Галт тэргэнд зам нийлсэн хүмүүсийн эгэл төрхийг буулгадаг гэрэл зурагчин Ван Фучуны бүтээлүүд

2021-05-29, 18:14
32,725

Өмнөд хөрш дэх галт тэргээр зорчигчдын төрхийг буулгасан зургуудаараа олон улсад алдаршсан гэрэл зурагчин Ван Фучун энэ оны 3-р сард, 79 насандаа өөд болсон юм. Хойд Хятадын Хейлунжянь мужид төрсөн тэрээр эгэл ажилчнаас улсынхаа гэрэл зургийн урлагийн хамгийн хүндтэй эрхмүүдийн тоонд оржээ. Амьдралынхаа туршид Ван Фучун хахир хатуу уур амьсгалтай зүүн хойд нутгаар явж, "Хар хөрс", "Хойд нутгийнхан", "Сибирийн барс" зэрэг хэд хэдэн цуврал уран бүтээл гаргажээ.

Галт тэргэнд зам нийлсэн хүмүүсийн эгэл төрхийг буулгадаг гэрэл зурагчин Ван Фучуны бүтээлүүд

Түүний Хятадын төмөр замтай амьдралаа холбосон нь 60-аад оноос эхтэй. Тэрээр Хейлунжянь мужийн төв Харбин хотын төмөр замын хорооны дэргэдэх коллеж-д суралцаж төгссөнийхөө дараа тэндхийн төмөр замчдын эвлэлд ажиллаж эхэлжээ.

Нэг өдөр дарга нь Ван Фучуныг эвлэлийн гишүүдийн сурталчилгаа болгож хэдэн зураг дарахыг даалгасан нь түүнийг цаашдын амьдралаа гэрэл зурагт зориулах эхлэл нь болжээ.

Дараагийн 40 жилийн турш тэрээр улсынхаа төмөр замаар хөндлөн гулд аялж, зам нийлсэн хүмүүсийн зургийг дарсаар иржээ. Түүний урын санд нийт 200 мянга гаруй гэрэл зураг бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()