1
НАСА-гийн дадлагажигч сарны чулуу хулгайлсан нь
Хүн төрөлхтнийг саранд хүргэсэн Аполло хөтөлбөрийн олон нислэгийн үр дүнд нийтдээ 400 кг сарны чулууг цуглуулж чадсан байдаг. Тэдгээрийг мэдээж лабораторийн асар том сейфэнд хадгалжээ. Энэ үед 24 настай Тед Робертс сансрын нисэгч болох хүсэлтэй хүмүүсийн нэг байв. Аз болж тэрээр 2002 онд чулуутай сейф байрлаж байсан Хьюстон дахь Жонсоны сансрын төвд дадлагажигч болж орсон байна.
Гэвч Тед найз охин Ребекка болон хоёр найзын хамт сарны чулуунаас хулгайлахаар шийджээ. Мэдээж сейфийг газар дээр нь ойнголгох боломжгүй байсан тул түүнийг машин дээрээ ачаад сансрын төвөөс авч гарав. Үүний дараа гэмт хэрэгтнүүд сейфээ аваад буудалд оржээ. Удтал зууралдсаны эцэст Тед сейфийг онгойлгож чадсан бөгөөд чулуунуудыг гаргаж орон дээр өрсөн байна.
Хожим нь мөрдөн байцаалтын явцад тэд чулуунууд дээр бэлгийн харьцаанд орсон болохыг тогтоожээ. Тэд сарны чулуунууд дээр хэвтэн бэлгийн харьцаанд орж, үрийн шингэнээ дээр нь цацсан байна. Дараа нь тэд чулууг Бельгийн цуглуулагч Аксел Эммерманнд зарахаар шийджээ. Аксел харин бүх хэргийн учрыг ойлгоод шууд Холбооны мөрдөх товчоонд мэдэгдсэн аж. Гэмт хэрэгтнүүд тэр дороо баригдаж, Тед Робертс зургаан жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
2
Нууц амрагаа баярлуулах гэсэн хөлөг онгоцны ахмад
2012 оны 1-р сарын 13-14-нд шилжих шөнө Коста Конкордиа далайн аяллын хөлөг онгоц Италийн Жиглио арлын далайн эрэг дээрх нэгэн хадыг мөргөж хөмөрсөн байна. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 32 хүн нас барж, 64 хүн шархаджээ. Энэ бүхэнд 53 настай хөлгийн ахмад Франческо Шеттино буруутай болох нь тогдоогдсон юм. Тэрбээр өөрийн нууц амраг, Молдаваас гаралтай 26 настай бүжигчин Доминика Жемортанг хөлөг онгоцон дээр авчирсан байна. Шеттино амрагтаа өөрийнхөө чадварыг гайхуулахын тулд хөлгийн чиглүүлэгч системийг унтрааж, хуучны аргаар хөлгөө жолоодохоор болсон аж.
Жемортан гэх эмэгтэй энэ бүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байгаа боловч мөрдөн байцаалтын явцад дор хаяж нэг хүн зорчигчдыг хариуцсан офицер Манрико Жампедрони гэх мэтийн хүмүүс маш их ярьж, ахмадын анхаарлыг сарниулсан болох нь тогтоогдсон байна. Үүнээс болж Скеттино хадан эрэгт тулж ирснээ оройтож анзаарсан бөгөөд жолоогоо огцом эргүүлсэн боловч дэндүү оройтсон байв. Үүний улмаас хөлөг онгоц хөмөрсөн болж таарчээ. Ахмад юу хийснээ мэдээд усан онгоцноос зугтахыг завдсан ч эргийн хамгаалагч түүнийг зогсоон, буцааж онгоцонд нь суулгасан байна. Энэ үйлдлийнхээ төлөө Скеттино 16 жилийн ял авсан юм.
3
Жоди Фостерыг өөртөө татахын тулд ерөнхийлөгчийг алах дөхсөн нь
Энэ хэрэг 1976 онд Жон Хинкли хэмээх эр "Таксины жолооч" киног үзсэнээс үүдэлтэй. Тус киноны гол дүр Трэвис Бикл таксины жолооч хийдэг бөгөөд аажмаар эрүүл ухаанаа алдаж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн амийг хөнөөхийг завддаг юм. Мөн тэрээр тухайн үед ердөө 14 настай байсан жүжигчин Жоди Фостер өсвөр насны биеэ үнэлэгчийн дүрд тоглож байхыг харжээ. Энэ мөчөөс эхлэн Хинкли жүжигчин охиныг шүтэн биширч эхлэв. Гэхдээ Жон өөрийн хайраа энгийн аргаар биш, маш "өвөрмөц" байдлаар ирэлхийлэхийг оролдсон байна.
