Анжелина Жоли, Брэд Питт нарын охин буцаад эмэгтэйлэг төрхөндөө оржээ

Хэмжээлшгүй амжилтанд хүрсэн алдартай оддын амьдралд хүмүүсийн нүднээс нууцалж чадах цаг мөч гэж бараг үгүй. Нэгэнт л дэлхий даяар сая сая хүнд танигдсан бол тэдний амьдрал буцаах аргагүйгээр олон түмний өмнө өрнөх бөгөөд алдартнуудын хүүхдүүд ч түмний нүдэн дээр өсөж том болдог. Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын амьдрал бол үүний томоохон жишээнүүдийн нэг юм. Тэдний хүүхдүүд дундаас олны анхаарлыг хамгийн их татдаг нь яах аргагүй Шило Жоли-Питт учир бид энэ удаад түүнийг онцолж байна. 

Анжелина Жоли, Брэд Питт нарын охин буцаад эмэгтэйлэг төрхөндөө оржээ

Нэгэн цагт Холливудын хамгийн сайхан хос гэгддэг байсан Анжелина Жоли, Брэд Питт нарын том охин Шило Жоли-Питт өнгөрсөн 5-р сарын 27-ны өдөр 15 нас хүрчээ. Бага байхдаа охин хүүхэд гэхээргүй эрэгтэйлэг байсан Шило эрэгтэй хүний эдлэл хэрэглэлд илүү дуртай байсан нь түүнийг том болоод хүйсээ солиулна гэж цуурахад хүргэж байсан цаг саяхан. 

Үнэхээр ч өнөөдрийг хүртэл Шило олны нүдэнд энэ мэтчилэн эрэгтэй хүүхдийн дүр төрхөөр гарч ирдэг байсан юм. Жүжигчин Брэд Питт 2008 онд Опратай ярилцаж байхдаа Шило өөрийгөө Жон гэж дуудуулахыг хүсдэг гэдгийг хуваалцаж байсан. 

Харин үүнээс хоёр жилийн дараа буюу 2010 онд Анжелина Жоли Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнийг эрэгтэй хүүхэдтэй адилхан байхыг хүссэн учир үсийг нь эрэгтэй хүүхдийнх шиг засуулж, эрэгтэй хүүхдийн хувцас авч өгдөг болсон тухай ярьж байсан аж. Энэ цагаас эхэлж алдарт гэр бүлийн шүтэн бишрэгчид Шило Жоли-Питтийг Жон нэрээр нь дурдах болсон билээ.

Алдартай гэр бүлээс гаралтай гэхэд олны өмнө харьцангуй цөөн гарч ирдэг Шило сүүлийн үед өмнөх дүр төрхөө эрс өөрчлөн эмэгтэйлэг болж олон сая хүнийг гайхшруулсан байна. 

Урьд өмнө нь жинсэн өмд, нэвсгэр цамц, урт богино өмднөөс салдаггүй байсан тэрээр одоо охин гэдгээ илүү мэдэрч, эмэгтэйлэг байхыг хүссэн гэдэг нь үс, хувцаслалт зэргээс нь илт харагдах аж. Папараццийн зургуудаас үзэхэд Шило аль болох унисекс цамц өмсөхийг илүүд үзсээр байгаа хэдий ч охидын богино шортоор гоёсон нь ээжийгээ дуурайсан урт хөлийг нь тодотгон харуулав. 

Бяцхан Шило Жоли-Питт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()