Тийм ч их хүндлэл хүлээхээргүй байсан талийгаач алдартнууд

Нэгэнт амьд байх цаг хугацаа нь дууссан хүний хойноос элдэв зүйл ярьж, ясыг нь өндөлзүүлэх хэрэггүй гэж үздэг хүмүүс олон бий. Гэхдээ үнэн гэдэг бүхнээс чухал учраас та биднээс ялгаагүй л амьдралдаа алдаж, онож яваад хорвоог орхисон хүмүүсийг сахиусан тэнгэр байсан мэт ярих нь хэр оновчтой зүйл вэ гэдгийг дахин нэг бодууштай. Мэдээж бүх зүйл хэдийнээ болоод өнгөрсөн тул одоо юуг ч өөрчилж, засаж залруулах боломжгүй ч "үнэн" мэдээллийг чухалчлах ёстой.

Тийм ч их хүндлэл хүлээхээргүй байсан талийгаач алдартнууд

Яг ийм үзэлтэй Reddit хэрэглэгч misterZ_6000 өнөөгийн хүмүүсийн хайрлаж хүндэлж явдаг зарим алдартнууд тэдний бодож байгаа шиг тийм сайхан хүмүүс байгаагүй болохыг илчлэхээр шийджээ. Ингээд та бүхэнд интернет хэрэглэгчдийн задалсан нууцуудаас хүргэе!

  • "Стив Жобс гэр бүлийнхэндээ дэндүү муухай ханддаг байсан. Түүний төрсөн хүүхдүүд нь хүртэл эцгийгээ үзэн яддаг... Бас чадварлаг залуусыг ашиглан өөрийнхөө бүтээгээгүй зүйлсийг өөрөө бүтээсэн мэтээр ярьдаг байсан."

  • "Паул Уокер амьд байхдаа хоёр ч удаа насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж байсан. Эхний удаад тэр 28 настайдаа 16 настай охинтой уулзаж байсан бол дараа нь 33 насандаа мөн л өсвөр насны охинтой учир ургуулсан. Өөрөө охин хүүхэдтэй эцэг хүн хэрнээ насанд хүрээгүй хүүхэдтэй уулздаг байсныг нь хүмүүс бараг мэддэггүй."

  • "Реппер XXXTentacion жирэмсэн найз бүсгүйгээ зодож цагдаад баригдаж байсан удаатай."

  • "Реппер Эрл Симмонс буюу DMX 90-ээд оны сүүлчээс эхлээд нохой зодоон зохион байгуулсан хэргээр олон удаа цагдаад саатуулагдаж байсан. Тэр үхлүүт болсон нохдыг харж баясдаг хүн байсан. Тулааны золиос болсон олон нохдыг унтуулахаас аргагүй болдог байжээ" 

  • "Жон Леннон үргэлж энх тайван, хайр сэтгэлийг магтан дуулж, олны өмнө дэлхий дээрх хамгийн ариухан хүн мэт биеэ авч явдаг байсан. Гэсэн ч тэр анхны эхнэртээ өөдгүй авир гаргаж, гар хүрч, төрсөн хүүгээ хүртэл орхисон. Гэхдээ хүмүүс Жон Ленноныг домогт хамтлагийн гишүүн байсан гэдгээр бүх гэм бурууг нь хаацайлдаг."

  • Загвар ертөнцийн томоохон төлөөлөл гэж хүндлэгдсэн Коко Шанел нацизмын дэмжигч байсан. Америкийн зохиолч Хэл Вон 2011 онд "Дайсантайгаа нэг оронд: Коко Шанелийн нууц дайн" хэмээх номоороо Коког дайны жилүүдэд Германы цэргийн тагнуулаар ажиллаж байсныг нотолжээ.

  • Хар арьстнуудын эрхийг хамгаалах "Black Lives Matter" хөдөлгөөний бэлгэ тэмдэг Жорж Флойдын талаар ихэнх хүн хэрцгий цагдаагийн гарт амиа алдсан "энхийн цагаан тагтаа" байсан мэт ойлголттой болсон. Гэвч үнэндээ тэрээр олон удаа баривчлагдаж, шоронгийн хаалга татсан гэмт хэрэгтэн байсан бөгөөд тэр ч байтугай жирэмсэн эмэгтэйд буу тулган дээрэмдэж байжээ. Амиа алдахынхаа өмнө тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байсны зэрэгцээ дэлгүүрээс хуурамч мөнгөөр худалдан авалт хийснээсээ болж баривчлагдаж, улмаар дэлхийг шуугиулсан эмгэнэлт явдлын золиос болсон билээ.

  • Пабло Пикассо бол эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг сордог хэрцгий харгис үзэлтэн байв. Тэр залуу охидыг ашиглаж, захирч тушаан зургуудаа зурдаг байсан."

  • "Элвис Пресли 24 настайдаа 14 настай Присциллатай үерхэж эхэлсэн. Тэднийг бэлгийн харьцаанд орсон гэж таамагладаг олон хүн байдаг бөгөөд хэрэв энэ үнэн бол Элвис педофил буюу хүүхэд хүчирхийлэгч байсан гэсэн үг."

  • Коннери 1965 онд Playboy-д өгсөн нэгэн ярилцлагаараа шуугиан дэгдээж байсан түүхтэй. Сэтгүүлч түүнээс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар асуухад тэрээр: "Би энэ асуудалд тийм ч буруу зүйл байхгүй гэж боддог. Эмэгтэй хүнд заримдаа гар хүрч байж байр суурийг нь ойлгуулах хэрэг гардаг." гэж хэлж байв.

  • "Синад О'Коннор дуучин Принсийг мансуурсан үедээ харгис хэрцгий болж хувирдаг байсныг илчилсэн."

  • Фрэнк Синатратай хамтарч ажиллаж байсан хүмүүс түүнийг жинхэнэ хөгийн амьтан байсныг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэрээр ажилчидтай муухай харьцдаг, илүү цагаар ажиллуулдаг ч цалинг нь өгдөггүй байснаар зогсохгүй, хүн төрөлхтнийг өөрөөсөө дорд амьтад гэж үздэг байсан.”

  • “Чарли Чаплин 30 орчим настай байхдаа хоёр удаа өсвөр насны жүжигчидтэй гэрлэсэн. Эхний удаад 16 настай жүжигчин охин түүнээс жирэмсэн болсон тул тэрээр нэр хүндээ сэвтүүлэхгүйн тулд яаран гэрлэж байв. Карьерийнхаа туршид залуу охидтой харилцаа үүсгэдэг байсан Чарли эхлүүлсэн шигээ амархан дуусгадаг байжээ. "

  • Сальвадор Дали эмэгтэйчүүдэд гар хүрдэг, фашист байсан бөгөөд Гитлер, Испанийн дарангуйлагч Франсиско Франкотой ижил үзэлтэй байв. 

Мөн тэрээр мөнгөнд маш их дуртай байсан гэсэн мэдээлэл бий. Далиг нас барахын өмнөхөн буюу 1980-аад онд тэрээр өөрийн гарын үсгийг ашиглаж тоо томшгүй олон залилангийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Зураач хоосон цаасан дээр гарын үсгээ зурсны дараа хамтран залилагчид нь хуурамч зураг зурж, эх бүтээл хэмээн луйвардаж цааш худалдаалдаг байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()