1
Гай Ричи болон Мадонна (Guy Ritchie and Madonna)
Гай Ричи болон Мадонна нарын гэрлэлт 2 жилийн турш үргэлжилсэн юм. 2000 онд гэрлэлтийн гэрээ байгуулахдаа Гай Ричи сэтгэл зүйн хувьд өөрийгөө хөгжүүлж, еврейн шашны Кабалла судрыг судална хэмээн зөвшөөрсөн байна. Гэвч эцэст нь Мадонна түүнийг гэрээний энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн тул салах өргөдлөө өгсөн юм.
2
Брэнд Питт ба Анжелина Жоли (Brad Pitt and Angelina Jolie)
Холивудын хамгийн алдартай хосууд байсан Брэд Питт ба Анжелина Жоли нар 12 жил цуг амьдраад салсан билээ. Тэд өдгөө хөрөнгө биш, хүүхдүүдийнхээ асран халамжлах эрхийн төлөө заргалдаж буй. Жолигийн өмгөөлөгчийн бэлтгэсэн гэрлэлтийн гэрээн дээр хосууд салахаар болсон тохиолдолд хүүхдүүдийг халамжлах эрхийг ээжид нь шилжүүлнэ хэмээн тусгажээ. Тиймээс Брэд хүүхдүүдтэйгээ заасан хугацаанд л уулзах эрхтэй байгаа аж. Гэхдээ тэрээр бууж өгөлгүй заргалдсаар байгаа аж.
3
Мел Гибсон ба Робин Мур (Mel Gibson and Robin Moore)
Элдэв янзын асуудалд холбогдож явсаар Мел Гибсон нэг удаа эмнэлэгт сэрсэн байна. Гибсон тэр цагаас хойш өөртөө анхаарч эхэлсэн төдийгүй католик шашин шүтэх болжээ. Мөн тэрээр жүжигчин Робин Муртэй гэрлэж, олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл зохиов.
Хосуудын гэрлэлтийн гэрээн дээр бүх эд хөрөнгө, хүүхдүүд асрах эрх зэргийг эн тэнцүү хуваана гэж тусгасан байна. Гэвч 25 жилийн дараа Мел Оросын төгөлдөр хуурч, дуучин Оксаной Григорьевой хэмээх бүсгүйтэй амрагийн харилцаа тогтооожээ. Тиймээс тэрээр хуучин эхнэртээ бараг хагас тэрбум ам.доллар өгөх ёстой болсон байна.
4
Майкл Дуглас болон Кэтрин Кета Жонс (Michael Douglas and Catherine Zeta-Jones)
Кэтрин ямар ч зүйлд маш хариуцлагатай ханддаг бүсгүй гэдэг нь гэрлэлтийн гэрээн дээрээс нь харагдана. 2000 онд тэрээр Холивудын хамгийн хүүхэмсэг эрчүүдийн нэгтэй гэрлэх болсон тул гэрээний заалтуудыг маш нарийн зааж өгсөн байна. Жишээлбэл, гэр бүл салсан тохиолдолд Майкл хамт амьдарсан жил бүрийнхээ төлөө 2.8 сая доллар төлөх шаардлагатай болно. Мөн Майкл эхнэрээ араар нь тавих юм бол 5 сая доллар нэмж төлөх ёстой аж. Магадгүй тэдний ямар ч асуудалгүй 21 жилийг цугтаа өнгөрөөсөн шалтгаан нь энэ гэрээтэй холбоотой ч байж болох юм.
5
Том Круз ба Кэти Холмс (Tom Cruise and Katie Holmes)
2006 онд Том, Кэти нар гэрлэхдээ 900 заалт бүхийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Ерөнхийдөө гэрээний ихэнх заалт нь Кэтид чиглэсэн байжээ. Жишээлбэл, Холмс гэрийн уур амьсгалыг эерэг, сайхан байлгах үүрэгтэй, эхнэр нь нөхрийнхөө аливаа үзэл бодлыг хүндэтгэх ёстой, ижил хүйстнүүдийн талаар тохуурхаж хошигнохгүй байх, Сайентологийн (Крузын шүтдэг шашин) үзэл баримтлал сургаалийг дагах зэргийг дурдаж болно.
Тиймээс тус шашны үзлийн дагуу харь гарагийн элч дэлхий дээр ирвэл (тус шашинд үнэхээр ингэж номлодог) Кэти Холмс нөхрөө дагаж "Teegeeack" гариг руу явах үүрэгтэй байсан аж. Гэхдээ Кэти хэдэн жилийн дараа 400 мянган ам.доллар авч нөхрөөсөө салжээ.
6
Жастин Тимберлейк болон Джессика Билл (Justin Timberlake and Jessica Bill)
Холивудын хамгийн царайлаг эрчүүдийн нэгтэй гэрлэсэн Жессика түүнийгээ үнэхээр их харамладаг байна. Тиймээс Жессика гэрээ байгуулахдаа нөхөр нь өөр хүүхний хацар дээр нь үнссэн ч байсан хамаагүй эхнэртээ хагас сая ам.доллар төлөх ёстой хэмээх заалтыг оруулжээ. Хэрэв энэ заалтыг оруулахгүй бол Жессика түүнтэй гэрлэхгүй гэж татгалзсан байдаг. Гэхдээ бүсгүйн нөхөр жилд дунджаар 70 сая ам.доллар олдог тул ганц хоёр удаа зүггүйтэж дөнгөх байх.
7
Жэй Зи болон Бионсэ (Jay Z and Beyonce)
Бионсэ эрчүүдийн хамгийн хүсэмжит эмэгтэйчүүдийн нэг мөн боловч Жэй Зи түүнээс өөр эмэгтэйд харц чулуудаж чадахаар "хүүхэмсэг" эр гэдгээрээ алдартай. Тиймээс Бионсэ нөхцөл байдлыг өөртөө ашигтай эргүүлэхээр шийджээ. Жэй Зи хэрэв эхнэрээ хуурах юм бол хүүхдүүд тус бүрдээ 5 сая ам.доллар өгөх ёстой гэнэ. Хосууд 3 хүүхэдтэй тул араар тавих бүртээ Жэй Зи 15 сая ам.доллар алдах юм.
8
Кит Урбан ба Николь Кидман (Keith Urban and Nicole Kidman)
Николь нөхрөөсөө илүү хөрөнгөтэй тул гэрлэлтийн гэрээгээ өөрөө бие даан гаргуулжээ. Гэрээний эхний заалт нь ямар ч хар тамхи байх ёсгүй хэмээсэн байна. Кит Урбан гэрлэхээсээ өмнө хар тамхины эсрэг эмчилгээнд явж байсан тул энэ нь ч байх ёстой асуудал болж таарч байгаа юм. Харин Николь нөхөртөө шагнал болгож түүнийг хар тамхи хэрэглээгүй жил бүр 640 мянган ам.доллар өгдөг гэнэ.
Кит Урбан өөрөө жилд 10-15 сая ам.доллар олдог амжилттай яваа хөгжимчин учраас мөнгийг урьтал болголгүй гэр бүлээ харж хандахын тулд өөрийгөө тун сайн авч явах болжээ.