Фостерыг Иелийн их сургуульд элсэн ороход Хинкли ч мөн энэ сургуульд элсэж орсон бөгөөд жүжигчин охины өрөөний хаалган дор шүлэг, захидал шургуулдаг байв. Хачирхалтай нь, Жодигоос ямар ч хариу авч чадаагүй Жон түүний анхаарлыг татахын тулд "Таксины жолооч" шиг ерөнхийлөгчийг хөнөөж, баатар болохоор шийдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Жимми Картерыг дагаж, дайралт хийх зөв мөчийг нь хүлээж эхэлсэн боловч удалгүй буу эзэмших тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдаж, сэтгэл гутралд өртсөн болох нь тогдоогдсон тул сэтгэцийн эмчилгээнд албадан хамрагдав.
Гэхдээ Хинкли нь Фостерт сэтгэгдэл төрүүлэхийг хичээсээр л байсан аж. 1981 онд тэрээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Рональд Рейганыг алахаар шийджээ. 1981 оны 3-р сарын 30-нд Рейган Вашингтонд үг хэлж байхад Хинкли түүн руу зургаан удаа гал нээсэн байна. Нэг сум нь лимузины хаалгыг нэвтэлж, ерөнхийлөгчийн уушгийг цоолжээ. Тэрбээр мөн цагдаа, нууц албаны төлөөлөгч, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга нарыг шархдуулсан байна. Шүүх хурлаар Хинклиг галзуурсан гэж тогтоосон бөгөөд түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт албадан хорих ял оноожээ.
4
Залуу бүсгүйг өөртөө татахын тулд эрхтний зургаа явуулсан когрессын гишүүн
2011 оны 5-р сард АНУ-ын төлөөлөгчдийн танхим дахь Нью-Йоркийн гишүүн Энтони Винер Ардчилсан намын конгрессын гишүүний твиттер хаягаараа 21 настай охин руу бэлэг эрхтний зургаа илгээсэн байна. Хамгийн гол нь тэрээр гэр бүлтэй нэгэн байсныг энд дурдах хэрэгтэй. Энэ явдал мэдээж олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн тул тэрээр конгрессын гишүүний суудлаа өөрийн саналаар хүлээлгэн өгсөн байна. Шуугиан харьцангуй намжсаны дараа буюу 2013 онд тэрээр улс төрд эргэн ирж, Нью-Йорк хотын даргын сонгуульд хүртэл оролцсон аж. Гэсэн хэдий ч Винер өмнөх явдлаасаа ямар ч сургамж аваагүй бөгөөд дахин эрхтний зургаа өөр нэгэн эмэгтэйд илгээж байгаад баригдсан аж. Дараа нь тэр эхнэрээсээ гадна дор хаяж гурван эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Daily Mail сонин 2016 онд Винерийг 15 настай охин руу садар самуун агуулга бүхий мессеж илгээснийг дэлгэсэн бөгөөд үүнийхээ төлөө тэрээр 21 сар шоронд хоригдсон юм.
5
Улс орон нь хямралд өртөж байхад хүүхний төлөө хаан ширээнээс буусан эр
VIII Эдвард нь Их Британийг хамгийн цөөн буюу 326 хоног удирдсан хаан гэдгээрээ алдартай. Үүний цаад шалтгаан нь түүний 1930 онд танилцаж гэрлэсэн америк эмэгтэй Уоллис Симпсон байв. Эдвард тэр бүсгүйтэй гэрлэсэн нь эцэг хаан Жоржтойгоо түнжин хагарахад нөлөөлжээ. Угсаа гарал муутай, өмнө нь хэд хэдэн нөхөр сольсон Уоллис ирээдүйн хааны хатан болоход яагаад ч таарахгүй байв.
Харин эцгийгээ нас барсны дараагаар Эдвард Их Британийн шинэ хаан болжээ. Тэрбээр удалгүй хаан ширээнээсээ татгалзаж, хайртай бүсгүй нь дэргэд байхгүй бол хааны үүргийг хүлээж авах боломжгүй гэдгээ радиогоор зарлав. Гэсэн ч Уоллис Симпсон тэр үед өмнөх нөхрөөсөө албан ёсоор салаагүй байжээ. Тэрээр 1937 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд үүний дараа Эдвард, Уоллис нар Францад гэрлэсэн байна.
Үүнээс гадна тэдний хайрын романс Нацист Герман ид хүчирхэгжиж, Англитай дайн хийх нь бараг тодорхой болох үед өрнөж таарсан юм. Гэхдээ энэ бүхэн Эдвардад огт хүртээлгүй байсан нь мэдээж. Бүр зарим эх сурвалж Эдвард, Уоллис нар нацистуудыг дэмжиж байсан баримтыг ил болгосон байдаг.