifer Aniston) - 52 настай
Женнифер Анистон Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болоод бараг 30 жил болж байна. Тэрээр анх Брэд Питтийн хүүхдийг төрүүлэхийг хүссэн ч нөгөөх нь өөр эмэгтэйг дагаад одсон билээ.
Үүний дараа Женнифер дахин өөр харилцаа эхлүүлж, гэрлэсэн юм. Гэвч энэ удаад тэрээр хүүхэд төрүүлэхийг хүсээгүй учраас нөхрөөсөө салжээ. Тэр цагаас хойш Анистон ганц бие байгаа.
3
Патришиа Каас (Patricia Kaas) - 54 настай
Францын дуучин Патришиа Каасын хувьд насан туршдаа бие биенээ үнэнчээр хайрлаж, таван сайхан хүүхэд төрүүлсэн аав, ээж хоёрынхоо хайрыг дэргэдээс нь харж өссөн учраас өнөр өтгөн гэр бүлтэй болж, аз жаргалтай амьдрахыг мөрөөддөг байв. Гэвч тэрээр эрүүл мэндийн асуудлын улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй болж таарсан ч хэзээ ч хүүхэд өргөж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
4
Рене Зеллвегер (Рене Зеллвегер) - 52 настай
"Bridget Jones's Baby" кинонд хүүхэдтэй болж буй ээжийн дүрд тоглосных нь дараа нэгэн сурвалжлагч түүнээс өөрөө ээж болохоор төлөвлөж байгаа эсэхийг нь асуухад "Эмэгтэй хүн жаргалтай байхын тулд заавал хүүхэд гаргах албагүй." хэмээн хариулжээ.
Хоёр удаа оскарын шагнал хүртсэн жүжигчин Рене хүүхэдтэй байсан бол карьер нь хэрхэн өөрчлөгдөх байсныг хэн ч тааж мэдэхгүй. Түүнээс бас өөр сурвалжлагч төлөвлөөгүй байтал жирэмсэн болвол яах вэ гэж асуухад "Хүн ер нь хүүхэдтэй болохгүй ч байж болно шүү дээ. Гэхдээ миний энэ бодол хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж болох л юм." хэмээн хариулсан аж.
5
Опра Уинфри (Oprah Winfrey) - 67 настай
Опра Уинфри 14 настайдаа хүчингийн хэргийн хохирогч болж, жирэмсэлсэн ч ураг нь зулбаж байв. Тиймээс тэрээр хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж өөртөө андгайлжээ. Насанд хүрсэн хойноо тэрээр хүүхэд гэдэг ямар их анхаарал халамж, хариуцлага, зардал шаарддагийг ойлгож, энэ бодолдоо бүр ч илүү үнэнч болсон байна.
Тэрээр нэг удаа аз жаргалгүй эцэг эхчүүдийн талаарх хэлэлцүүлгийн үеэр "Хүүхэд ийм тохиолдолд эцэг эхээсээ илүү. Гэртээ суугаад хүүхэд хардаг эмэгтэйчүүдийг би хүндэлдэг. Гэхдээ би өдөр бүр зөвхөн хүүхэдтэй л харьцдаг амьдралыг төсөөлж чадахгүй." хэмээн ярьсан юм. Опра аль ч нийгэмд эмэгтэйчүүдийг хэзээ ч хэн ч үнэлэхгүй байгаад эмзэглэдэг тул эрэгтэйчүүдийн зонхилдог салбарт хүч сорих болжээ. Тэрээр өдгөө тэрбумтан болсон бөгөөд өөрийн кино студи, радио, телевизийн шоу, хэвлэлийн газартай. Тэрээр Форбс сэтгүүлийн шоу бизнесийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтыг тэргүүлсээр буй.
6
Жаклин Биссет (Jacqueline Bisset) - 76 настай
Холливудын хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг гэгдэж явсан Жаклин Биссет хүнтэй сууж, хүүхэд гаргаж байгаагүй. Тэрээр алдартай балетчин Александр Годуновтой найман жил үерхсэн ч хууль ёсны эхнэр, нөхөр болоогүй юм. Тэрээр "Гэрлэлт бүр аз жаргал авч ирнэ гэсэн үг биш. Хайртай хүнтэйгээ бие биенээ нөхөж чадахуйц харилцааг бий болгох л надад илүү чухал." гэж хэлсэн байна.
Гэхдээ энэ бүхний учир эрх чөлөөнд биш, харин хүүхэд насны сэтгэлийн шарханд байгаа юм. Биссетийн аав нь ээжийг нь склероз өвчнөөр өвчилсний дараа гэр бүлээ орхисон байдаг. Үүний дараа тэрээр бат бөх гэр бүл гэдэг зүйлд итгэхээ больжээ.
7
Винона Райдер (Winona Ryder) - 49 настай
Винона Райдер нэг удаа бүр "Би эх хүн биш, жүжигчин л болохыг хүсэж байна." гэж хэлж байсан удаатай. Тэрээр эмэгтэй хүн хүүхэдтэй болсноос хойш карьераа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болдог гэж үздэг байна. Винона хэрэв хүүхэдтэй болох юм бол дуртай ажилдаа цаг хугацаагаа зарцуулах боломжгүй болно гэж эмээсэн учир ээж болохгүй байхаар шийдсэн аж.