"1 секунд, 1 сая" - Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүд

Орчин үеийн кино урлагт найруулагчийн хүссэн бүхнийг амьд бодитоор гаргах өндөр боломжтой болсноор бид олон сайхан динозавр, луу, сансрын сүртэй тулаан, ид шидтэний ер бусын тэмцлийг киноноос үздэг болжээ. Кино урлаг хөгжихийн хэрээр компьютерын зураглал ч бас өндөр төвшинд хүрч, онцгой сайн эффект бүхий  уран зөгнөлт кино бүтээлүүд улам олноор гарч, үзэгчдийг байлдан дагуулсаар буй. Энэ үүднээс та бүхэнд хамгийн  өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүдээс хүргэж байна. 

"1 секунд, 1 сая" - Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүд

10 Times Square-ийн хэсэг, Vanilla Sky (2001)

Зардал: 1 сая ам.доллар

Ердөө 30 секундын үзэгдэлд 1 сая ам.доллар зарсан гэхээр аргагүй Нью-Йорк шүү дээ гэж бодогдож байгаа биз? Энэ хэсэг дээр нэг ч хүн байхгүй Times Square дээр Том Круз ганцаараа явж байгаагаар гардаг. Өдөрт л 300 мянган хүн явж өнгөрдөг Times Square-ийг түр ч болов түрээслэж, хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдэг яав ч хямд биш. Сонирхуулахад зураг авалтыг энэ газрын хамгийн цөөн хүнтэй үе буюу ням гарагийн үүрийн 5-8 цагт хийжээ. 

Times Square-ийн хэсэг, Vanilla Sky (2001)

9 Нүүлгэн шилжүүлэх хэсэг, I Am Legend (2007)

Зардал: 5 сая ам.доллар

Бас л Нью-Йорк. Энэ удаад Бруклин дүүрэгт 6 өдрийн турш зураг авалт хийсэн байна. Энэ хэсэгт нийт 1000 гаруй хүн оролцсон бөгөөд цэргийн зэвсэг хэрэглэл нь хүртэл хямд төсөр байгаагүй нь мэдээж. 

Нүүлгэн шилжүүлэх хэсэг, I Am Legend (2007)

8 Бөмбөгдөлт, Pearl Harbor (2001)

Сувдан эргийн бөмбөгдөлтийн хэсгийн зураг авалтад бараг график ашиглаагүй гэнэ. Найруулагч Майкл Бэй бүх дэлбэрэлтийг жинхнээр нь хийхийг хүссэн бөгөөд тэрээр зураг авалтад 700 орчим ширхэг динамит, 15 мянган литр бензин,  АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний татан буугдсан зургаан хөлөг, 12 камер ашигласан байна. 

Бөмбөгдөлт, Pearl Harbor (2001)

7 Эхлэл хэсэг, The Matrix (1999)

Зардал: 10 сая ам.доллар

Эхэндээ тус кинонд нийтдээ ердөө 10 сая ам.долларыг төсөвлөсөн байжээ. Гэвч найруулагч Вачовскийн ах дүүс бүх мөнгөөрөө ердөө эхний хэсгээ хийж студийн дарга нарт үзүүлсэн бөгөөд энэ нь ч тэдэнд таалагдаж нэмж 70 сая ам.доллар олгосон гэнэ.

Эхлэл хэсэг, The Matrix (1999)

6 Нормандад газардсан нь, Saving Private Ryan (1998)

Зардал: 12 сая ам.доллар

Нийтдээ 25 минут үргэлжлэх энэ хэсэг 1500 ирландын армийн цэргүүдийг оролцуулжээ. Хэрвээ та энэ хэсгийг үзсэн бол үнэхээр дайн гэдгийг харуулсан уг үзэгдэл хэчнээн өндөр үнээр бүтсэн болохыг нь хүлээн зөвшөөрнө. 

