Гүзээлзгэнийг давстай усанд хийвэл юу болдгийг туршсан нь...

Болц нь гүйцсэн амтлаг гүзээлзгэнэд дургүй хүн бараг үгүй байх. Хэрэв та харагдах байдлаасаа араасаа шүлс асгаруулам бондгор хөөрхөн гүзээлзгэнийг химийн аргаар боловсруулаагүй л бол ямар ч айдасгүйгээр шууд идэхэд болно гэж бодож байвал эндүүрч байна. Уг жимсний гадна талд бичил шавж амьдарч байдаг гэдэг яриаг та бүхэн урьд өмнө сонсож байсан ч одоог хүртэл үл тоосоор л яваа юм биш биз? 

Гүзээлзгэнийг давстай усанд хийвэл юу болдгийг туршсан нь...

Олны үг ортой гэхчээр гүзээлзгэнэд наалдаж амьдардаг бичил шавжийг салгаж байж идэх хэрэгтэйг нэгэн интернет хэрэглэгч батлан харуулж, туршлагаасаа хуваалцсан байна.

Тэрээр зах дээрээс худалдаж авсан гүзээлзгэнээ хоёр хувааж, нэг хэсгийг нь бүлээн усанд хийгээд, дээрээс нь давс нэмж хэдэн минут ажиглажээ.

Эхний таван минутад ямар ч ялгаа гараагүй боловч хэсэг хугацааны дараа гадна талд нь мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан аж.

Гүзээлзгэний гадна цагаан цэг харагдаж эхэлсэн бөгөөд удалгүй мөлхөж байгаа юм шиг харагдсан гэнэ. Улмаар гүзээлзгэний үр мэт жижигхэн хорхойнууд нааш цааш гүйлдэж эхэлжээ.

Давстай усанд дургүй эдгээр амьтад маш жижиг хэмжээтэй тул утасны камераар хэд дахин томруулж байж хүний нүдэнд үзэгдсэн байна.

Ихэвчлэн нэг ширхэг гүзээлзгэнэ дээр дор хаяж 2-3 ийм хорхой явж байдаг аж.

Тиймээс нэг кг гүзээлзгээнэ идэж буй хүн хамгийн багадаа 100 гаруй бичил хорхой иддэг болж таарсан байна. 

Та бүхэн эдгээр амьтдыг дараах зургуудаас тодорхой харах боломжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()