1
Хонь ба хумх - 100 хувь нийцнэ
Энэ ордны хүмүүс цуг байхдаа хэзээ ч уйдахгүй бөгөөд гэрлэсэн тохиолдолд хэдэн арван жилийн турш ямар ч асуудлыг хамтдаа даван туулж амьдарч чадна. Ялангуяа хэн хэнийхээ хувийн хэрэгт хошуу дүрэхгүйгээр бат бөх гэр бүл зохиож чаддагийг нь олон хүн гайхдаг.
2
Үхэр ба мэлхий - 93 хувь нийцнэ
Тэд бие биенийхээ хүслийг ойлгож, бүх зүйлийг нухацтай авч үздэг. Үхэр ба мэлхийн ордныхон хоорондоо мөн маш дотно холбоо тогтоож чаддаг. Тэд бусад хосуудын атаархлыг төрүүлсэн гайхалтай хос болдог байна.
3
Ихэр ба матар - 97 хувь нийцнэ
Тэд нэгнийгээ бараг зайнаас мэдэрдэг учраас шууд л чин сэтгэлийн дотно харилцаатай болдог байна. Бүр 2 дахь болзоон дээрээ хүртэл олон жил цуг амьдарсан юм шиг харилцаж эхлэх нь түгээмэл гэнэ шүү.
4
Мэлхий ба загас - 90 хувь нийцнэ
Мэлхий ба загасны ордыхон хоёул нийтэч зантай учраас хоорондоо амархан учраа ололцдог. Мөн сонирхол нь ойролцоо учраас нэг нэгнээсээ зөрүүдэлж, санал бодол зөрчилдөнө гэж санаа зоволтгүй. Хэрвээ энэ хосын дунд ямар нэг асуудал гарч ирвэл хэн хэн нь нөхцөл байдлыг дүгнэж үзээд буулт хийхдээ сайн.
5
Арслан ба нум - 100 хувь нийцнэ
Арслан ба нумын ордны хүмүүс зугаатай амьдрал, адал явдалд дуртай учраас маш идвэхитэй амьдралын хэв маягтай байдаг. Мөн тэдний хэн хэн нь эрхэм хүмүүстээ энэрэнгүй, хүлцэнгүй ханддаг учраас ямар ч асуудлыг уучилж чадна. Тиймээс тэднээс илүү сайн зохицдог хүмүүсийг олох хэцүү.
6
Охин ба үхэр - 91 хувь нийцнэ
Охин дуу багатай боловч нухацтай зантай учраас үхрийг асуудал гаргасан ч хэргийн цаад учир шалтгааныг хайж, нөгөөхөө маш сайн ойлгож, буулт хийдэг. Тэдний харилцаа нь дур булаам, халуухан танго биш, харин удаан хэмнэлтэй, торгон мэдрэмж шаардсан вальсыг санагдуулна. Энэ хоёр ордны амьдралыг "... тэгээд тэд амар сайхандаа жаргав." гэж тайлбарлахад яг тохирно.
7
Жинлүүр ба ихэр - 93 хувь нийцнэ
Энэ хоёр ордны харилцаа гал халуунаар бадрах хайр дурлал гэхээс илүүтэйгээр харилцан ойлголцол дээр тогтдог. Тэд нэг нэгнийхээ гоо сайхан, бие галбир, стиль имиж зэрэг гадаад төрх бус, дотоод сэтгэл, зан авирт нь татагдана. Тиймээс жинлүүр ба ихэр нь нэгэндээ итгэл хүлээлгэж, түүнийгээ ч дааж чаддаг жинхэнэ амьдралын хамтрагчид болж чаддаг байна.
9
Нум ба хонь - 92 хувь нийцнэ
Нум ба хонины ордны хосын хэн хэн нь огцом зантай учраас заримдаа маргалдаж болох ч эдгээр хүмүүс хоорондоо төгс зохицдог гэхэд болно. Учир нь тэд маш шулуун зантай учраас ямар ч бэрхшээл тулгарсан илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлалцах бөгөөд ингэснээр бүх хүнд үеийг хамт давж чадна.
10
Матар ба үхэр - 89 хувь нийцнэ
Энэ ордны хос хэн хэн нь нөгөөгөө хувиршгүй үнэн сэтгэлээр хайрлаж чадна. Бусад ордныхон тэд шиг дотно харилцаа үүсгэж чадахгүй. Тэд бас найдвартай байдал, тэвчээр, чин сэтгэл, шаргуу зангаараа нэгддэг.
11
Хумх ба ихэр - 95 хувь нийцнэ
Хумх ба ихрийн ордныхон хоёулаа бусад хүмүүст өөрсдийгөө ойлгуулахдаа сайн. Учир нь тэдний хувьд нэг нэгнээ ойлгож, сэтгэлээрээ мэдэрч байхад хангалттай байдаг. Тэд анхны харцаар дурлалцаад, хэдхэн долоо хоногийн дараа гэхэд гэрлэж ч болно.
12
Загас ба хилэнц - 100 хувь нийцнэ
Нэг нэгнээ бараг зөн совингоороо ойлгодог учраас бараг хэзээ ч муудалцдаггүй. Бусад хүмүүс тэднийг бие биенийхээ бодлыг уншдаг гэж бодох нь ч бий. Мөн хэн хэн нь нөгөөдөө хайртай гэдгээ хэзээ ч хаана ч илэрхийлж чаддаг тул хосын харилцаа романтик, бат бөх үргэлжилдэг.