Нормандад газардсан нь, Saving Private Ryan (1998)

5 Хурдны замын хөөцөлдөөн, The Matrix Reloaded (2003)

Зардал: 10-15 сая ам.доллар

"Matrix" киноны хоёрдугаар анги дээр гардаг 17 минутын машины хөөцөлдөөний хэсгийн зураг авалтад зориулан 2 км гаруй урт, гурван эгнээтэй хурдны замыг барьжээ. Та энэ зураг авалтад хэчнээн хугацаа зарцуулсан гэж бодож байна вэ?? Кино баг 17 минутын үзэгдэлд зориулж бүхэл бүтэн 3 сарыг зарцуулсан гэнэ шүү!

Хурдны замын хөөцөлдөөн, The Matrix Reloaded (2003)

4 Хогийн цэг дээрх тулаан, Transformers: The Last Knight (2017)

Зардал: 15 сая ам.доллар

Жинхэнэ машины хэсгүүд олоод компьютер график хослуулж хийсэн болохоор энэ хэсгийн зураг авалтад асар их мөнгө зарцуулжээ. Ялангуяа маш олон хуучин машин устгасан учраас тэдгээрт их мөнгө зарсан байна. Мөн Аризона муж руу бүх кино багийг нүүлгэх нь хямд байгаагүй аж. 

Хогийн цэг дээрх тулаан, Transformers: The Last Knight (2017)

3 Хөлөг онгоцны хэсэг, "Speed ​​2: Cruise Control" (1997)

Энэ үзэгдэлд зориулж 50 метр урт, 300 тонн жинтэй хөлөг онгоцны загварыг бүтээсэн бөгөөд түүнд мөргүүлдэг 300 метр байшин барилга бүхий тайзыг мөн тусгайлан бүтээсэн байна. Нийт 5 минутын турш үргэлжлэх энэхүү үзэгдлийн 1 секунд тутамд 83,000 доллар зарцуулжээ.

Гэхдээ энэ их хичээл зүтгэлийн үр дүнд сайн бүтээл гарч чадаагүй. Бүр шүүмжлэгчид тус киног 90-ээд оны хамгийн муу бүтээлүүдийг нэг гэж үздэг байна. 

Хөлөг онгоцны хэсэг, "Speed ​​2: Cruise Control" (1997)

2 Сүйх тэрэгний уралдаан, "Ben Hur" (1959)

Зардал: 34 сая ам.доллар (өнөөгийн ханшаар)

Зөвхөн энэ үзэгдэлд зориулж 15 мянган хүн цуглуулжээ. Үүнээс гадна 0,5 км квадрат талбай дээр нийтдээ 700 гаруй барилгачид нийлж асар том цэнгэлдэх барьсан аж. Уралдааны зураг авалтыг 10 хонож байж дуусгасан гэнэ.

Тус киног бүтээсэн Metro-Goldwyn-Mayer компани уг киноны зардлаас болж бараг дампуурах шахжээ. Азаар "Ben Hur" зарсан мөнгөнөөсөө бараг 10 дахин их ашиг авч ирсэн төдийгүй, 11 оскар хүртсэн юм. 

Сүйх тэрэгний уралдаан, "Ben Hur" (1959)

1 Бородиногийн тулаан, "Дайн ба энх" (1965)

Зардал: 100 сая ам.доллар (өнөөгийн ханшаар)

Түүхэн дэх хамгийн үнэтэй кино үзэгдлийг ЗСБНХУ-ын уран бүтээлчид хийжээ. Бородиногийн тулалдааны үзэгдлийн зураг авалтад 15 мянга гаруй жүжигчин (тус бүртээ түүхэн хувцас, зэвсэгтэй) оролцсон бөгөөд тусгай эффектэд 23 тонн тэсрэх бодис, 40 мянган литр керосин хэрэглэсэн байна. 

Бородиногийн тулаан, "Дайн ба энх" (1965)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()